01/04/2026
👩🏫 БАГШИЙН ХӨГЖИЛ – МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ХУУЛЬТ ЁС 👨🏫
"Багшийн хөгжил" хөтөлбөр болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хөгжмийн болон бүлгийн багш нарын дунд "Ур чадварын уралдаан"-2026 амжилттай зохион байгуулагдлаа. ✨🏆
Энэхүү арга хэмжээ нь багш нарын сургалт үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, заах арга зүй, ур чадвар, тэдний эрх зүйн боловсрол, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог байлаа. 🎯 Уралдааны хүрээнд:
⚖️ Хуулийн мэдлэгийн сорил: Боловсролын салбарын хууль тогтоомж, хүүхдийн эрх, багшийн ёс зүйн хэм хэмжээний мэдлэгийг тестээр сорьж, эрх зүйн чадамжаа бататгалаа. 📑📝
💡 Заах арга зүйн туршилт: Сургалтын хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх, хүүхэд төвтэй сургалтын аргуудыг хэрхэн шинэлэг байдлаар нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. 🎨🧩
Багш нарын маань онолын болон практик мэдлэгийн нэгдэл нь сургалтын чанарыг ахиулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих үндэс суурь болох юм. 🚀 Мэдлэг, чадвараа сорин оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье! 💐👏
#БагшийнХөгжил #ХуулийнМэдлэг #СӨБ #УрЧадварынУралдаан #Чадварлаг Багш #Боловсрол #ХүүхдийнТөлөө #Амжилт 🌟🌈