21/05/2026
Аймгийн Засаг даргын 2026.05.14-ний өдрийн А/277 тоот захирамжийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, “Ногоон сэргэлт – Ногоон Төв аймаг” бүх нийтийн хаврын мод тарих сарын аяныг 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллага зохион байгуулан ажиллаж байна. 🌱
Энэ хүрээнд төрийн байгууллагууд хуваарийн дагуу шинээр болон нөхөн тарилтын ажлыг хийж, дараах мод, бут сөөгийг тарилаа. Үүнд:
📍“Ланс” цэцэрлэгт хүрээлэнд
• Санхүү хяналтын газар — 5 ширхэг бургас мод
• Орон нутгийн өмчийн газар — 15 ширхэг бургас мод
• Худалдан авах ажиллагааны газар — 10 ширхэг бургас мод
📍“Өв соёлын өргөө”-нд
• Аудитын газар — 10 ширхэг агч мод
📍“Баатарууд” цэцэрлэгт хүрээлэнд
• Ахмадын хороо — 20 ширхэг хайлаас мод
📍Байгууллагуудын эзэмшлийн хашаанд
• Онцгой байдлын газар — 20 метр шуудуунд 100 ширхэг хайлаас мод
• Насан туршийн боловсролын төв — 15 ширхэг агч мод
• Нийгмийн даатгалын хэлтэс — 40 ширхэг тэхийн шээг, 8 ширхэг агч мод тус тус тарилаа.
Өнөөдрийн мод тарих ажилд идэвх санаачилгатай оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт байгууллага, албан хаагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🌱
Та бүхний тарьсан мод бүхэн ирээдүй хойч үедээ үлдээх үнэ цэнтэй хөрөнгө болж, Төв аймгийн өнгө төрхөд ногоон хөгжил нэмэх болно.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. 🌿