23/08/2018
📢Уурхайчид гэж хэн вэ?
Хэсэг бүлэг хүмүүст зориулж орууллаа...
Бид өдөрт хамгийн багадаа 12 цаг, 7 хоногийн 7 өдөр ажиллаж, гэр бүл үр хүүхдээсээ 30 гаруй хоногийн турш хол ажилладаг. Ихэнх хүмүүс шиг орой гэртээ хариад үр хүүхдээ үнсэх боломжгүй, эхнэрийнхээ гарын хоолыг өдөр бүр идэж чадахааргүй тийм хол байдаг. Бусад хүмүүс Шинэ жил, Цагаан Сар, Наадам гээд баярлаж байхад ч, бороотойд, цастайд, -30С-аас +30С-д, шавартайд, шороотойд ч бид ажилласаар л байдаг. Ажилгүй 20-той залуу гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад ч, их сургуулийн 18-тай хүүхэд талбай дээр 70,000-аа нэхэж жагсаж байхад, бид тэр 70,000-ийг болон бусад халамжийн мөнгийг нь Улсад бий болгохын тулд ажилласаар л байдаг. Гэхдээ бид үүнд гомдоллодоггүй, учир нь бид Монгол Улсын экспортын 80%-ийг дангаараа бүрдүүлж, төсвийн 70%-ийг бий болгодог гэдгээрээ бахархан, энэ бий болгосон баялгаар буюу татварын мөнгөөр эх оронд маань зам, эмнэлэг, сургууль баригдан, багш, эмч, цагдаа, цэрэг, төрийн албан хаагчид цалинжиж, хөгшчүүд маань тэтгэвэр болгон авч байгааг мэддэг. Бид мах, буудай, ямааных шиг урамшуулал, халамжийн бодлого нэхдэггүй, учир нь бид халамжийн мөнгө авах нь бүү хэл, бусдад өгөх халамжийн мөнгийг бий болгохын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Өвлийн нөхцөлд шөнийн ээлжинд ажиллахад алтан нарыг ч харж чадахгүй тохиодол зөндөө.
Ингэж их ажиллаж байгаа Уул уурхайн салбарт ажилладаг 50,000 хүнийг зарим Улс Төрчид дандаа доромжлоход муухай санагддаг. Гэхдээ бидэнд жагсаж, улс төржих зав алга. 1990 онд ч тэр Улс орон үймж байхад, Эрдэнэтийнхэн ажиллаж байсныг хүчинд бид ОХУ-гаас талхны гурил авах мөнгөтэй байсны ачаар тэр үед өдөрт 2 талхаа 4 цаг оочерлосны эцэст иргэд маань авдаг л байсан юм.
Сүүлийн 90 жил бид өөрсдийн ачааг хүнд гэж уйлагналгүйгээр, урамшуулал нэхэлгүйгээр, бусдад саад бололгүйгээр ажлаа хийгээд, татвараа төлөн, Эх орныхоо хөгжилд дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар л байна... Манай хамт олон мундаг шүү. Амжилт :)