Архитектор Т.Очир

Архитектор Т.Очир НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог БАЯНЗҮРХ дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигч,

Хүнд ээлтэй, аюулгүй, тав тухтай, бүтээмжтэй амьдрах хотыг бий болгохын төлөө зоригч.

ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛААСонгууль гэдэг сайхан юм. Сонгох эрхтэй, эрх чөлөөт, тусгаар тогтносон улсад амьдарна гэдэг юутай с...
14/10/2024

ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Сонгууль гэдэг сайхан юм. Сонгох эрхтэй, эрх чөлөөт, тусгаар тогтносон улсад амьдарна гэдэг юутай сайхан. Миний хувьд өмнө нь Улаанбаатар хотынхоо төлөвлөлтийн алдаанаас үүссэн асуудлуудад шүүмжлэлтэй хандаж, бага ч атугай нөлөөлөл үзүүлэхийг хичээж хөндлөнгөөс оролцож ирсэн бол энэ удаад өөрөө дотор нь орж ажиллаж үзэхээр шийдэн сонгуульд өрсөлдлөө.

ХҮН намаас НИТХ-н 2-р тойрогт нийслэлд нэр дэвшигчдэд итгэсэн нийт 14720 санал, дүүрэгт нэр дэвшигчдэд маань итгэсэн нийт 3964 санал, үүнээс надад итгэл үзүүлсэн 3432 санал дээр нэмэгдэх Баянзүрх дүүргийн 14-р хорооны 270 санал өгсөн хүмүүстээ МАШ ИХЭЭР БАЯРЛАЛАА 🙏
Та бүхнийхээ итгэлийг дараагийн сонгуулиар хөсөрдүүлэхгүйг хичээн ажиллах болохоо амлая.

Мөн зорьсон зорилгыг минь дэмжин нэр дэвших эрхийг олгосон ХҮН намдаа, хамтран зүтгэсэн нэг багийн нөхдөдөө, хамгийн ихээр дэмжиж тусалсан гэр бүлийнхэн, найз нартаа, хандивлагчдадаа болон намайг төлөөлөн ажилласан ухуулагч нартаа БАЯРЛАЛАА 🥰

Өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ, хорооныхоо өнцөг, булан, тохой бүрээр явж, өрх бүрийн хаалгыг тогшиж, хүмүүстэй уулзаж, асуудлуудыг нь сонсож, шийдлүүдийг эрэлхийлж явахад иргэдийн төлөөлөгч гэх албан тушаалын хэчнээн чухлыг, хэчнээн хариуцлагатай болохыг мэдэрч аз жаргалын даавар ундарсан өдрүүд байлаа.

Хэдий энэ сонгуульд ялагдсан ч гэлээ маш их зүйлийг суралцаж, ойлгож, ухаарсан нь миний хувьд ялалт байлаа.

🇲🇳🇲🇳🇲🇳 Түвшинбаярын ОЧИР миний бие сонгуулийн компанит ажлаа өнөөдөр хуулийн дагуу өндөрлүүлж байна.Хүн амьдарч байгааг ...
09/10/2024

🇲🇳🇲🇳🇲🇳 Түвшинбаярын ОЧИР миний бие сонгуулийн компанит ажлаа өнөөдөр хуулийн дагуу өндөрлүүлж байна.

Хүн амьдарч байгааг МАРТСАН хотынхоо асуудал нэг бүрийг шийдэх бодлого, санаачилга гарган нэгэн үзүүрт сэтгэлээр зуузай холбон зүтгэсэн хамтрагчид Төмөрсайханы ОТГОНБААТАР Доржлхагвын Батцэцэг Цагаанцоожийн Энхбат Ганбаатарын Баттөмөр Erdenebulgan Sumiya нартаа баярлалаа 🫰🫰🫰

Мөн тусалж, дэмжиж ажилласан намын нөхөд болон ухуулагч, арын албаныхандаа баярлалаа. Надад итгэж хандив өгсөн найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярлалаа 🥰🥰🥰

Хот бол улстөрждөг газар биш. Хот бол иргэдийнхээ төлөө ажил хийдэг талбар. Хотод дарга сонгодоггүй. Хотод иргэд нь өөрийгөө төлөөлөх ТӨЛӨӨЛӨГЧИЙГ л сонгодог. Хүнд ээлтэй орчныхоо төлөө дүүрэг орон нутгийн төсвийг дарга биш иргэд нь мэддэг, сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан ЗАХИАЛЖ батлуулдаг, жинхэнэ утгаараа төр барьдаг тийм ирээдүйг хамтдаа бүтээе.

Намрын сайхан өдрүүд үргэлжилж байна. ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ ХАМТДАА ӨӨРЧИЛСӨН илүү ХҮНлэг, илүү ХҮНдээ ээлтэй хотыг хамтдаа бүтээх ерөөл өргөе.

2024.10.11-нд хотынхоо удирдлагын багийг сонгох СОНГУУЛЬДАА ЗААВАЛ ОРОЛЦООРОЙ 👍👍👍

ХҮН нам, П.НАРАНБАЯРЫН АЖИЛ НУГАЛАХ БАГИЙГ багаар нь дэмжээрэй 💜💜💜

БЗД, 2-р тойрогт:

1-р хороо - Доржпаламын Цогтдэлгэр
2-р хороо - Алтанхуягийн Цэнгүүн
3-р хороо - Ганбатын Дөлгөөн
6-р хороо - Баянсан Буяндэлгэр - Bayansan Buyandelger
7-р хороо - Баттөрийн Ичинхорлоо
21-р хороо - Иван Тунгалаг
25-р хороо - Avirmed Otgonbayar
26-р хороо - Munkhtuya Enkhbold-Энхболдын Мөнхтуяа
27-р хороо - Baigalmaa Ganzorig
29-р хороо - Ламаадан Сарангэрэл
36-р хороо - Амартөрийн Долгион - Dolgion Amartur
43-р хороо - Ганбаатарын Тогтохбаясгалан

БЗД, 3-р тойрогт:

5-р хороо - Dulguun Dashdavaa
14-р хороо - Ochir Tuvshinbayar
15-р хороо - Magsar Bazarragchaa
16-р хороо - Puujee MIjiddorj
18-р хороо - Gal-Ochir Oyungerel
22-р хороо - Byambasuren Myagmartseren
40-р хороо - Цэвэгдоржийн Зоригтбаатар
41-р хороо - Eny Ganbat
42-р хороо - Namchin Nyamtugs

09/10/2024

Баянзүрх дүүргийн 14-р хорооныхоо дахин төлөвлөлт болон сургууль, цэцэрлэгийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа

09/10/2024

Баянзүрх дүүргийн 14-р хороо, Намьянжу-гийн гудамжийг хэрхэн хүндээ ээлтэй, алхахад тав тухтай, хүүхэд багачууд хичээл сургуульдаа явахад аюулгүй, цэвэр цэмцгэр болгох шаардлагатай талаар НИТХ-ын 3-р тойрогт нэр дэвшиж буй Цагаанцоожийн Энхбат -н хамт ярилцлаа.

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд хариулт өглөө.Маргааш хүртэл санал, хүсэлт байвал доорх холбоосоор ирүүлж болно. https...
08/10/2024

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Маргааш хүртэл санал, хүсэлт байвал доорх холбоосоор ирүүлж болно.
https://tinyurl.com/BZD2024

 !
08/10/2024

!

Манай багийн залуус. Тэд Гантулга бид хоёртой гар нийлэн зүтгэсээр явна. Эргээд харахад бас ч үгүй хол замыг хамтдаа туулжээ.

Салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн энэ баг улс төрд шинэ соёлыг авчрах эрч хүчтэй. Иргэндээ ойр, илүү хариуцлагатай, үнэний дуу хоолой болох энэ хүч дүүрэг, нийслэлд хоосон хэрүүл, дүр эсгэсэн төлөөлөл бус, шийдэл ярьдаг, ажил хэрэгчээр ханддаг, зарчмын асуудал дээрээ зоригтой бат зогсдог төлөөллийг бий болгох болно. Таны итгэлийг манай баг алдахгүй ээ.

!

Доноровын Гантулга - Gantulga Donorov Төмөрсайханы ОТГОНБААТАР Доржлхагвын Батцэцэг Avirmed Otgonbayar Ochir Tuvshinbayar Ганбаатарын Баттөмөр Erdenebulgan Sumiya Turugu Journalist Alimaa Buyantogtokh Byambadorj Myangandash Цагаанцоожийн Энхбат Ichinkhorloo Battur

Өнөөдөр дэлхийн архитектурын өдөр. Энэ жилийн уриа нь “Empowering the Next Generation in Participatory Urban Design” бую...
07/10/2024

Өнөөдөр дэлхийн архитектурын өдөр.

Энэ жилийн уриа нь “Empowering the Next Generation in Participatory Urban Design” буюу “Хотоо төлөвлөгч шинэ үеийнхнийг бэлтгэх нь”.

Яг одоогийн цаг үед тун таарсан уриа санагдав.
Яг одоо л бид Улаанбаатар хотоо жинхэнэ мэргэжлийн хүмүүст нь даатгах цаг нь болсон.

Гэснээс өмнөх хүмүүс маань түүхэн дурсгалт барилга байгууламж, соёлын өвөө устгаж, нураан, хотын иргэдийн дурсамж дээр гишгэлснийг санаж буй биз.

Харин мэргэжлийн хүмүүс бид нь түүхийн дурсгалт барилга, соёлын өвөө сэргээн засварлаж, хайрлан хамгаалж, ирээдүйд үнэ цэнийг нэмэх бодлого баримталж байна.

Энэ зургийг хараад ямар барилга гэдгийг таньж байгаа байх. Удахгүй тэд үүнийг нурааж газар дээр нь нэг том байшин барина гэж магадгүй. Харин үүнийг орчин үеийн урлагийн музей болгоё гэвэл ямар вэ? Хэлэлцүүлэг өрнүүлцгээе.

Сайн байцгаана уу?Хүмүүстэй уулзаад явахад түгээмэл асууж байгаа асуултуудад хариулт өгөхийг зорилоо. Танд асуулт байвал...
07/10/2024

Сайн байцгаана уу?

Хүмүүстэй уулзаад явахад түгээмэл асууж байгаа асуултуудад хариулт өгөхийг зорилоо.

Танд асуулт байвал, комментоор үлдээгээрэй.

Хүнд зориулсан. Алхахад тав тухтай, ногоон байгууламжтай, нийтийн тээвэр хүртээмжтэй хотын төлөө  #мэргэжилтнүүдөөрчлөнө
07/10/2024

Хүнд зориулсан. Алхахад тав тухтай, ногоон байгууламжтай, нийтийн тээвэр хүртээмжтэй хотын төлөө #мэргэжилтнүүдөөрчлөнө

05/10/2024

Баянзүрх дүүргийн 14-р хороондоо тулгамдаж байгаа асуудлуудыг НИТХуралд нэр дэвшигчдэдээ танилцуулж, шийдлийн талаар ярилцсан байдаг юм.

14-р хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөхөөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь 2008 онд танилцуулагдсан анхдагч төлөвлөлтүүдийн нэг буюу 14-р нэгж хорооллын хэсэгт багтдаг.

Гэвч харамсалтай нь үүнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хотыг удирдсан хүмүүс яг юу хийв? Асуултыг танд үлдээе. Бодоод үзээрэй.

Цагаанцоожийн Энхбат
Ганбаатарын Баттөмөр-Battumur Ganbaatar
Erdenebulgan Sumiya

#МэргэжилтнүүдӨөрчилнө

05/10/2024

Өглөөний мэнд,
Өнөөдөр 10 дугаар сарын 5.

Энэ өдөр олон улсын багш нарын өдөр. Төрөлх сургуулиараа зочилж, багшдаа баярын мэнд хүргэхийн ялдамд жаахан магтуулаад авлаа 😁

Бүх сайхан багш нартаа багш нарын баярын мэндийг дэвшүүлье ээ!

Юу вээ! Тойргийнхоо талаар судалгаа хийж яваад ёстой новшийн юм олж харлаа. Улаанбаатар хотод маань ганц шахуу гоёороо ү...
04/10/2024

Юу вээ! Тойргийнхоо талаар судалгаа хийж яваад ёстой новшийн юм олж харлаа.

Улаанбаатар хотод маань ганц шахуу гоёороо үлдсэн хэсэг болох манай Баянзүрх дүүргийн 3-р хороо, Сансрын туннелийн 6 өндрийн дундах газрыг зарчхаж 😡

Нексус ХХК-д 9 давхар ба түүнээс дээш давхар орон сууц барих зориулалтаар 2198 м2 газар, Дуучсалхи ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3098 м2 газрыг тус тус олгосон байна.

Энэ хэсэг бол Улаанбаатар хотын хүн амын нягтрал хэтэрсэн, барилгажихыг хориглох бүс хэсэг. Харин ч бүр Улаанбаатар хотын соёлын өвд бүртгэчихмээр, хайрлан хамгаалах газар. Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх гэж ядаж байж түүнийгээ устгаж, бетон ширэнгэ бий болгомооргүй байна аа! Х.НЯМБААТАР хотын даргаа!

Хэрэв ХҮН нам нийслэлд олонх болбол энэ газрын зөвшөөрлийг цуцалж, энэ мэт асуудлуудыг цэгцэлж, шийдвэрлэх болно.

#МэргэжилтнүүдӨөрчилнө

Төмөрсайханы ОТГОНБААТАР
Доржлхагвын Батцэцэг нарынхаа хамт иргэдийнхээ дуу хоолой болно.

(гэрэл зургийг Mongol iD -н Minu Map -с ашиглав)

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
13000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архитектор Т.Очир posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share