23/02/2026
WE ARE HIRING.
“ГЭРСТЕКТ” ХХК нь барилгын иж бүрэн зураг төсөл, интерьерийн зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани бөгөөд төслийн концепци боловсруулалтаас эхлэн гүйцэтгэл хүртэл цогц шийдэл санал болгон ажилладаг.
Манай компани нь төслийн анхан шатны судалгаа, байршлын нөхцөл байдал, хот төлөвлөлтийн шаардлага, захиалагчийн хэрэгцээ, эдийн засгийн тооцоо, техник технологийн шийдэлд тулгуурлан барилгын зураг төслийг боловсруулдаг. Бид архитектур, бүтээц, инженерийн шугам сүлжээ, интерьерийн шийдлийг уялдаа холбоотойгоор төлөвлөж, стандарт норм дүрэмд нийцсэн, хэрэгжих боломжтой, үр ашигтай зураг төслийг боловсруулдаг.
Төслийн явцад захиалагчтай нягт хамтран ажиллаж, үе шат бүрт хяналт, зохицуулалт хийж, чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, орчин үеийн дэвшилтэт программ хангамж, технологийг ашиглан бүтээлч, оновчтой шийдлийг санал болгодог. Иймд гоо зүй, функц орон зай, эдийн засгийн үр ашиг, тоeгтвортой хөгжлийн шаардлагыг хослуулсан цогц шийдлийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг.
Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн, манай хамт олонтой хамтран ажиллахыг та бүхэнд санал болгож байна.
Нээлттэй ажлын байрууд:
• Архитектор
• Барилга бүтээцийн зураг төслийн инженер
• Барилгын хяналтын инженер
Үндсэн үүрэг / Хариуцлага
• Барилгын ерөнхий болон техникийн зураг боловсруулах
• Архитектур, төлөвлөлтийн шийдэл гаргах
• AutoCAD, Revit, SketchUp зэрэг программ дээр зураг боловсруулах
• Төслийн баримт бичиг, тодорхойлолт боловсруулж, тайлан гаргах
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Бидний санал:
• Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
• Мэргэжлийн өсөлт, хөгжих боломж
• Тогтвортой ажлын байр
• Найрсаг, чадварлаг хамт олон
GERSTECT LLC is a professional company engaged in comprehensive construction design, interior design, and construction works, offering integrated solutions from project concept development through to ex*****on.
Our company prepares building designs based on preliminary project studies, site conditions, urban planning requirements, client needs, economic calculations, and technical-technological solutions.
We coordinate architectural, structural, engineering networks, and interior solutions to produce design documents that meet standards and regulations, are feasible, and efficient.
During the project we work closely with the client, providing supervision and coordination at each stage, prioritizing quality and safety, and offering creative, optimal solutions using modern advanced software and technology. Therefore we aim to deliver integrated solutions that combine aesthetics, functional space, economic efficiency, and sustainable development.
We invite you to cooperate with our team to develop professional expertise.
Open Positions:
• Architect
• Construction design Design Engineer
• Construction Inspection Engineer
Main Duties / Responsibilities
• Prepare general and technical construction drawings
• Develop architectural and planning solutions
• Produce drawings using AutoCAD, Revit, SketchUp, etc.
• Prepare project documentation, specifications, and reports
• Work independently and as part of a team • Be responsible and creative in problem-solving
We Offer:
• Competitive salary and incentives
• Opportunities for professional growth and development
• Stable employment
• Friendly, skilled team