Bayantegsh bayjikh XXK

Bayantegsh bayjikh XXK Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bayantegsh bayjikh XXK, Home improvement, Uliastay.

03/05/2025
🌲🌳🌲🌳МОД ГЭЖ ЮУ ВЭ?🌲🌳🌲🌳🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱Мод (о.т. модод) - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жил...
03/05/2025

🌲🌳🌲🌳МОД ГЭЖ ЮУ ВЭ?🌲🌳🌲🌳
🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱🌿🌱
Мод (о.т. модод) - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий.
✅Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авч их бие, навч мөчир уруугаа дамжуулна.
✅Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 24.5%-г эзэлж байна.

🌳🌲🌲🌲🌲🌿🌱🍀Энэ орчлон ертөнц дээр түмэн зүйлийн мод байдаг ба бидний үзэж хараагүй түмэн зүйлийн моддоос харцгаая!
🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱
Модыг судалдаг шинжлэх ухааныг дендрологи гэнэ Модны хөндлөн огтлолоор модны гол, голын гуурс, модлог холтсыг ажиглаж болно. Модны гол нь их биеийн дагуу байрлаж байна. Шилмүүст төрлийн модны голын диаметр нь 2-3мм байдаг бол навчит төрлийн модны голч нь арай бүдүүн байдаг. Модны макро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болох хэсгийг нь хэлнэ, микро бүтэц гэдэг нь энгийн нүдээр буюу томруулдаг шилээр харж болохгүй хэсгийг хэлнэ.
🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱🌱
In botany, a tree is a perennial plant with an elongated stem, or trunk, usually supporting branches and leaves. In some usages, the definition of a tree may be narrower, including only woody plants with secondary growth, plants that are usable as lumber or plants above a specified height. In wider definitions, the taller palms, tree ferns, bananas, and bamboos are also trees.

👩🏻‍💻👨🏻‍💻Бэлтгэсэн Баяр Сувд Баяр Сувд

20/03/2025
НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 55.6 ХУВЬ НЬ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ ӨРТӨЖ БАЙНАОнцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны д...
19/03/2025

НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 55.6 ХУВЬ НЬ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ ӨРТӨЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглалыг боловсруулсан.

Төслийн хүрээнд боловсруулсан "Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ"-г танилцуулж байна.

Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм. Зарим судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр ихэвчлэн гурваас зургадугаар саруудад гардаг.

Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг. Тухайлбал, хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг.

Тал хээрийн түймрийн шалтгааныг (1) байгалийн, (2) хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд, (3) эсвэл санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна.
https://nema.gov.mn/post/164493

ХАШААНД ТАРИХАД ТОХИРОМЖТОЙ МОД БУТ✅ Жимс жимсгэний мод тарьснаар өрхийн орлого нэмэгдэнэ✅ Хашааны үнэлэмж өснө✅ Нүхэн ж...
19/03/2025

ХАШААНД ТАРИХАД ТОХИРОМЖТОЙ МОД БУТ
✅ Жимс жимсгэний мод тарьснаар өрхийн орлого нэмэгдэнэ
✅ Хашааны үнэлэмж өснө
✅ Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулна
✅ Эрүүл ая тухтай амьдрах орчин нөхцөл үүснэ
✅ Хүүхдүүд байгальтай зөв харьцахад суралцана... гэх мэт маш олон давуу талууд үүснэ. Өрх бүр мод тарьж амьдрах орчноо сайжруулаарай.

🥰🇲🇳🌱Дэлхийн усны өдрийг угтан Завхан, Говь-Алтай аймгуудад Байгаль орчны салбарын байгууллагууд болон ус ашиглагч аж аху...
19/03/2025

🥰🇲🇳🌱Дэлхийн усны өдрийг угтан Завхан, Говь-Алтай аймгуудад Байгаль орчны салбарын байгууллагууд болон ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд волейбол, дартсын тэмцээн зохион байгууллалаа.
✌️Идэвхитэй оролцсон байгууллагууддаа баярлалаа. 👏👏👏

НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил “Ой...
19/03/2025

НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил “Ой ба Хүнс” сэдвийн дор тэмдэглэж байна.

Дэлхийн усны өдрийг анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UN...
15/03/2025

Дэлхийн усны өдрийг анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна.
Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
🌊 Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулдаг билээ.
💧 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил",
💧 2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр”,
💧 2017 онд “Бохир ус”,
💧 2018 онд “Байгальд ээлтэй-Усны шийдэл”,
💧 2019 онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж”,
💧 2020 онд “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт”,
💧 2021 онд “Усны үнэлэмж, үнэ цэн”,
💧 2022 онд “Газрын доорх ус”,
💧 2023 онд “Өөрчлөлтийг хурдасгая”,
💧 2024 онд "Ус ба энхтайван"
💧 2025 онд “МӨСТЛӨГ МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сааруулах, төлөвлөгөө боловсруулах, ажлын хэсгийн ...
15/03/2025

Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сааруулах, төлөвлөгөө боловсруулах, ажлын хэсгийн ” болов. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Төслийн зохицуулагч Б. Мөнх-Эрдэнэ оролцож төлөвлөлтийг боловсронгүй болгоход дэмжлэг үзүүлж ажиллаа.

🌳 “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд "Оюу толгой" компани 2025 онд Ойн газарт хандивлах тоног төхөөрөмжөө...
14/03/2025

🌳 “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд "Оюу толгой" компани 2025 онд Ойн газарт хандивлах тоног төхөөрөмжөө салбарынхантай хамтран тодорхойллоо.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай 8 нэр төрлийн 80 ширхэг 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тодорхойлон, эхний 48 ширхэг тоног төхөөрөмжийг “Оюу толгой” компаниас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 2024 онд хүлээлгэн өгсөн юм.

Ойн газарт 2025 онд нийлүүлэх 32 ширхэг техник, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нэр төрлийг оновчтой болгох, тодорхойлох зорилгоор “Оюу толгой” компани ойн мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны газар, Ойн газар, эрдэмтэн судлаачид болон олон талын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг 2025 оны 2 сарын 24-нд зохион байгууллаа.
***
🌳As part of our commitment to environmental sustainability, Oyu Tolgoi has collaborated with forestry sector professionals to identify essential equipment for donation to the National Forestry Agency in 2025.

This initiative is part of our "100 Million Trees - A Legacy for the Future" program, supporting Mongolia's long-term afforestation and forestry infrastructure development goals. To enhance the capacity of sustainable tree nurseries and improve forestry infrastructure, eight types of equipment (comprising 80 units worth 1.5 billion MNT) have been identified as essential. In 2024, Oyu Tolgoi delivered the first batch of 48 units to the National Forestry Agency, a government implementing agency.

To ensure the optimal selection of the remaining 32 pieces of equipment for 2025, Oyu Tolgoi hosted a discussion on February 24, 2025. The event brought together forestry professionals, representatives from the Ministry of Environment, the National Forestry Agency, researchers, and other stakeholders to facilitate the most effective allocation of resources.

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГО ӨСЧЭЭИргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  ой, ан амьтан, ургамал, ойн нөөц ашиг...
14/03/2025

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ой, ан амьтан, ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг.

2024 оны төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 283,994.0 сая төгрөг болж 2023 оны орлогоос 30,663.7 сая төгрөгөөр өсжээ. Энэхүү төлбөрийн орлогоос байгалийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулах хуулийн заалттай.

Энэ дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Төлөөлөгчдийн Хурлын 2024 онд баталсан шийдвэрээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төсвийг 72,581.6 сая төгрөг баталсан нь 2021 оны дүнтэй харьцуулахад 4 дахин өссөн боловч 2024 оны жилийн эцсийн санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээгээр 47,382.2 сая төгрөгийг зарцуулсан буюу журмын хэрэгжилт 64.3 хувьтай байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн нийт орлогын

-Газрын төлбөр 162,295.7 сая төгрөг,
-Усны нөөцийн төлбөр 86,939.4 сая төгрөг,
-Ойн нөөцийн төлбөр 20,044.9 сая төгрөг,
-Амьтны нөөцийн төлбөр 14,350.3 сая төгрөг,
-Ургамлын нөөцийн төлбөрт 363.7 сая төгрөг тус тус бүрдүүлж байна.

Дэлхийн усны өдрийг угтан “Мөнх цас-мөсөн голоо хамгаалъя” уриан дор   сургалт, дадлага ажил хосолсон 2 өдрийн нөлөөллий...
12/03/2025

Дэлхийн усны өдрийг угтан “Мөнх цас-мөсөн голоо хамгаалъя” уриан дор сургалт, дадлага ажил хосолсон 2 өдрийн нөлөөллийн үйл ажиллагааг Улиастай сумын ерөнхий боловсролын ахлах ангийн суралцагчдын дунд Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулав. Үйл ажиллагаагаар дамжуулж суралцагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагаанд тэдний оролцоог хангах, нийгэмдээ хариуцлагатай, -ийг бэлдэх улмаар мэргэжил сонголт хийхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах мэргэжилүүдээс сонголт хийхийг уриалав. Мөн суралцагчдыг хүрээлэн буй орчныхоо УС болон ХОГ ХАЯГДАЛ-тай холбоотой тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцуулах танин мэдүүлэх зорилготой “Автобустай аялал” хийв.

Address

Uliastay

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayantegsh bayjikh XXK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share