Монголын Архитекторуудын Эвлэл

Монголын Архитекторуудын Эвлэл The Union of Mongolian Architects

Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Мөнхжаргал архитектор Контемпорари Архитектурын Төв -ийн үйл ...
17/05/2026

Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Мөнхжаргал архитектор Контемпорари Архитектурын Төв -ийн үйл ажиллагаанд оролцох тул та бүхнийг урьж байна.

Барилгын салбарын ТББ болон аж ахуйн нэгж байгууллагуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн х...
13/05/2026

Барилгын салбарын ТББ болон аж ахуйн нэгж байгууллагуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцож хуулийн төсөлд саналаа өгч ажиллахыг урьж байна.

Монголын Архитекторуудын эвлэлд бүртгүүлэх ач холбогдол талаар мэдээлэлтэй танилцан дараах хаягаар орж цахимаар гишүүн б...
07/05/2026

Монголын Архитекторуудын эвлэлд бүртгүүлэх ач холбогдол талаар мэдээлэлтэй танилцан дараах хаягаар орж цахимаар гишүүн болохыг нийт архитекторууддаа уриалж байна.
https://burtgel.uma.org.mn/register

🎨✨ ИРЭЭДҮЙН АРХИТЕКТОРУУД 2026 ✨🎨🏙️ “Улаанбаатар хотын хүүхдийн орон зай” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа!Чи өөри...
01/05/2026

🎨✨ ИРЭЭДҮЙН АРХИТЕКТОРУУД 2026 ✨🎨
🏙️ “Улаанбаатар хотын хүүхдийн орон зай” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа!

Чи өөрийн мөрөөдлийн хотыг зурж чадна гэж бодож байна уу? 🤔
Тэгвэл бийр, харандаагаа бэлдээд ирээдүйн архитектор болох эхний алхмаа хийгээрэй!

👧🧒 Оролцох насны ангилал:
🔹 1–5-р анги
🔹 6–8-р анги
🔹 9–12-р анги

🖌️ Бүтээлийн шаардлага:
А3 эсвэл А2 хэмжээтэй
Чөлөөт техник (усан будаг, гуаш, өнгийн харандаа г.м.)
Овог нэр, нас, сургууль, утас, имэйлээ заавал бичээрэй

Бүтээл хүлээн авах хугацаа:
2026 оны 05.31 -ний 11:00 цаг хүртэл

📍 Бүтээл хүлээн авах хаяг:
“Монголын Архитекторуудын Эвлэлийн ордон”

Сүхбаатар дүүрэг, 8 -р хороо, Болгарын гудамж-27.

24/04/2026

https://burtgel.uma.org.mn/register
Бүртгэл маань цахим руу шилжиж хүрэлцэн ирэх шаардлагагүй боллоо. Хуучин гишүүд маань мөн тус бүртгэлээр орж мэдээлэлээ шинэчилнэ үү.

Та эвлэлийн гишүүн болсоноор дараах боломжууд нээгдэнэ.
Эвлэлийн албан ёсны мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах Мэргэжлийн сэтгүүл,
судалгааны материалд хамрагдах Хэлэлцүүлэг, форум, салбарын уулзалтад оролцох
Олон улсын хурал,
уралдаан, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд нээлттэй хамрагдах
Мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх, хамтын ажиллагаанд нэгдэх
Өөрийн ур чадвар, бүтээлээ олон нийтэд таниулах боломж бүрдэнэ. Иймд та бүхнийг гишүүнчлэлийн мэдээллээ шинэчилж ,
Эвлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. #Хамтдаа мэргэжлийн үнэт зүйлсээ хамгаалж, архитектурын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулцгаая.

Дэлхийн архитекторуудын эвлэлийн хурал энэ жил Испани хотод болох бөгөөд та бүхэн амжиж хуралд оролцлх тасалбараа аваара...
23/04/2026

Дэлхийн архитекторуудын эвлэлийн хурал энэ жил Испани хотод болох бөгөөд та бүхэн амжиж хуралд оролцлх тасалбараа аваарай. дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэб хуудаснаас авна уу

uia2026bcn 🟡 Advance Ticket — Last days!

Join the UIA World Congress of Architects 2026 from June 28 to July 2, 2026.
Barcelona is waiting for you!

250+ Speakers from around the world
12 Original research investigations
8 Stages hosting concurrent sessions
100+ Collateral Events and Metropolitan, Territorial, and Maritime Itineraries
3 Seafront venues disseminated across the city and the metropolitan area
4.000+ m² Exhibition featuring projects, research and design proposals

The Advance period to purchase tickets at a discounted rate will be available until April 30 — don’t miss it!

Secure your Advance pass at 🔗 uia2026bcn.org

Монголын Архитекторуудын эвлэл Чойжин ламын сүм музейтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
23/04/2026

Монголын Архитекторуудын эвлэл Чойжин ламын сүм музейтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Чойжин Ламын Сүм Музей болон Монголын Архитекторуудын Эвлэл хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд музейн дэд бүтэц, орон зайн зохион байгуулалт, хадгалалт хамгаалалтын тулгамдсан асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, музейн консепт хамтран боловсруулан шийдвэрлэхэд чиглэн ажиллах юм.

Мөн архитектур, музей судлал, соёлын өвийн хамгаалалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон нийтэд зориулсан соёлын боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

22/04/2026

“Зураг төслийн ажлын үе шат, үе шатны бүтээгдэхүүнийг тодорхойлох, олон улсын стандартад дөхүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах тухай” нормын төслийн дээр Барилга архитектурын хэсэг дээр та бүхнээсээ санал авч тухайн төсөлд тусгана.

Эрхэм экспертүүд, архитекторууд та бүхэн МАЭ дээр 4 сарын 23ний 14:00 цагт хүрэлцэн ирж саналаа өгч MACE төслийн багтай хамтран ажиллана уу.
Хурлын агуулга: Зургийн иж бүрдэлийн хэсэг, тооцоо судалгааны хэсэг, архитектур төлөвлөлтийн даалгавар

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ (МАЭ)70 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ_________________________________...
17/04/2026

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ (МАЭ)
70 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
________________________________________
1. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Монголын Архитекторуудын Эвлэлийн 70 жилийн ойг тохиолдуулан байгууллагын үнэт зүйлс, түүхэн замнал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн бэлгэ тэмдэгт (лого) бүтээлийг шалгаруулахад оршино.
________________________________________
2. ХАМРАХ ХҮРЭЭ
• Мэргэжлийн архитектор
• Дизайнер
• Оюутан
• Бүтээлч хувь хүн, баг
________________________________________
3. УРАЛДААНЫ ХУГАЦАА
• Зарлагдах: 2026 оны 4 дүгээр сарын 15
• Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 1
• Шалгаруулалт: 2026 оны 5 дугаар сарын 2–5
• Дүн зарлах: 2026 оны 5 дугаар сарын 6
________________________________________
4. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Агуулгын шаардлага:
• МАЭ-ийн 70 жилийн ойг илэрхийлэх
• Архитектурын мөн чанар, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн үүргийг тусгасан байх
• Орчин үеийн, цэгцтэй, хэрэглэхэд уян хатан дизайн байх
Техникийн шаардлага:
• Вектор формат (AI, EPS, SVG)
• PNG/JPG хувилбар (presentation зориулалттай)
• Хар цагаан болон өнгөт хувилбар
• Богино тайлбар (max 200 үг)
________________________________________
5. ИЛГЭЭХ МАТЕРИАЛ
Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ:
• Лого файл (вектор + зураг)
• Тайлбар текст
• Лого хэрэглэгдсэн жишээ зургууд
• Оролцогчийн мэдээлэл (нэр, утас, цахим шуудан)
Илгээх хаяг: [email protected]
________________________________________
6. ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГУУР
• Санааны шинэлэг байдал
• Архитектурын агуулга, бэлгэдэл
• Дизайны чанар, хэрэглэх боломж
• МАЭ-ийн үнэт зүйлстэй нийцэл
________________________________________
7. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Цорын ганц ялагч шалгарна
Ялагчид:
• 2026 онд МАЭ-ээс зохион байгуулах бүх арга хэмжээнд урилгаар оролцох эрх
• Албан ёсны логоны зохиогчоор бүртгэгдэх
• Нэр хүнд, олон нийтэд танигдах боломж
________________________________________
8. ОЮУНЫ ӨМЧ
• Шалгарсан бүтээлийн ашиглах эрх МАЭ-д шилжинэ
• Зохиогчийн нэрийг албан ёсоор дурдана
________________________________________
9. БУСАД
• Нэг оролцогч хэд хэдэн бүтээл илгээж болно
• Багийн оролцоо зөвшөөрөгдөнө
• Шүүгчдийн шийдвэр эцсийнх байна
________________________________________
10. ХОЛБОО БАРИХ
Утас: 94097709, 99095408
Цахим шуудан: [email protected]

Орчин цагийн барилгын салбарын 100 жил (1926–2026)Монголын барилгын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан а...
15/04/2026

Орчин цагийн барилгын салбарын 100 жил (1926–2026)

Монголын барилгын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймаг, орон нутгийн онцлог, түүхэн болон архитектур, инженерийн үнэ цэн бүхий барилга, байгууламжуудын мэдээллийг судлан бүртгэж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажил явагдаж байна.

Иймд та бүхэн орон нутгийнхаа онцлог барилга, байгууламж, түүхэн болон архитектурын ач холбогдол бүхий объект, инженерийн шийдлээрээ онцлог бүтээн байгуулалтын мэдээллийг доорх линкээр бөглөж өгнө үү.

https://forms.gle/uwzP1pHrwhgcHP2w7

Address

Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Болгарын гудамж 27
Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Архитекторуудын Эвлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Архитекторуудын Эвлэл:

Share