Эко хаус инженеринг

  • Home
  • Эко хаус инженеринг

Эко хаус инженеринг Эрчим хүчний шийдэл хуваалцах сайн дурын хуудас

10/06/2026
26/05/2026

Угаасаа үйлдвэр бүтээмж байгаа бүх хүмүүсийг харахаар хайр хүрдэг, сайхан мэдээ байна.

08/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛЖ,
ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)

1. ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Нарны панель → Инвертер → Гэрийн хэрэглээ → Илүүдэл цахилгаан түгээх сүлжээнд
Өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч эхлээд таны гэрийн хэрэглээг хангаж, илүүдэл нь төвийн түгээх сүлжээнд нийлнэ.

2. ЯМАР ЧАДАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

3 кВт - Бага хэрэглээтэй айл
4,000–5,000 кВт.ц/жил

5 кВт - Жижиг амины орон сууц
6,500–8,000 кВт.ц/жил

8 кВт - Цахилгаан хэрэглээ өндөр айл
10,000–12,500 кВт.ц/жил

10 кВт - Том байшин
13,000–16,000 кВт.ц/жил
Ихэнх айлд 5–8 кВт-ын on-grid систем тохиромжтой.

3. ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

06:00–17:00
285 төг/кВт.ц
17:00–22:00
300 төг/кВт.ц
Тариф нь НӨАТ-гүй.

4. 20 кВт ХҮРТЭЛ ХОЛБОЛТЫН ҮЙЛ ЯВЦ

1. Хялбаршуулсан хүсэлт гаргана.

2. Түгээх байгууллага холбох боломжийг 5 ажлын хоногт судалж, хариу мэдэгдэнэ.

3. Угсралтын дараа газар дээр нь 3 ажлын хоногт шалгалт хийж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулан тоолуурт лац тавина.

4. Шаардлага хангасан тохиолдолд 3 ажлын хоногт гэрээнд нэмэлт оруулж, сүлжээнд холбоно.
20 кВт хүртэл — хялбаршуулсан журам

5. ТЕХНИКИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ШААРДЛАГА
Панелийг өмнө зүг рүү, сүүдэр багатай байрлуулах
On-grid эсвэл hybrid инвертер сонгох
Хоёр чиглэлтэй тоолууртай байх
Газардуулга, аянга хамгаалалт, SPD хамгаалалттай байх
Сертификаттай тоног төхөөрөмж, туршлагатай тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч сонгох

6. 5 кВт СИСТЕМИЙН ЖИШЭЭ ТООЦОО
Жилийн үйлдвэрлэл: 7,000 кВт.ц
Өөрөө хэрэглэсэн: 4,200 кВт.ц буюу 60%
Сүлжээнд нийлүүлсэн: 2,800 кВт.ц буюу 40%

Илүүдэл борлуулалтын орлого:
2,800 × 285 = 798,000 төг/жил

Үүн дээр өөрийн хэрэглээний цахилгааны хэмнэлт нэмэгдэнэ.

7. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨМЖ
Эхний ээлжинд өөрийн хэрэглээг хангах хэмжээний 5–8 кВт-ын on-grid системээс эхлэх нь хамгийн зөв. Батерейгүй систем нь хөрөнгө оруулалт багатай, өгөөж өндөртэй. Дараа нь хэрэглээ нэмэгдвэл hybrid инвертер + battery шийдэл рүү өргөтгөж болно.

Эх сурвалж:
Эрчим хүчний сайдын 2026.03.02-ны А/42 тушаал;
ЭХЗХ-ны 2021.06.24-ний 390 дүгээр тогтоол.

Амины Орон Сууц экспо 2026 оны 5 сарын 15-17-нд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.

18/04/2026

За энэ бол онгироо юм байна

05/03/2026

Renewable Ennergy-д эрчим хүч хадгалах нь хамгийн том зардал байдаг. Сүлжээнд цахилгаан зардаг болсноор энэ том зарплыг бууруулах боломжыг олгож сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд илүү хямд, эдийн засгийн хувьд ч утга учиртай болж ирдэг. Олон жил энэ тухай яригддаг, мэддэг байсан ч төр хөдөлж өгөхгүй байсан. Ашгүй одоо л бодит биелэлээ олох боломжтой болж байгаа юм байна.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эко хаус инженеринг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Home Improvement Business?

Share