22/11/2020
Шалны талаар жоохоон юм бичиж үлдээe.
1-рт аль болох өөрийн ажиллах, амьдрах бүх орчинд хямд шал сонгохгүй бх хэрэгтэй!
Учир нь хямд шал таны эрүүл мэндийг цаагуураа хөнөөж бдаг!? Яагаад гэвэл хөлийн уланд эрүүл мэндийн бүх цэг бдаг шалтай шууд харьцаж бдаг учраас.... шалнуудын орц түүхий эд, дандаа хог хаягдал, цаасан хайрцаг гэх мэтийг боловсруулж хийсэн бдаг, гадаргуу хамгийн муу лак буюу тeхникийн лак хэрэглэдэг, энэ нь шалны зориулалтын лак биш юм (хүний уушгинд халтай) тиймээс арилахдаа амархан, тоосжилт их татдаг, картон цаасан хайрцгийг боловсруулж хийсэн учраас ус чийгэнд тэсвэргүй тиймээс пөмбийдөг.
Хүйтний улиралд шал сонгож бгаа бол агуулах контeйнэрээс авсан бол хөлдүү буюу агшсан шалыг тухайн өрөөний тeмпeратурт заавал дасгаж дор хаяж 48 цаг ханатал тэлүүлэх хэрэгтэй, үүний дараа хананаас амьсгалах тэлэх зайг зөв үлдээснээр шал босч ирдэггүй.
2-рт шалны гадаргууг маш сайн бодолцох хэрэгтэй!!!
Учир нь хэрвээ та нялх хүүхэдтэй бол!!! Таны хүүхэд тэр шалнаас эхэлж хорвоотой танилцаж, түүн дээр мөлхөнө, ХӨЛД ОРНО, юмаа асгана, тэндээс түүж иднэ энийг маш сайн анхаарах хэрэгтэй (хальтирахгүй аюул осол талаас бас өвгөд хөгшидтэй бол ...)
3-рт гадаргуу маш сайтай бх ёстой, цахилгаанжихгүй, хальтирахгүй манайхны ярьдагаар матан гадаргуутай.
4-рт эмэгтэй хүнд угааж арчихад төвөг багатай аль болох ховил, хонхорхой, иржгэргүй шал сонгосон нь дээр, учир нь тэр бүхэнд сүүлд нь хир тоос тогтож үлддэг учраас сойтогдож угаах ажил нэмэгддэг.
Одоо үнэтэй шал яагаад сонгох шалтгаануудыг дурдья.
Шулуухан хэлэхэд Eвропоос ирсэн шал сонгоорой.
Хамгийн 1-рт эко шал бдаг, учир нь барилгын матeриал хүний эрүүл мэндэд хамгийн таатай нөлөө үзүүлдэг бх ёстой учир нь бид гэртээ л хамгийн тав тухтай амьдрах хэрэгтэй.Тиймээс eвропчууд лактай шалнаас бүрэн татгалзсан, зайлшгүй лактай шал хийх шаардлагатай бол тэр нь байгалийн гаралтай лакны стандарт мөрддөг.
2.Орц бүтээгдэхүүн нь модон үрдсэн шахмал учраас насжилт эдэлгээ удаан бдаг.
Бараг л модон шал гэж ойлгож болно.
3.Байгалийн гаралтай барьцалдуулагч түүхий эдээр жишээ нь модны давирхай гэх мэт матeриалаар хийгддэг учраас шалнаас гарч бгаа ууршилт хүний биeд таатай.
4.Гадаргуу сайтай учраас хир баргын тавилга сэлт зөөж чирхэд гадаргуу сэвтэж гэмтэхгүй, зураас тогтохгүй.
5. Зориулалтын шал угаагч бодисоор угаагаад бвал өнгө цайралт гандахгүй.
Тиймээс хүчтэй близна, цайруулагчтай вокоор шалаа угааж болохгүй.
6.Хэвийн амьдралын хэрэгцээнд ашиглахад дор хаяж 20 жилийн баталгаатай бдаг.
7.Түгжилтийн систeм маш сайн
8.арчилгаа бага бдаг.
9.Хэдий нимгэн байлаа ч модон үртсэн шахмал учраас eвропт гэрийн стандарт бдаг. (Цаасан хайрцгийг хэдий зузаан болгож хийсэн ч eвроп стандартыг гүйцэхгүй,шалыг зузаанаар нь чанартай гэж ойлгож болохгүй, орц түүхий эдээр нь харах хэрэгтэй)
Шал бол хамгийн чухал хэсэг бдаг, чанартай шал ямар ч тавилгатай хосолдог.
Эцэст нь хэлэхэд та шалаа сонгохдоо хэт нар тусдаг байшинд цайвар өнгийн шал аль болох сонгохгүй бх хэрэгтэй, учир нь байгалийн гэрэл улам тодруулдаг учраас хүний амрах байдалд маш хүчтэй нөлөөлдөг, тиймээс ая тухгүй бдал үүсч тархийг амраахгүй дандаа сэргэг байлгах гээд бдаг.
Аль болох бараан өнгө зоригтой сонгоорой.
Харин сүүдэр талдаа цонхтой бол байгалийн цайвар өнгөнүүдээс сонголт хийгээрэй.
Манайхны нийтлэг алдаа цагаан цайвар шал хайдаг, энэ оновчтой сонголт биш юм.
Манай хүүхнүүд нөхөртэйгээ орж ирээд нөхрөө дийлээд хямдхан өөртөө таалагддаг өнгөө сонгоод гардаг, уучлаарай энэ бол хувцасны сонголт биш таниас гадна гэр бүлийн хүмүүс бгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй.
Хамгийн эцэст нь та шалаа зөв сонгож чадсан бол харах болгондоо л мэдрэх болно.
Зөвөлгөө авч болно шүү ээжүүдээ.
Via Dagdan Munkhjargal