MEG Architect

MEG Architect Дахин давтагдашгүй зөвхөн таны хүсэлд нийцсэн интерьер, екстерьерийг хийж гүйцэтгэнэ.

camping
21/03/2026

camping

13/03/2026
starbucks of exterior in korea
10/03/2026

starbucks of exterior in korea

16/08/2023
   #42 м2 СИНГЛИЙ ХАУС - Зураг төслийн захиалга авч байна👇 Зураг төсөл👉Орон зайн дахин давтагдахгүй төлөвлөлт👉Таны тав т...
16/08/2023

#42 м2 СИНГЛИЙ ХАУС - Зураг төслийн захиалга авч байна
👇 Зураг төсөл
👉Орон зайн дахин давтагдахгүй төлөвлөлт
👉Таны тав тухтай амьдрах орчинг бид бүтээнэ.💯 #зурагтөсөл #аминыоронсууц #экстерьердизайн #зуслангынсууц #хаусхотхон

03/04/2021

АОС СОНИРХСОН ХҮМҮҮСТ- ХАЛААЛТЫН ШИЙДЛҮҮД ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ
Амины орон сууцны халаалтын системийн шийдэлд онцгой анхаарч, эрчим хүчний хэмнэлтэй, байгальд ээлтэй, чанартай тоног төхөөрөмж авах нь чухал юм. Халаалтын системийг ажиллуулахаас өмнө сууцныхаа дулаан алдагдлыг тавигдах шаардлагын дагуу шийдвэл халаалтын систем бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг санаарай. Халаалтын системийг сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: гадна агаар, нарны цацрагийн нөлөө, хананы үндсэн материал болон дулаан тусгаарлах материалын сонголт, сууцны талбайн хэмжээ, дулаан техникийн үзүүлэлт зэрэг болно. Ингээд халаалтын системийн төрөл, ажиллагааны талаарх зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.
Доорх харьцуулалтаас үзэхэд бид хатуу түлшнээс татгалзаж алсдаа сэргээгдэх эрчим хүч үрүү шилжих хэрэгтэй нь харагдаж байна.

ХАЛААЛТЫН ШИЙДЛҮҮД:
Уламжлалт зуух:
Анхны өртөг бага. Гэхдээ агаарын бохирдол үүсгэнэ. Өрөөний температурыг тогтмол байлгахад төвөгтэй. Өвлийн цагт байнгын галлагаа шаардана.
Нам даралтын зуух/хатуу түлш:
Халаалтын системд бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ байгаль орчныг бохирдуулна. Хөлдөх эрсдэлтэй. Буруу угсрах, ашиглалтын үеийн хэвийн горим алдагдсанаас осол, гэмтэл гардаг.
Цахилгаан зуух:
Түлш бэлтгэх болон хадгалах сав шаардлагагүй тул талбайн ашиглалт нэмэгдэнэ. Гэхдээ өрөөний температурыг тогтмол байлгахад төвөгтэй, ашиглалтын зардал их, хугацаа бага. Засвар үйлчилгээ ихтэй.
Цахилгаан халаалт:
Өрөөний температурыг тогтмол байлгана. Автомат системтэй тул хүний оролцоо байхгүй. Ажиллах зарчмаас хамаарч ашиглалтын зардал болон хугацаа харилцан адилгүй.
Сэргээгдэх эрчим хүч:
Дулааны насос, нарны коллектор, эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль орчинд ээлтэй. Ашиглалтын зардал бага. Анхны өртөг их. Монголд туршигдсан тохиолдол цөөн.

Нам даралтын систем

Нам даралтыг системийг зөв хийж чадвал бага зардлаар бүрэн халаах боломжтой. Гэхдээ байнгын галлагаатай байхгүй бол хөлдөх аюултай. Мөн буруу хийсэн тохиолдолд халахгүйгээс гадна их хэмжээний нүүрс зарцуулдаг. Сууцны халаалтанд бие даасан хос хэлхээтэй халаалтын системийг ашигладаг. Өрөөний радиаторууд нь зэрэгцээ холбогдоно.

Хийн түлшин зуух

Газ хийгээр халаагч энэхүү төхөөрөмж нь байгалийн хий болоод шингэн хийн түлшийг шатаах аргыг ашиглан гаднах талбай болон өрөөний дотор талд дулааныг ялгаруулах төхөөрөмж болгон ашиглагддаг. Өрөөний дотор талд байрлах хийн халаагчийг дараах байдлаар ангилдаг. Үүнд: агааржуулагч хоолойтой болон хоолойгүй мөн агааржуулагч хавхлагатай, хавхлагагүй гэж ангилдаг. Энэ төрлийн халаагч нь галын аюул болоод шингэн хийн алдалт зэрэг аюул дагуулах боломжтой.

Дулааны насос
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд орон сууц болон төвлөрсөн бус дулаан хангамжтай газруудын халаалтад дулааны насосыг өргөн ашиглаж байна. Тухайлбал, Швед улсад шинээр баригдаж байгаа 10 барилга бүрийн 7, Швейцарьт 3 барилга бүрийн 2-ынх нь халаалтад дулааны насос ашиглаж байна.
Дулааны насосын хамгийн онцгой чанар нь түүнийг ажиллуулахад хэрэглэсэн 1кВт цахилгаан эрчим хүчийг 4-7 дахин өсгөн дулааны эрчим хүч болгон өсгөж халаалтад нийлүүлдэг явдал юм.

Нарны эрчим хүчээр халаах

Төвийн дулааны шугамаас алслагдсан барилга, байгууламж, хувийн орон сууц, жуулчны бааз зэргийн халаалт, халуун ус хангамжинд нарны вакум коллекторт системийг ашигласнаар бие даасан халаалтын системийг бий болгох бөгөөд төвийн дулааны шугамаас хямд өртгөөр шийдэх боломжтой юм.
Нарны халаалт болон хэрэглээний халуун ус бэлтгэх системийн гол давуу тал нь бүрэн автомат ажиллагаатай учраас ашиглалтын үед хүний оролцоо шаардлагагүй.
Нарны вакум коллекторт халаалтын системийг суурилуулахад тухайн барилга нь жилийн туршид /тэр дундаа өвлийн улиралд/ өдөржингөө нар тусаж байхаар байгалийн болон зохиомол сүүдэрлэлтэнд өртөхөөргүй байрлалд байх ёстой. Нарны вакуум коллекторт халаалтын системийг тухайн барилгын дээвэр суурилуулах боломжтой байдаг. Энэ нэмэлт суурь хийх, дулааны урт шугам татах зэрэг зардлуудыг хэмнэдэг.

Газрын гүний дулаан ашиглах

Газрын гүний халаалт нь суурилуулах зардал өндөр боловч ашиглалтын зардал огт гарахгүй. Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрц байдаг бөгөөд тэдгээрээс Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт, Шаргалжуут зэрэг газруудад газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой. Газрын хөрсний 20-30 метр хүр­тэл гүнд нарны энерги хуримтлагдан, түүнээс доош магмын дулаанаас үүсэх, харьцангуй тогтмол дулааны энерги оршдог. Магмын дулаан нь халуун хайл­мал цөмд цацраг идэвхт бодисын задралын үр дүнд үүсдэг аж. Газрын гүнд 50-150 метрийн доор эрчим хүчийг ду­лааны шахуургын тус­ламж­­тайгаар барилга байшинг халаах, хөргөх, хэрэг­лээний ус халаах, ха­таалгын төхөөрөмж зэргийг ажиллуулах энэ­­хүү технологийг дэлхийн улс орнуудад ашигладаг юм байна.

Шалны халаалт
Шалны халаалтын систем нь ашиглалтын зардал бага дулаан дамжуулалтын үр ашигтай хийц юм. Шалны халаалтын системийн дулаан зөөгчийн температур радиаторынхаас бага байдаг бөгөөд шалны нийт гадаргууг 24℃ хүртэл нийтэд нь халаадаг бөгөөд ингэснээр дулаан хүний хэрэгцээний бүсэд тогтмол нийлүүлэгдэж хэрэгцээгүй хэсгийг халаах зардал багасдаг байна.
Манай улсад ашиглагдаж буй шалны халаалтын системийн төрлүүд:
- Усан /дулаан зөөгч бие нь шингэн/
- Кабель /цахилгааны энергийг дулааны энерги болгох/
- Плёнкон

Цахилгаан халаалт
Цахилгаан бага зарцуулагдах нь тухайн орон сууцны талбайн хэмжээ, дулаан хадгалалттай холбоотой. Сүүлийн үеийн цахилгаан халаагуурууд утаснаасаа мессэж илгээгээд асаачихдаг, температурыг автоматаар тохируулдаг, цахилгаан радиатор, шалны халаагуур, хананы халаагуур дотроо чулуутай шөнө нь асаад өдөр нь дулаанаа барьдаг гээд янз бүрийн шийдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар бидэнд хамгийн тохиромжтой, боломжтой шийдэл нь цахилгаан халаалт юм.
Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх, тодорхой хэсгүүдэд 100 хувь хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байна.
Цахилгаан халаалт сонгоход зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд:
Гэр хороолол дахь тоолуурын нэгдсэн щитэд холбогдсон өрхийн тоолуур, автомат нь хамгийн дээд утгаараа 40А авах зориулалттай байдаг. Тиймээс 7.5 кВт-аас бага чадал шаардагдах цахилгаан халаагуур сонгохыг зөвлөе. Өөрөөр хэлбэл 7.5 кВт-аас дээш чадалтай халаагуур залгавал таны тоолуур шатах, автомат унах, эвдрэх болно. Цаашилбал цахилгаан эрчим хүч дамжуулж байгаа шугам сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон хэрэглэгчийн цахилгаан хангамж тасрахад хүргэдэг.
Нийт хэдэн КВт чадалтай халаалтын систем суурилуулснаас шалтгаалан таны сард төлөх цахилгааны мөнгө гарах тул энэ тоо бага байх нь зохимжтой бөгөөд мөн өрөөг халаах хэмжээний байх нь зүйтэй. Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системүүд нь ийм боломжийг олгодог. Халаагуурын ашигт үйлийн коэффициент нь зарцуулж байгаа нийт цахилгааны хэдэн хувь нь яг өрөөг халаахад зарцуулагдаж байгааг илтгэнэ. Суурилуулахад хялбарыг сонгох нь цаг хугацаа, эд хөрөнгө хэмнэх давуу талтай юм.
Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж аваарай. Энэ нь танд тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой үзүүлэлт юм. Орчин үед технологийн дэвшилд тулгуурлан бүх зүйлс смарт болж байгаа билээ. Иймд өрөөний дулаанаа гар утсаараа алсаас удирдах боломжтой халаалтын систем нь бас нэгэн давуу тал болно. Халаалт бол хүний оролцоогүй ажиллаж байх ёстой.
Тухайн улсын стандартын шаардлагаас шалтгаалан бүтээгдэхүүний чанар харилцан адилгүй байдаг тул үйлдвэрлэсэн улсыг нь харах нь зүйтэй. Мэдээж баталгаат хугацаа их байх тусмаа тухайн бүтээгдэхүүний чанартайг илтгэх бөгөөд баталгаат хугацааны явцад эвдрэл болоход борлуулагч үнэ төлбөргүй засах эсвэл шинээр сольж өгөх давуу талтай.
Халаалтын системийн хувьд аюулгүй ажиллагаа нь маш чухал үзүүлэлт юм. Халаагуурыг худалдан авахдаа галын аюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй. Халаагуурын халаагч элемент нь улайсч халдаг бол агаарыг шатааж хуурайшуулж байна гэсэн үг. Тиймээс тийм төрлийн халаагуураас зайлсхийж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед цахилгаан халаагуур, бойлуурыг гар аргаар хийх нь ихсэж байгаагаас хүний амь нас, эд хөрөнгөд халтай олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Шинээр тавьсан үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч эдэлгээний явцад чийгтэй нойтон байх, цахилгааны утас ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас, холболт нь тасрах зэрэг нөхцөл үүсэхэд уг халаагуур нэн аюултай зүйл болон хувирдаг. Тиймээс үйлдвэрийн баталгааны бичиг, гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуурыг сонгохыг зөвлөж байна.
Хямд өртөгтэй, чанартай материалаар хийгдсэн халаагуурын тусламжтай өөрийн сэтгэлд нийцсэн тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд халаалтын системээ зөв сонгох нь чухал юм.

Эх сурвалж: Барилга.мн

**Та өмчилж авсан газартаа орон сууц барих гэж байна уу? Энэ бол удаан хугацаанд эдлэгдэж, үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэ...
15/03/2021

**Та өмчилж авсан газартаа орон сууц барих гэж байна уу? Энэ бол удаан хугацаанд эдлэгдэж, үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх үнэтэй хөрөнгө оруулалт болох тул маш сайн бодож, боловсруулж, төлөвлөсний дараа барих хэрэгтэй юм.
**Иргэд барилгын үндсэн төрх, дотоод төлөвлөлтийн талаар төсөөлөлгүй, санхүүгийн тооцоо, төсвөө сайн тооцолгүйгээр барилгаа барьж эхэлдэг. Барилга баригдах явцад сайн төлөвлөж тооцоогүйгээс ажил зогсох, нэмэлт санхүүжилт шаардагдах, дууссаны дараа уг барилга нь өөрт чинь таалагдахгүй, сэтгэлд чинь хүрэхгүй, дурамжхан байвал барилгаа өөрчлөхөд оройтсон байдаг.
**Иймээс анхнаас нь мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, зураг төсөл, төсвөө хийлгэх хэрэгтэй ба барилгынхаа зохион байгуулалт, өрөө тасалгааны тоо, хэмжээг сайтар бодож, гэр бүлийнхээ гишүүдтэйгээ зөвлөлдөж, саналыг нь сонсож төлөвлөх хэрэгтэй.
*Амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэдэд зориулан бид цувралаар мэдээлэл зөвлөгөө хүргэж байгаа ба өмнөх дугааруудад нэг айлын сууцны төлөвлөлт,бүтцийн элементүүдийн талаарх ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаагийн дугаарт төсөв тооцоогоо яаж хийх, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
*Амины орон сууцны барилга угсралтын ажлын зайлшгүй дагаж мөрдөн гүйцэтгэх баримт бичиг бол төсөв юм. Төсөв нь цалин, материал, тээвэр, машин механизмын гэсэн үндсэн зардлуудаас бүрддэг. Барилгын ажлын зураг бүрэн дууссаны дараагаар төсөвт өртгийг тооцоолон бодох боломжтой болдог. Манай улсад барилгын төсвийг "Estimator pro" программаар голчлон тооцоолж байна. Энэ программ нь төсөв зохиох норм дүрмүүдийг багтаасан барилгын ажил үйлчилгээний төсвийг тооцдог программ юм. Инженерийн бус хийцлэлтэй амины орон сууцны төсөвт өртөгт нормчлолын зардал, зохиогчийн болон захиалагчийн хяналтын зардлыг тусгах шаардлагагүй. Төсвийн үндсэн зардлуудыг тооцохдоо зах зээлийн бодит үнэ ханшаар нь тооцож болно. Барилга барих төсвөө тооцохын тулд зураг төсөлтэйгээ сайн танилцаж үндсэн хийц бүтээцийнхээ төрлийг тогтоож, үе шатны ажлынхаа жагсаалтыг гаргана.
Төсөв тооцоход барилгын ажлын тоо хэмжээг зөв гаргах нь хамгийн чухал юм. Ажлын тоо хэмжээ гэдэг нь барилгын технологи, зохион байгуулалттай нягт уялдуулж хийгдсэн хэмжлийн оновчтой, зөвшөөрөгдсөн нэгжээр тогтоосон барилгын ажлын үр дүнгийн хэмжигдхүүний тоон илэрхийллийг хэлнэ. Ажлын тоо хэмжээ бодоход барилгын зураг төсөл зайлшгүй шаардлагатай
Жишээ нь: Барилгын суурийн эзэлхүүн / м3/, дотор, гадна ханын талбай /м2/, дээврийн талбай /м2/, шалны талбай /м2/, хэдэн ширхэг цонх, хаалга орох зэргийг тооцох юм.
Барилгын ажлын тоо хэмжээ бодоход "Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар БД81-101-01"-ийг ашиглаж болно. Мөн pmis.mn, www.mace.org.mn сайтын тооцоолуурыг ашиглан үндсэн хэмжээсүүдээ оруулаад суурь, ханын материал, дээврийн хэмжээ, бетоны найрлагын тооцоог хийж болно. Ажлын тоо хэмжээгээ бодож дууссаны дараа түүнийгээ ашиглан цалин, материалын хэрэгцээ, үнэ, тээвэр, машин механизмын зардлын тооцоог хийнэ.
Амины орон сууцны үндсэн зардлуудыг тооцохдоо:
- Цалинг бригадын ажил гүйцэтгэлийн үнэлгээгээр;
- Материалын үнийг тухайн сарынх нь зах зээлийн ханшаар;
- Машин механизмын зардлыг өдрийн болон цагийн хөлсөөр эсвэл гүйцэтгэлийн нэгжээр нь;
- Тээврийн зардлыг хот дотор тээвэр хийдэг ачааны машинуудын зардлаар тооцож байж бодит төсөвт өртөг гарна. Цалингийн зардлын тооцоог хийхэд дараах өгөгдлүүд хэрэгтэй.
- Тухайн ажлын нэр
- Хэмжих нэгж
- Ажлын тоо хэмжээ
- Нэгж ажлын гүйцэтгэлийн үнэлгээ /манай сэтгүүлээс авч болно/
- Үе шатны ажлын ажилбар тус бүрээр зардлыг тооцно.
***Материалын хэрэгцээ, үнийн тооцоог хийхэд хамгийн чухал нь нэгжид ноогдох орцыг мэдэх нь чухал. Жишээ нь: М200 маркийн 1м3 бетонд хэдэн тонн цемент, хэдэн м3 элс, хайрга орох, 1м2 талбайтай хананд хэдэн ширхэг плита орох гэх мэт. Мөн материалын чанар, үнээ сайн судлаж, дараах дарааллаар тооцоогоо хийх шаардлагатай.
- Материалын түүвэр хийнэ.
- Хэмжих нэгжийг тогтооно.
- Нэгжийн орцыг тодорхойлно.
- Ажлын тоо хэмжээгээр нэгжийн орцыг үржүүлж нийт орцыг тодорхойлно.
- Материалын үнийг судлана.
- Нэг бүрийн үнийг тогтооно.
- Нэг бүрийн үнийг нийт орцоор үржүүлнэ

*+* Мөн барилга баригдах үеийн олон төрлийн бусад урсгал зардлууд гарна. Энэ бол үндсэн төсвөөсөө тусад нь тооцоолох шаардлагатай зардал юм. Төсөвт өртөг бодитой зөв байж барилга угсралтын ажил эмх цэгцтэй, түргэн шуурхай хийгдэнэ.
Нийт төсөвт өртөгт ойролцоогоор цалин 15-20%, материал 55-65%, тээвэр 8-10%, машин механизм 5-8%, бусад зардал 5-10%-г эзэлдэг.
Амины орон сууц угсардаг компаниуд гүйцэтгэлийн үнэлгээг м2-р гаргадаг ба зөвхөн каркас угсралт, үндсэн хийц угсралт, бүрэн гүйцэтгэлтэй хийлгэх үү гэдгээсээ хамаарч 1м2 нь дунджаар 380,000- 1,200,000 төгрөгийн үнэтэй байна.
Жишээ нь, модон арагт бүтээцтэй сууцны зөвхөн модон каркас угсрахад м2 нь 350,00-400,000 мян төгрөг, үндсэн хийцийг угсрахад нь 750,000-800,000 төгрөг байна.
Үүнд: зураг төсөл, үндсэн хана, шал, дээврийн бүтээцүүд, дулаалга, өнгөлгөөний хавтангууд, доторлогоо, черепиц дээвэр, гадна хаалга, 3 давхар шилтэй хуванцар цонх угсрах, гадна талыг будах, үйлдвэрийн талбай дээрх угсралт орсон юм. Харин бүрэн гүйцэтгэлтэй, ариун цэврийн өрөөтэй, шалны халаалттай, захиалагчийн газар дээрх угсралтыг хийж гүйцэтгэхэд 1м2 нь 1,200,000 төгрөг орчим болж байна.

Ингээд та өөрт шаардлагатай төсөвт өртгийг ойролцоогоор тодорхойлсон бол санхүүгийн эх үүсвэрээ нягтлах шаардлагатай юм. Өнөөгийн нөхцөлд санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэх хэд хэдэн боломжууд байна.
1. Хувь лизинг буюу компаний зээл
Энэ нь компаниар амины орон сууцаа бариулахаар бол 2 тал тохиролцоод гэрээний үндсэн дээр банкны олон төрлийн өндөр шалгуураас болж зээл авч чадахгүй байгаа иргэд, барилгын компани хоёрыг хооронд нь холбож байгаа сүүлийн үеийн борлуулалтын нэгэн төрөл юм. Хувь лизингийн давуу талууд гэвэл бага хүүтэй, банк шиг өндөр шалгуургүй, гэвч гэрээний шаардлагууд хатуу, сарын төлөлт өндөр байгаа тул эрсдлүүдээ анхаарах шаардлагатай. Энэ зээлийн онцлог нь захиалагч буюу та 50% (зарим тохиолдолд 50%-иас дээш) бэлэн мөнгөний санхүүжилтыг өгөх боломжтой бол үлдсэн хувийг компанид гэрээний дагуу 6-24 сарын хугацаанд хүүгүй эсвэл тодорхой хувийн хүүтэйгээр төлж барагдуулах үйл ажиллагаа юм. Энэ тохиолдолд зээлийн барьцаа шаардлагагүй ба барьцаа нь тухайн байгууллагатай хийсэн гэрээ, шинээр барьсан амины орон сууц тань болох юм.
2. Банкны зээл
Энэхүү зээл нь таны амины орон сууцны төсөв өндөр, мөн эхний урьдчилгаа бага буюу 30 хүртэл хувь, мөн өрхийн сарын орлого тогтмол бол таньд тохирох зээл юм. Зээлийн хэмжээ 20-150 сая төгрөг хүртэл байх ба зээлийн хүү сарын 1,5-2,3 хүртэл хувь, зээлийн хугацаа 15-20 жил тус тус байна.

Эх сурвалж: Барилга.мн

     😉😉 #Амралтынгазар,  #жуулчныбааз,  #сувилал,  #спортынордон,  #номынсангийн зориулалтаар ашиглах барилгын экстерьер...
15/03/2021

😉😉
#Амралтынгазар, #жуулчныбааз, #сувилал, #спортынордон, #номынсангийн зориулалтаар ашиглах барилгын экстерьер загварыг хүргэж байна. Загварын шийдлээс санаа авч зураг гаргуулж болно

     😉😉 #зочидбуудал,  #кинотеатр,  #оффис  #үйлчилгээний, барилга байгууламжийн загварын шийдлийг танилцуулж байна
15/03/2021

😉😉
#зочидбуудал, #кинотеатр, #оффис #үйлчилгээний, барилга байгууламжийн загварын шийдлийг танилцуулж байна

Address

경기도 화성시
Улаанбаатар
18611

Alerts

Be the first to know and let us send you an email when MEG Architect posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MEG Architect:

Share