20/08/2021
#Шимтэглээ.
Өнгө ялдам цэцэгс, ургамал нь гэрт тань өнгө нэмэхээс гадна агаарыг цэвэршүүлж, аз жаргал бэлэглэж байдаг. Харин тэдгээр цэцэгс дундаас нэгэн цэцгийг онцгойлон дурдаж, гайхалтай ашиг тусыг нь танилцуулахаар бэлтгэлээ. Бидний танилцуулах цэцэг бол "шимтэглээ" (geranium) юм. Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар, муу муухай энергийг хөөж, дулаахан тухтай байдлыг мэдрүүлж, санхүүгийн асуудлаас сэргийлдэг мөн эрүүл мэндэд ашиг тустай билээ.Ингээд цэцгийн ашигт чанаруудыг дуулгаж, яагаад гэртээ тарих ёстой болохыг танилцуулъя.
1 #Мэдрэлийн системийг дэмжинэ
Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар, таны мэдрэлийн систем сайжирч, сэтгэл санаа тайван амгалан болох төдийгүй стресс бухимдлаас ангижрах аж. Савтай цэцгийг гэрийнхээ хамгийн их хүн очдог хэсэгт тавиарай. Ингэснээр цэцэг өөртөө гэрийн тань муу муухай энергийг шингээж авах болно.
2 #Хайрын бэлэг тэмдэг болно
Шимтэглээ цэцгийг хайрын бэлэг тэмдэг гэж үздэг. Тиймдээ ч хайртай хүндээ бэлэглэж, хэмжээлшгүй аз жаргалыг мэдрүүлж болох юм. Нэг ёсондоо тухайн цэцэг хосуудын хайр сэтгэлийг бататгадаг байна.
3 #Хүүхэдгүй айлд хүүхэд дуудаж, бага насны хүүхдийг хамгаална
Цагаан өнгийн шимтэглээ цэцэг нь нялх хүүхэдтэй айлд хамгийн тохиромжтой. Хүүхдийг элдэв өвчнөөс сэргийлж, хамгаалж байдаг гэнэ. Мөн хүүхэдтэй болж чаддаггүй хосууд гэртээ цагаан өнгийн шимтэглээг тарьж ургуулснаар, удалгүй хэвлийдээ үр тээж, эцэг эх болж чаддаг аж.
4 #Толгойн өвдөлт, ханиадыг эмчилнэ
Таны толгой өвдөж, ханиалгаж эхэлсэн бол, шимтэглээ цэцэгний хажууд өдөр бүр 10 минут суухад хангалттай. Тус цэцэг нь агаарыг цэвэршүүлж, өвчний бактерийг устган, таныг эрүүлжүүлэх болно.
Та агаараа цэвэршүүлэхийг хүсвэл, эмийн сангаар худалдаалагдах шимтэглээ цэцгийн тосыг худалдан авч, 3-4 дуслыг үнэртүүлэгч сууринд хийж, асаагаарай.
5 #Бодисын солилцоог дэмжинэ
Шимтэглээ цэцгийн тос нь бодисын солилцоог дэмжиж, дааврын тэнцвэртэй байдлыг хадгалдаг. Та 5 дусал тосыг үнэртүүлэгч сууринд хийж асаан, романтик оройн зоог барьж болох юм.
6 #Зүрхний өвчин болон нойргүүдлээс салгана
Зүрх судасны өвчин, нойргүйдэл, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж, зовж шаналдаг хүмүүст шимтэглээ цэцэг хамгийн их тус хүргэнэ. Энэхүү цэцэг нь тухайн хүнийг тайвшруулж, үнэрээрээ дамжуулан эмчилдэг байна. Мөн элэг, цөс муутай хүмүүс гэртээ тус цэцгийг тарьж ургуулан, өвчнөөсөө салаарай.
7 #Шүдний өвдөлт намдаана
Таны шүд өвдөж, тэвчихийн аргагүй байвал шимтэглээ цэцгийн навчыг нухаж, өвдсөн шүднийхээ харалдаа, хацар дээрээ нааж тогтоогоорой. Удалгүй таны өвдөлт намдах болно. Тус аргыг эрт дээр үеэс хэрэглэсээр иржээ.
8 #Хавдраас сэргийлнэ
Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулаад л та хавдраас сэргийлж, чадна гээд боддоо. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Гэрийг тань чимж, өнгө төрх нэмэхээс гадна төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх аж. Тус цэцгийн ялгаруулдаг био бодис нь хорт хавдрын эсрэг үйлчилгээг үзүүлдэг юм.
9 #Энэ цэцгийг тарихдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулахаар шийдсэн бол шавж, хорхойноос хол байлгах хэрэгтэй. Таны гэрт гэрийн тэжээмэл амьтан байдаг бол тогтмол усанд оруулж, цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс амьтнаар дамжин орж ирсэн хорхой шавж, цэцгийг гэмтээж мэднэ. Мөн тус цэцгийн үнэрт ялаа шумуул дургүй учир, тэднийг үргээхийн тулд тагт болон, цонхны тавцан дээр тавиарай.
#Арчилгаа
Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Өдрийн хурц нарнаас зайлсхийгээрэй. Иш нь сунаж навч нь жижигрээд байвал гэрэл дутсаны дохио.