27/02/2018
АНХААР АНХААР АНХААР
Техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн эрүүл амьдрах эрх улам л хязгаарлагдаж байна. Учир нь бидний хүрээлэн буй орчин, эдэлж хэрэглэдэг зүйлст химийн бодис агуулагддаг болжээ. Ялангуяа гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэдэг төрөл бүрийн ДСП хавтангуудад химийн хор ихээр агуулагдсан байдаг байна. Тодруулбал, эдгээр хавтангуудыг хийхэд ашигладаг цавуунд формальдегид буюу шоргоолжны хүчил гэх химийн бодис байх ёстой хэмжээнээс их агуулагддаг байна.
Формалдегидийн хор хөнөөл
Олон улсын мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр формалдегидийг гэр ахуйн тавилга болон барилгын материалд өргөн хэрэглэдэг аж. Уг бодис нь төрөл бүрийн цавуу, паалан, бүрэлтийн материалууд, цавуулаг бодис, лак, обой, картон зэрэг цаасан бүтээгдэхүүн, шахмал банзан эд зүйлд байдаг. Тэрчлэн агаарт их хэмжээгээр ууршвал нүд, хамар, хоолой хорсгодог.
Ийм бодистой орчинд удаан хугацаанд амьдарвал амьсгалын замын өвчин болон харшил үүсгэж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мөн хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн гэр ахуйн тавилга болон хавтанд формальдегид их хэмжээгээр агуулагддаг талаар тавилга үйлдвэрлэгчид болон мэргэжлийн хяналтынхан баталж байгаа юм.
Манай улсад одоогоор гэр ахуйн тавилгын стандарт гэж алга. Уг нь олон улсад мөрддөг Е1 стандарт ашиглахыг үйлдвэрлэгчдэд зөвлөдөг байна. Гэвч тогтсон стандарт үгүй болохоор өнөөдөр хэн дуртай нь ямар ч хамаагүй хавтангаар тавилга үйлдвэрлэж байна. Өнөөдөр Хятад улсаас оруулж ирж буй ДСП хавтанг гаалиар нэвтрүүлэхдээ ургамал, хортон шавжийн шинжилгээ хийдэг. Түүнэсс химийн бодисын агууламжийг нь шинжилдэггүй гэнэ. Уг нь БНХАУ-аас оруулж ирж буй тавилгын химийн бодисын орцыг шинжлэх шаардлагатай байдаг ч лаборатори байхгүйгээс хийдэггүй байна. Бодит байдал ийм л байна. Та, бидний гэрт байгаа тавилгуудын үндсэн түүхий эд болох хавтанд хорт хавдар үүсгэгч нуугдаж байгаа нь нэгэнт тодорхой байна. ИЙМ БАЙХАД ХЯМД ҮНИЙГ ХАРЖ ИЙМ МАТЕРИАЛААР ХИЙСЭН ТАВИЛГАА СОНГОСООР Л БАЙХ УУ ????