10/09/2020
АДРА ОУБ-ын Баян-Өлгий аймгийн өрхийн тариаланг дэмжих төсөл нь аймгийн ХХААГазартай хамтран "Ургацын баяр-2020" үзэсгэлэн худалдааг 9-р сарын 04-ний өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХХААХҮЯ-Газар тариалангийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тилейхан, ХНХЯамны дэд сайд С.Зулпхар зэрэг зочид төлөөлөгчид оролцов.
Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь ард иргэдийг эрүүл хүнсээр хангах, тариаланчид болон хэрэглэгчдийг холбож өгөх, өрх гэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх явдал байлаа.