22/01/2026
2026-01-21
Цонх шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн 2026 оны анхны хуралдаан 1-р сарын 21-ны Лхагва гаригт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 308 тоот өрөөнд амжилттай боллоо.
Удирдах зөвлөлийн энэхүү хуралдаанаар дотоод, гадаадын олон улсын үзэсгэлэнд хэрхэн оролцох, удахгүй болох Цахим спортын анхдугаар тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажил болон бусад дотоод асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Удирдах зөвлөлийн анхны хуралдаандаа идэвхи, санаачлагатай оролцсон нийт захирлууддаа их баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе.
ЦОНХ ШИЛЭН ФАСАД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Холбоо барих дугаар: 99022046