08/04/2026
Мэдлэгт нэмэр:
2026 оны интериор дизайны салбарт шил нь зөвхөн орон зай тусгаарлах материал байхаа больж, технологи, урлаг болон тогтвортой хөгжлийн огтлолцол дээр илүү "ухаалаг", "амьд" шинж чанартай болж байна.
Энэ оны гол чиг хандлагуудыг багцлан хүргэе:
1. Текстур болон Хээтэй шил - (Textured & Fluted Glass)
2026 онд минимализм арай "дулаан", илүү баялаг хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор хавтгай гөлгөр шилнээс илүүтэй хээтэй, босоо зураастай (ribbed/fluted) шилнүүд зонхилж байна.
✅Чиг хандлага: Гэрэл нэвтрүүлэх боловч цаана байгаа зүйлийг бүрсийлгэж харагдуулдаг тул хувийн орон зайг (privacy) загварлаг байдлаар шийдэхэд ашиглаж байна.
💠 Хэрэглээ: Гал тогооны шүүгээний хаалга, угаалгын өрөөний тусгаарлах хана, өрөө хоорондын гүйдэг хаалга.
2. "Ухаалаг" буюу Хувирдаг шил (Smart/Switchable Glass)
Технологийн дэвшил шилийг нэг товчлуур дарахад эсвэл дуут командаар тунгалаг байснаа шууд бүрсгэр (opaque) болгох боломжийг илүү хүртээмжтэй болгосон.
✅Яагаад: Хөшиг, жалюзи ашиглахгүйгээр орон зайг цэлгэр харагдуулах, хэрэгцээтэй үедээ нууцлалаа хангах боломжийг олгодог.
💠 Сонирхолтой шийдэл: Ухаалаг шилийг проектор ашиглан дэлгэц болгон ашиглах тренд оффис болон гэрийн кино театрт нэвтэрч байна.
Монголын нөхцөлд яг бэлэн борлуулалт хийх хэцүү. Маш хязгаарлагдмал зах зээлтэй учир байгууллагууд тэр болгон авчирч чадахгүй байна. (Манайх ч мөн адил😜)
3. Зөөлөн ба Дугуй хэлбэрүүд (Curved Glass)
Шилийг зөвхөн дөрвөлжин, шулуун байдлаар ашигладаг үе ард хоцорчээ. 2026 онд нуман болон дугуйрсан шилэн хийцүүд давамгайлж байна. Жич: Монголд "Шилэн хийц"ХХК хамгийн багадаа 600мм радиустайгаар, хамгийн том хэмжээ нь max 2400/3600мм хэмжээтэй матах төхөөрөмжөөр матаж эхэлсэн байна.
✅Загвар: Энэ нь интерьерт илүү зөөлөн, урсгал мэдрэмжийг төрүүлж, орон зайг илүү "органик" харагдуулдаг.
💠Хэрэглээ: Шилэн шатны бариул, өнцөггүй шилэн хана, дугуйрсан шилэн өрөө.
4. Өнгөт болон Тон туяатай шил (Tinted & Warm Hues)
Хүйтэн саарал, цэнхэр туяанаас татгалзаж, дулаан өнгөнүүд (хүрэн, бор, тоорын өнгө, ногоон) бүхий шилнүүд тренд болж байна.
✅Эффект: Нарны гэрэл ийм шилээр дамжин орохдоо өрөөг бүхэлд нь дулаан, тухтай уур амьсгалтай болгож "буддаг".
💠 Хослол: Металл хүрээ (ялангуяа матт хар эсвэл зэс өнгө)-тэй хосолсон шилэн тусгаарлагчууд маш алдартай байна.
5. Тогтвортой байдал ба Дахин боловсруулсан шил
Байгальд ээлтэй байх нь 2026 он болоод цаашдын хамгийн том шаардлага болоод байгаа билээ.
✅Шийдэл: Дахин боловсруулсан шилээр хийсэн тавцан (countertop) болон гоёл чимэглэлийн хавтангууд. Эдгээр нь чулуу шиг бат бөх атлаа өвөрмөц, дахин давтагдашгүй хээ угалзтай байдаг.
💠Эрчим хүч: Дотор интериорт ч дулаан алдагдлыг багасгах Low-E бүрэлттэй шилийг ашиглах нь стандарт болж байна.