Master Window

Master Window Вакум цонх, хаалганы үйлдвэрлэл үйлчилгээ Вакум цонх хаалганы үйлдвэрлэл

🎉 ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉Олон жил хамтдаа нэг зорилготой, нэг сэтгэлтэй байж байгууллагынхаа хөгжил дэвшилд ...
28/10/2025

🎉 ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉
Олон жил хамтдаа нэг зорилготой, нэг сэтгэлтэй байж байгууллагынхаа хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, манай хамт олны итгэл, түшиг болсон эрхэм хүндэт Түмэн-Өлзий дөө төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе!
Амьдралын тань бүхий л өдөр аз жаргал, инээд хөөр, урам зориг, амжилтаар дүүрэн байг.
Хийморьтой, эрч хүчтэй, итгэлтэй нэгэн хэвээрээ үргэлж гялалзаж яваарай! 🌟

Хүндэтгэсэн:
“Мастер Виндөү” хамт олон

Манай байгууллагын хоёр шилдэг ажилтан барилгын салбарын Хөдөлмөрийн хүндэт шагнал-аар энгэрээ мялаалаа. 🏅Энэ бол зөвхөн...
05/09/2025

Манай байгууллагын хоёр шилдэг ажилтан барилгын салбарын Хөдөлмөрийн хүндэт шагнал-аар энгэрээ мялаалаа. 🏅
Энэ бол зөвхөн тэдний хичээл зүтгэл, ур чадварын үр дүн төдийгүй хамтын хүч, сэтгэлтэй хөдөлмөрлөсний тод илрэл юм.

👷‍♂️ Та бүхний маань гарын ур, сэтгэлийн хүчээр өргөж буй бүтээн байгуулалт хүн бүрийн амьдралд дулаан уур амьсгал, ирээдүйн гэрэлт замыг гэрэлтүүлж байгаад бид туйлын их бахархаж байна.

🙏 Бидний хамтын хөдөлмөрийн үнэ цэнийг илүү тод харуулж, хамт олондоо үлгэр дууриал үзүүлсэн та хоёртоо баярлалаа.
Илүү их амжилт, бүтээн байгуулалтын түүчээ нь болж явахыг хүсэн ерөөе!

#БахархалтайХамтОлон #ХөдөлмөрийнХүндэтШагнал #БарилгачдынБаяр

🇲🇳 Эх орны минь дэвшил хөгжил, бүтээн байгуулалтын түүчээ болж, 🏗️ улс эх орныхоо өнгө үзэмжийг өргөж, өнөөдрийн  🌆хот с...
05/09/2025

🇲🇳 Эх орны минь дэвшил хөгжил, бүтээн байгуулалтын түүчээ болж, 🏗️ улс эх орныхоо өнгө үзэмжийг өргөж, өнөөдрийн 🌆хот суурингийн суурь чулууг тавьж буй 👷‍♀️👷‍♂️эрхэм барилгачид та бүхэндээ 🎉баярын мэндийг өргөн дэвшүүлье! 👏👏👏

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэжУчран золгох хүн бүрт...
28/02/2025

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
Ирж буй Хөхөгчин хэмээх модон Могой жилдээ олз омгоор дүүрэн, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан угтаарай.

07/09/2024
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
11/07/2024

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол төрийн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье

Мэнд амгалан л байвал заяандаа мэхийж тэнгэртээ сүслэн яваарай Газарт ойр явахад, тэнгэр өөрөө бөхийж үнэрлэдэг юм шүү…Ү...
09/02/2024

Мэнд амгалан л байвал заяандаа мэхийж тэнгэртээ сүслэн яваарай
Газарт ойр явахад, тэнгэр өөрөө бөхийж үнэрлэдэг юм шүү…
Үйлс бүхэн бүтэж үнэн бүхэн дэлгэрэхүй
Үрсийн заяа түшиж хоймроо бужигнахуй
Ахуй гэр төвширч алд бие тэнхээжихүй
Амь бие мэнд урин хавартай учирахуй бид алгуур аядуу хөөрөлдөж алив барааныг цагаалахуй хурай хурай…
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. “МАСТЕР ВИНДӨҮ” ХХК

🎄ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ🎄Амжилт бүтээлээр дүүрэн 23 жилийг хамтдаа бүтээлцсэн эрхэм ажилчид, хамтрагч байгууллагууд, үйлч...
31/12/2023

🎄ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ🎄

Амжилт бүтээлээр дүүрэн 23 жилийг хамтдаа бүтээлцсэн эрхэм ажилчид, хамтрагч байгууллагууд, үйлчилүүлэгч та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе😍👏🏻
☃️Угтах ондоо бүтээлээр дүүрэн
☃️Урам тэтгэсэн амжилтаар баян
❄️Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.

🇲🇳🇲🇳🇲🇳Миний Монголын наадам ирлээ.🇲🇳Тулгар төрийн 2232 🇲🇳Их Монгол Улсын 817🇲🇳Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэрг...
11/07/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Миний Монголын наадам ирлээ.
🇲🇳Тулгар төрийн 2232
🇲🇳Их Монгол Улсын 817
🇲🇳Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээж мандуулсны 112
🇲🇳Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг “Мастер виндоу” ххк зүгээс ард түмэндээ дэвшүүлье.
Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадарай. 🇲🇳🇲🇳🇲🇳

Уриалга
23/05/2023

Уриалга

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал          дээрХатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээрХөх Монгол даяараа д...
19/02/2023

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал
дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Элгэн түмэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Address

СХД 4р хороо 1-5тоот
Ulaanbaatar
NOT

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Master Window posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share