Хятадын шинэчлэлийн анхны үеийн бизнес эрхлэгчдийн нэг Бао Руй хэмээх жирийн нэгэн иргэн 1979 онд гэр ахуйн хэрэгсэл засдаг засварын газрыг байгуулсан юм.
Түүний бизнесээ эхэлсэн жилүүд бол Хятад улс соёлын хувьсгалыг даван туулж, зөвхөн зориг, амбицаар л бизнес эрхлэх боломжтой үе байсан юм. Хорь гаруй жилийн дараа Бао Руйгийн хүү Бао Жиан аавынхаа засварын газарт өөрийнхөө хийсэн бахийг ашиглаж эхэлсэн юм.
1995 онд Нинбо Жи Жи Тоолс компанийг Жианг Ганг Бао байгуулан, өөрийн гараар дэлхийд танигдсан гар багаж хэрэгслийг бий болгох зорилгоор шаргуу ажиллаж эхэлжээ. Тэрээр өөрийн санаагаа FIXMAN нэрээр патентжуулсан байна.
Ийнхүү Нинбо Жи Жи Тоолс компанийн FIXMAN брэнд нь Хятадын багаж хэрэгслийн салбарын анхдагч болсон юм.
Он цаг
1995 он
Нинбо Жи Жи Тоолс компани нь 1995 оны 12-р сарын 27-нд байгуулагдсан.
2000 он
Нинбо Жи Жи Тоолс компани нь 220,000 кв.метр хэмжээтэй шинэ үйлдвэрээ байгуулсан. Маркетинг, эх үүсвэр, дизайн, үйлдвэрлэл, чанарын хяналт, ложистик, борлуулалт ба борлуулалтын дараах үйлчилгээнд мэргэшсэн. Багаж хэрэгслэлийн чанартай байдал, дизайны шийдлээс шалтгаалан FIXMAN брэнд АНУ, Австрали, Орос, Герман, Испани, Нидерланд болон бусад гол зах зээлд ихээхэн хэмжээгээр маш хурдацтай борлуулагдаж эхэлсэн.
2005 он
Нинбо Жервэй тоног төхөөрөмжийн хэрэгсэл компанийг 2005 оны 12 сард байгуулсан. Тус компани нь DIN, ANSI стандартад нийцсэн, өндөр чанарын Chrome Vanadium розетка, спарнер болон дагалдах хэрэгслийг үйлдвэрлэж, энэ чиглэлээр мэргэшсэн бөгөөд төмөрлөгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжийн чанарын хяналтын стандартаараа Хятад улсын хамгийн анхны VPA / GS гэрчилгээг авсан.
2008 он
Мэргэжлийн судалгаа, хөгжүүлэлтийн Нинбо ЖиКей ME Технологи компани байгуулагдсан. Тус компани нь FIXMAN брэндийн багаж хэрэгслийн дизайн, чанарын хяналт, үйлдвэрлэлийн үйл явцыг сайжруулах чиглэлээр мэргэшсэн.
2011 он
Жиансу ЖиЖи Тоолс компани 2011 онд байгуулагдсан бөгөөд 160,000м2 талбай бүхий үйлдвэрийг 2014 онд ашиглалтанд оруулсан. Энэхүү үйлдвэр нь ЖЖ Тоолс группын ирээдүйн үйлдвэрлэлийн төв болох юм. Тус компани нь өндөр чанарын дугуйт шүүгээ, засварын багаж хэрэгслийг үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. Автомат машин, дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, үйлчлүүлэгчиддээ шинэлэг шийдэл, өндөр чанарын баталгааг өгч байна.
2013 он
2013 онд ЖиЖи Тоолс групп нь "БНХАУ-ын багаж хэрэгслэлийн шилдэг 10 үйлдвэрлэгч компани", FIXMAN брэнд нь "БНХАУ-ын багаж хэрэгслэлийн шилдэг брэнд" шагналыг тус тус хүртсэн.
2018 он
Нинбо Жи Жи Тоолс компани нь Эл Эс Моторс компанитай хамтын ажиллагаагаа эхэлсэн.
2019 он
ЖиЖи Тоолс групп нь БНХАУ-ын Canton Fair-2019-ийн ивээн тэтгэгчээр ажилласан. Эл Эс Моторс компани нь FIXMAN брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер компаниар сонгогдсон.
Албан ёсны борлуулагч LS Motors компани Утас: 88598767
Хаяг: Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж, LS Plaza, 303 Б