16/03/2026
Энэтхэг цэцэрлэг
Энэтхэг цэцэрлэгийн онцлог: Персын цэцэрлэгийн загвар дээр суурилж Хиндү, Буддын соёлын нөлөө их харагддаг. Моголын эзэнт гүрэн буюу Монгол цустай хатадын удмын хаадын үед Монголын цэцэрлэг гэдэг соёл их дэлгэрсэн.
Онцлог: 4 хэсэгт хуваагдсан усан сувагтай диваажингийн дүрслэлийг харуулдаг ба голдуу хааны ордон, сүм, бунханы дэргэд цэцэрлэг байгуулсан байдаг.
Хашлага: том шавран юмуу гантиг чулуун хашаан дотор цэцэрлэг нь байдаг. Дотроо жижиг хашлага, хана байхгүй. Зам ба чулуун сандал, оргилуурыг гантиг чулуугаар хийнэ. Модноос илүү гантиг чулууг цэцэрлэгт хүрээлэнд их ашиглана.
Усан сан: усны суваг, оргилуур, цөөрөмнүүд байх ба голдуу гантиг чулуугаар хийнэ.
Баримал, архитектур: уран баримал, уран дүрслэл ер байхгүй. Хэрэглээний тал руугаа эд зүйлс ихтэй буюу сууж амрах сүүдрэвч, мод цэцэгсээр чимсэн нуман хаалганууд, гантигаар хийсэн шашин соёлын цөөн дүрслэлүүд байна.
Цэцэг ургамал: Бодь мод, ашока мод, баньян мод, ним моднууд тарьсан байна. Энэтхэг хамба хилэн, дамаск сарнай, франжипани, чампака, парижат зэрэг цэцгүүдээр өвөл зуны улиралдаа ээлжлэн тарьж ургуулдаг.