Тэргүүн Ус гүний худаг / Terguun Us

Тэргүүн Ус гүний худаг / Terguun Us Гүний худгийн уст цэгийн хайгуул (Биолокаци, цахилгаан босоо тандалтын аргаар), өрөмдлөг, тоноглол.

💧 ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХДАА ХҮМҮҮСИЙН ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ 5 АЛДАА (жаахан урт, гэхдээ чухал)❌Шинээр газар авч, хаус барихаар т...
14/08/2026

💧 ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХДАА ХҮМҮҮСИЙН ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ 5 АЛДАА (жаахан урт, гэхдээ чухал)❌

Шинээр газар авч, хаус барихаар төлөвлөж байна уу? Гүний худаг гаргана гэдэг маш их зардал, цаг хугацаа шаарддаг ажил. Дараа нь харамсаж, үргүй зардал гаргахгүйн тулд эдгээр 5 алдаанаас заавал сэргийлээрэй! 👇

1. Хайгуул хийлгүйгээр байшин, барилгаа түрүүлж төлөвлөх 🏠

Хамгийн нийтлэг алдаа! Худгийн уст цэгийн хайгуулаа хийлгэж, яг хаанаас ус гарахаа мэдэхгүй байж байшингийнхаа суурийг тавьчихдаг. Гэтэл сүүлд нь таны сонгосон байршилд ус байхгүй бол харамсаад барахгүй маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирдог. Шинээр газар худалдаж авах гэж байгаа бол ус гарах эсэх, худгийн зөвшөөрөл олдох уу гэдгийг ч заавал урьдчилж шалгуулаарай.

2. Хямд үнэ эсвэл "Ойрхон байгаа" хүмүүсийг сонгох 💸

"Манай хажуу айлд ухаж байгаа юм байна, хямдхан хурдан хийлгэчихье" гэж яарах хэрэггүй. Хэдхэн сарын дараа худагт чанарын доголдол илрэхэд нөгөө хүмүүс нь олдохгүй, утсаа авахгүй алга болдог. Дараа нь буух эзэн, буцах хаягтай, баталгаа гаргаж өгдөг мэргэжлийн байгууллагыг л сонгох нь таны халаасанд хэмнэлттэй.

3. Гэрээ хийлгүй, урьдчилгаа төлбөр яаран шилжүүлэх 📝

Гэрээ байгуулаагүй байж урьдчилгаа мөнгө өгч хохирсон түүх маш их бий. "Маргааш очно, нөгөөдөр очно" гэж хугацаа алдах, эсвэл бүр мөнгөө аваад сураггүй болох эрсдэлтэй. Заавал албан ёсны гэрээ байгуулж, хариуцлагыг тодорхой болгосны дараа л төлбөр тооцоогоо ярилцаарай.

4. Ундны усанд зориулагдаагүй хямд материал ашиглах ⛔

Хэрэглэгчийн мэдлэггүй байдлыг далимдуулж, ундны усны шаардлага хангахгүй, хүний биед хортой хямд материал, тоноглол суулгах, гүйцэтгэлийг дутуу хийх зөрчил их гардаг. Та уух усаараа эрүүл мэндээ хохироохгүйн тулд ямар материал ашиглаж байгаад заавал хяналт тавьж, шалгаж байгаарай.

5. Насосны хүчин чадлыг буруу тооцоолох ⚙️

Өрөмдлөгийн компаниуд тухайн худгийн гүн, ундаргад нь тааруулж насос суурилуулдаг. Гэтэл сүүлд нь тэлэлтийн болон даралтын сав суулгаж, гэрийнхээ сантехникт холбох үед насосны хүчин чадал хүрэхгүй байх тохиолдол элбэг. Тиймээс илүү хүчин чадалтай насос шаардлагатай эсэхийг өрөмдлөгийн ажил эхлэхээс ӨМНӨ гүйцэтгэгчтэйгээ заавал зөвлөлдөж тохирох хэрэгтэй.

💡 Зөвлөгөө: Худаг гаргана гэдэг нэг удаа хийгээд насан туршдаа ашиглах чухал хөрөнгө оруулалт тул анхнаасаа мэргэжлийн түвшинд, зөв төлөвлөх нь хамгийн чухал шүү!

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #гүнийхудаг #худагөрөмдлөг #зөвлөгөө #аминыоронсууц #барилга

💧 ГҮНИЙ ХУДАГТ "НӨӨЦ" БИШ "УНДАРГА" ЯРИГДДАГ! 💦Та худаг гаргахаар төлөвлөж байна уу? Тэгвэл энэ ялгааг заавал мэдэж аваа...
10/08/2026

💧 ГҮНИЙ ХУДАГТ "НӨӨЦ" БИШ "УНДАРГА" ЯРИГДДАГ! 💦

Та худаг гаргахаар төлөвлөж байна уу? Тэгвэл энэ ялгааг заавал мэдэж аваарай☝️

📌Худгийн ундарга гэж юу вэ?

🔘 Тухайн худгаас нэгж хугацаанд гарах усны хэмжээ.

🔘 Цагт эсвэл хоногт хэдэн литр ус шахах боломжтойг хэлнэ.

🔘 Үүнийг худгийн өрөмдлөгийн дараа шууд тогтоож өгдөг.

📌Усны нөөц гэж юу вэ?

🔵 Тухайн сав газарт байгаа нийт усны хэмжээ.

🔵 Маш том орон зайг хамарсан ойлголт.

🔵 Ганцхан худагаар үүнийг тодорхойлох боломжгүй.

🔵 Гидрогеологийн нарийн судалгаагаар тогтоодог.

🔵 Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл албан ёсоор баталдаг.

📌 Санамж: Бид таны худгийн ундрагыг нарийн тогтоож, найдвартай ажиллагааг хангах болно!

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #чанарүнэцэнэ #ГүнийХудаг #усныундарга #УсныНөөц #Зөвлөгөө

⛩️ Японы нэгэн нэр хүндтэй рестораны эзэн үйлчлүүлэгчээ гарах бүрт хаалгаараа гартал нь араас нь бөхийн хүндэтгэл үзүүлд...
08/08/2026

⛩️ Японы нэгэн нэр хүндтэй рестораны эзэн үйлчлүүлэгчээ гарах бүрт хаалгаараа гартал нь араас нь бөхийн хүндэтгэл үзүүлдэг байжээ.

Нэгэн сониуч зочин түүнээс:
– "Тэр хүн таныг бөхийж байгааг харахгүй шүү дээ. Та яагаад заавал араас нь ингэж тонгойж хүндлээд байгаа юм бэ?" гэж асуухад,

Рестораны эзэн:
– "Тэр хүн харахгүй ч, одоо манайд үйлчлүүлж буй бусад хүмүүс бидний энэ хүндлэлийг харж байгаа. Тэд биднийг ямар сэтгэлээр ажилладгийг эндээс мэдэрдэг" гэж хариулжээ.

👣 "Үйлдэл бүхэн чинь араас дагах үеийнхэнд чинь толь болдог гэдгийг бүү март!"

Биднийг байхгүйд ч, биднийг харахгүй байх үед ч хийж буй үйлдэл, үзүүлж буй хүндлэл маань үр хүүхэд, элгэн садан, найз нөхдөд бахархах зүйл болон үлддэг.

🎯 Манай багийн зорилго ч мөн үүнтэй нэгэн адил.Бид хэрэглэгчийнхээ араар ч, нүүрэн дээр ч хэзээд ижилхэн байхыг хичээдэг.

Үйлчлүүлэгч бүртээ ямар ч үед үнэн зөв мэдээллийг өгч, хамгийн чанартай үйлчилгээг, бодит үнээр хүргэхийг бид үндсэн зарчмаа болгодог.

Таныг хараагүй байсан ч бид таны төлөө хамгийн шилдэг үйлчилгээг, сэтгэлээсээ бэлдсээр байх болно. ❤️

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #ГүнийХудаг #чанарүнэцэнэ #СэтгэлээсээҮйлчилгээ #БодитҮнэ #Чанар #Хүндлэл #ҮнэтЗүйл

💡 ЦЭВДЭГТЭЙ ГАЗАРТ ХУДАГ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ? ☝️❄️Цэвдэг гэдэг нь энгийн үгээр газрын гүнд байх мөстсөн үе давхарга...
23/07/2026

💡 ЦЭВДЭГТЭЙ ГАЗАРТ ХУДАГ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ? ☝️

❄️Цэвдэг гэдэг нь энгийн үгээр газрын гүнд байх мөстсөн үе давхарга юм. Энэхүү мөсөн үе нь өөр дээрээ байгаа усны температурыг тасралтгүй бууруулсаар, ялангуяа хаврын улиралд худгийг хөлдөөчих гээд байдаг талтай.

⚠️Хэрэв танайх цэвдэгтэй газарт худагтай бол дараах энгийн бөгөөд шалгарсан аргуудыг хэрэглэж, худгаа хөлдөхөөс хамгаалаарай:

💦Усны сэлгэлт хийх: Өдөрт багадаа 1–2 удаа худгаа заавал ажиллуулж, температурын сэлгэлт хийх.

♨️Халдаг утас ашиглах: Ус өргөх хоолойн дотор нь шургуулах эсвэл гадуур нь зориулалтын халдаг утас ороох.

🔆Ламп асаах (Гүехэн худагт): Гадаргуу дээрээ цэвдэгтэй, усны түвшин нь дээрээ (1–2 метрт) байдаг худагт 100 ваттын улайсдаг гэрлийн шил (ламп) дүрээд, асаалттай орхих.

Худгаа зөв арчилж, өвөл, хаврыг хохиролгүй давцгаая! Заавал хэрэг болох учраас фэйсбүүк хуудастаа Share хийж хадгалаад аваарай.
Ус рашаан шиг, ундарга нь далай шиг байг! 💦

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #чанарүнэцэнэ #ГүнийХудаг #Зуслан #Зөвлөгөө #Цэвдэг #АминыОронСууц

🇲🇳🇲🇳🇲🇳Эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлдэг элэг нэгт Монголчууд, хамтран ажиллагч байгууллага, эрхэм харилцагчи...
10/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Эх орон, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлдэг элэг нэгт Монголчууд, хамтран ажиллагч байгууллага, эрхэм харилцагчид та бүхэндээ:

🔹 Тулгар төрийн 2235 жил,
🔹 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,
🔹 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил,
🔹 Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж байна.

🇲🇳🇲🇳🇲🇳Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж, хотол олноороо баясан цэнгээрэй. ✨

✨ Монгол төрийн сүр хүч, Монгол түмний заяа буян мөнхөд бадартугай! 🇲🇳🇲🇳🇲🇳

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #баярнаадам #Наадам2026 #Мэндчилгээ #МонголНаадам

⚠️Зуслангийн газартаа худаг гаргахаар төлөвлөж байна уу? Тэгвэл байшингаа барихаас эсвэл газраа худалдаж авахаас өмнө УС...
05/07/2026

⚠️Зуслангийн газартаа худаг гаргахаар төлөвлөж байна уу? Тэгвэл байшингаа барихаас эсвэл газраа худалдаж авахаас өмнө УСТ ЦЭГИЙН ХАЙГУУЛ-аа заавал хийлгээрэй! 👇

📌 Яагаад гэж үү?

❌Эрсдэлээс сэргийлнэ: Байшингаа барьсны дараа тухайн хэсэгт ус гарахгүй бол цаг хугацаа, хөрөнгөөрөө хохирно.

❗️Зөвшөөрлийн асуудал: Сонгосон байршил тань худаг өрөмдөхийг хориглосон бүсэд орсон байх магадлалтай.

💦Хариуцлага тооцоход амар: Хайгуул хийсэн мэргэжлийн байгууллагаараа худгаа өрөмдүүлбэл дараа нь ус гарахгүй байх зэрэг асуудалд хариуцлага тооцоход хялбар байдаг.

🏡 Шинээр газар авах, байшин барихаасаа өмнө уст цэгээ заавал тодорхойлоорой.

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #чанарүнэцэнэ #ГүнийХудаг

⁉️Худгийн эзэмшигчдийн анхааралд: Худагт асуудал гарвал яах вэ? ❓🔔Хэрэв та гүний худгийн өрөмдлөг, тоноглолын ажлыг мэрг...
02/07/2026

⁉️Худгийн эзэмшигчдийн анхааралд: Худагт асуудал гарвал яах вэ? ❓🔔

Хэрэв та гүний худгийн өрөмдлөг, тоноглолын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бол худагт ямар нэгэн асуудал үүсэхэд нэн түрүүнд гүйцэтгэсэн ААН-дээ хандаарай.

📍Яагаад гэвэл:

📌Баталгаат хугацаа: Гүйцэтгэгч компани өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилдаа баталгаат хугацаа олгон, асуудлыг мэргэжлийн түвшинд ул суурьтай шийдвэрлэх үүрэгтэй 🔍
📌Эрсдэлээс сэргийлэх: Компанидаа мэдэгдэлгүй өөрсдөө эсвэл өөр хүнээр дур мэдэн оролдуулбал цаг хугацаа, хөрөнгөөрөө хохирох аюултай 🆘
📌Баталгаа цуцлагдах: Дур мэдэн засах гэж оролдсоноос үүдсэн гэмтэл нь захиалагчийн буруутай үйлдэлд тооцогдож, баталгаат хугацааны үнэ төлбөргүй засварт хамрагдах боломжгүй болно ❌

✅ Тиймээс худагтаа хайртай бол хамгийн түрүүнд хийлгэсэн компани руугаа л залгаж, баталгаат эрхээ эдлээрэй! 💧👨‍🔧💲

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #Баталгаа #чанарүнэцэнэ

30/06/2026
💦 "Танайх худгаа хэдээр ухах вэ?" гэж асуухаас өмнө ҮҮНИЙГ заавал мэдээрэй! 👇Худгийн өрөмдлөгийн үнэнд газрын байршил би...
24/06/2026

💦 "Танайх худгаа хэдээр ухах вэ?" гэж асуухаас өмнө ҮҮНИЙГ заавал мэдээрэй! 👇

Худгийн өрөмдлөгийн үнэнд газрын байршил биш, харин ХӨРСНИЙ НӨХЦӨЛ хамгийн чухал байдаг. Шалтгаан нь маш энгийн:

🪨 Хадархаг хөрс (Хямд): Тухайн байршилд хад чулуу ихтэй бол өрөмдлөг хийхэд хялбар, хугацаа бага ордог тул үнэ нь ХЯМД байдаг.

🌱 Зөөлөн, шавар, хайрган хөрс (Үнэтэй): Хөрс зөөлөн байх тусам нурах эрсдэлтэй тул технологийн нэмэлт ажиллагаа шаарддаг. Түүнийг дагаад зардал нь ИХЭСДЭГ.

📍 Үнийн санал хурдан авах Шпио: Та өөрийн газрын байршлыг Google Maps дээр тэмдэглээд, эсвэл солбилцлыг (координат) нь бидэнд чатаар явуулчихвал бид танд үнийн саналыг НАРИЙН тооцоолж өгөхөд илүү хялбар байх болно. 😉

📲 Нарийвчилсан мэдээлэл авахыг хүсвэл бидэнд чатаар хандаарай!

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #ХудагӨрөмдлөг #ГүнийХудаг #Зөвлөгөө #ХөрснийНөхцөл

💡 Ус хэзээ ч алга болдоггүй гэдэг үнэн үү? Тэгвэл худгийн ус яагаад ширгэдэг вэ?Бид багаасаа л “Усыг гамна, дуусах нь ба...
07/06/2026

💡 Ус хэзээ ч алга болдоггүй гэдэг үнэн үү? Тэгвэл худгийн ус яагаад ширгэдэг вэ?

Бид багаасаа л “Усыг гамна, дуусах нь байна!” гэж сонсож өссөн. Гэтэл шинжлэх ухаанд дэлхий дээрх усны нийт хэмжээ хэзээ ч багасдаггүй, хаашаа ч алга болдоггүй гэдэг. Энэ ямар учиртай вэ? 🤔👇

🦖 Таны өнөөдөр уусан ус динозаврын ууж байсан ус уу?

Тийм ээ, яг үнэн! Дэлхий бол аварга том, битүү "шилэн сав" юм. Ус зөвхөн хэлбэрээ өөрчилдөг. Далайгаас ууршиж үүл болоод, буцаад бороо, цас болон газар унаж, гол мөрнөөр дамжин далайдаа буцдаг. Сая сая жилийн өмнө байсан ус өнөөдөр ч дэлхий дээрээ л эргэлдэж байгаа.

💧 Тэгвэл гүний ус, худаг яагаад ширгээд байна вэ?

Ус дэлхийгээс алга болохгүй ч, ТУХАЙН ГАЗРААСАА алга болдог. Худгаас ус шахаж гаргахад дараах зүйл болно:

1️⃣ Бид усыг хэрэглээд асгахад тэр ус агаарт ууршина эсвэл гол руу урсчихдаг.
2️⃣ Харин тэр ууршсан ус яг таны худгийн хажууд биш, магадгүй Хөвсгөлд, эсвэл бүр Номхон далайд бороо болон орно.
3️⃣ Борооны ус хөрсөнд шингэж, газрын гүн рүү нэвчиж, гүний усыг эргэн дүүргэхэд хэдэн зуугаас хэдэн мянган жил шаардагддаг!

⚠️ Гол асуудал: Бид байгалийн нөхөн дүүргэх хурдаас ХЭД ДАХИН ХУРДАН усыг нь шахаж аваад байгаа учраас худаг ширгэж, тухайн бүс нутаг хуурайшдаг байна.

🌍 Дэлхийн ус дуусахгүй ч, таны ууж буй худгийн ус дуусч болно. Усыг хайрлана гэдэг нь дэлхийг аврахаас гадна, яг одоо өөрийн амьдарч буй бүс нутгаа баян бүрд хэвээр нь үлдээхийг хэлж байгаа хэрэг юм байна шүү.

#тэргүүнус #тэргүүнусгүнийхудаг #ТанинМэдэхүй #УсныЭргэлт #ГүнийУс #УсааХайрлая #СонирхолтойБайгаль

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэргүүн Ус гүний худаг / Terguun Us posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share