08/04/2021
Манай компани 2002 онд барилгын зураг төслийн ажил боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компанид 3-30 хүртэл жил ажилласан 10 гаруй архитектор, инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.
БХБ-ын сайдын 2015.09.24-ны ЗТ11-12/15 дугаар бүхий дараахь төрлийн ажиллагааг явуулдаг. Үүнд:
1.1.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа
1.2.2 1-16 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, Барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
Барилга байгууламжийн тоног төхөөрөмж, инженерийн байгууламж (резервуар, бункер, силос, цамхаг, яндан, антенна гэх мэт)-ийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)
1.2.3 Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлалт, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ, АТГ, ҮЗТБ/
Зөвшөөрлийн хүрээнд: хот, суурин газар, хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, олон нийтийн барилгын зураг төсөл, монументаль-хөшөө дурсгал, интерьер, экстерьерийн барилгын иж бүрэн зураг төсөл гүйцэтгэж, мэргэжлийн зөвлөлгөө өгөх, уран бүтээлийн уралдааны шинэ санаа боловсруулах, , оюутан залууст мэргэжлийн дадлага, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани хот байгуулалт, зураг төслийн салбарт ажилласан туршлага мэргэжлийн чадвартаа тулгуурлан хөрөнгө оруулагч, vйлчлvvлэгч, захиалагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн хvн ба байгалийн харилцан шүтэлцээн, хөдөлгөөний зохицол онцлогт зохицуулсан орон зайн төлөвлөлт, хэлбэр (дизайн) зохиомжийн оновчтой шийдлийг эрэлхийлэн ерөнхий төлөвлөгөө, хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийг орчны тохижилт, цэцэрлэгжилтийг өвөрмөц шийдэл бүхий хvний ажиллаж амьдрах, амарч цуглах ая тухтай орчинг иргэн орон сууц, олон нийтийн барилга, эмнэлэг, сургууль цэцэрлэг, банк, зочид буудал оффис худалдаа-үйлчилгээний зориулалттай барилгад илүү түлхүү бий болгохыг эрмэлзэн ажиллаж байна.
Захиалагч үйлчлүүлэгчдээ зориулан зураг төслийн ажлын бэлтгэл үеэс эхлэн барьж ашиглалтад оруулах хvртэлх vе шатуудад мэргэжлийн зөвлөх vйлчилгээ vзvvлнэ.