18/10/2023
🍂Газар хөглөрсөн модны навчсыг шууд 🧹шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй.
🌲Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.
Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг. Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд 🦠үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг юм шүү. Навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх ч боломжтой.
📚Мэдээллээс илүү мэдлэгтэй болцгооё.