26/02/2026
2026-02-26
Цонх шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн II хурал Налайх дүүрэгт байрлах "Суперб бьюлдинг материалс" ХХК-ийн Хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү ээлжит хурлаар 1-р сард хийгдсэн ажлуудын тайлан болон ирэх саруудад хийгдэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж шийдвэрлэлээ.
Гал морин жилийн анхны хурлыг будаг нь ханхалсан цоо шинэхэн маш гоё үйлдвэр дээрээ хийхээр урьж, сар шинийн идээ, ундаа, амтат зоог, гарын бэлгээр дайлсан "Суперб бьюлдинг материалс" ХХК-ийн Захирал Э.Сайханбилэг Superb Building Materials танд их баярлалаа.
Шинэхэн үйлдвэр нь монголын барилгын материалын үйлдвэрлэлийн салбартаа нэгэн тод өнгө нь болон гялалзаж, бүтээн байгуулалтын их үйлс нь өргөн дэлгэр байхыг ерөөе.
Цонх шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төвийн Удирдах зөвлөл