Lumi Mongolia

Lumi Mongolia Оффис хэрэглээний дэвшилтэд шийдэл

Сар шинийн хүргэлтүүд 2.14 хүртэл гарч байна. Та захиалга өгөх бол өнөөдөртөө багтаад захиалгаа өгөөрэй.
13/02/2026

Сар шинийн хүргэлтүүд 2.14 хүртэл гарч байна. Та захиалга өгөх бол өнөөдөртөө багтаад захиалгаа өгөөрэй.

12/02/2026



Хүүхдийг бага гэлтгүй суралцах орчныг сайтар бэлтгэж өгөх хэрэгтэй. Өөрийн гэсэн суралцах орчинтой хүүхэд юу ч юм хийгээд л суугаад байдаг.

- цаас хайчлах
- хичээл хийх
- баримлын шавар
- уран зураг зурах гээд … дуусахгүй.

хүүхдэд өөрийнхөөрөө тухтай заваарч бүтээл хийх орчныг бүрдүүлээд өгөөрэй. Мэдээж нурууг нь хамгаалж өндөр намыг нь тохируулаад өгвөл бүр янзтай

Автомат ширээ

Нуруугаа хамгаалаарай ✨
05/02/2026

Нуруугаа хамгаалаарай ✨

04/02/2026

Зай бага эзлэх Даниш загварын ТВ суурь санал болгож байна. 3 хөлтэй дэлгэцээ эргүүлдэг болон 4 хөлтэй том инч тогтоодог 2 загвар бэлэн байна.

🎁 Бэлгэнд лед туузан гэрэл

🌊 49-70” хүртэл ТВ тогтоох боломжтой
🌊 Хэмжээ: 991x370x1258 мм
🌊 Даац : 40 кг
🌊 Материал : цэвэр гантөмөр, мод

Худалдах үнэ: 369,000₮ ( хүргэлт үнэгүй )

утас : 80081115

Гадаа хүйтэн байна, LUMI-тэй гэрээсээ ажиллаарай 🥶
19/01/2026

Гадаа хүйтэн байна, LUMI-тэй гэрээсээ ажиллаарай 🥶

06/01/2026

Ийм ширээнд суугаад эмо захидал бичээрэй 🤭✨

Зай бага эзлэх Даниш загварын ТВ суурь бэлэн ирлээ. 🎁 Бэлгэнд лед туузан гэрэл 🌊 49-70” хүртэл ТВ тогтоох боломжтой 🌊 Хэ...
01/12/2025

Зай бага эзлэх Даниш загварын ТВ суурь бэлэн ирлээ.

🎁 Бэлгэнд лед туузан гэрэл

🌊 49-70” хүртэл ТВ тогтоох боломжтой
🌊 Хэмжээ: 991x370x1258 мм
🌊 Даац : 40 кг
🌊 Материал : цэвэр гантөмөр, мод

Худалдах үнэ: 369,000₮ ( хүргэлт үнэгүй )

Зөвхөн Монгол бахархлын 🇲🇳 өдөрт зориулаад 50% хүртэл хямдрал зарлалаа. Хямдралыг сториноос үзээрэй
21/11/2025

Зөвхөн Монгол бахархлын 🇲🇳 өдөрт зориулаад 50% хүртэл хямдрал зарлалаа. Хямдралыг сториноос үзээрэй

06/11/2025

Худалдан авалт бүрт ширээний гэрэл бэлгэнд ✨🪩

🔘 Тавцан хэмжээ: 1180x600 мм
🔘 Өндрийн тохиргоо: 720~1200 мм
🔘 Type-c, USB оролттой
🔘 Wireless цэнэглэгч
🔘 Өөр дээрээ шургуулгатай
🔘 Өнгө: Шаргал модон болон цагаан өнгийн тавцан, цагаан хөлтэй
🔘 gyro-current мэдрэгчийн тусламжтайгаар мөргөхөөс сэргийлж автоматаар зогсоно

Худалдах үнэ: 850,000₮ ( хүргэлт, угсралт багтсан)

☎️ 80081115

Автомат ширээ шинэ захиалга буулаа... 🔘 Тавцан хэмжээ: 1180x600 мм🔘 Өндрийн тохиргоо: 720~1200 мм🔘 Type-c, USB оролттой🔘...
19/09/2025

Автомат ширээ шинэ захиалга буулаа...

🔘 Тавцан хэмжээ: 1180x600 мм
🔘 Өндрийн тохиргоо: 720~1200 мм
🔘 Type-c, USB оролттой
🔘 Wireless цэнэглэгч
🔘 Өөр дээрээ шургуулгатай
🔘 Өнгө: Шаргал модон болон цагаан өнгийн тавцан, цагаан хөлтэй
🔘 gyro-current мэдрэгчийн тусламжтайгаар мөргөхөөс сэргийлж автоматаар зогсоно

Худалдах үнэ: 850,000₮ ( хүргэлт, угсралт багтсан)

☎️ 80081115

    ✨
08/09/2025

Хүүхдүүдэд нурууны мурийлт, бөгтөр  үүсэхэд нөлөөлж байгаа голлох  шалтгаанууд:1. ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛ.👉Сандал...
07/08/2025

Хүүхдүүдэд нурууны мурийлт, бөгтөр үүсэхэд нөлөөлж байгаа голлох шалтгаанууд:

1. ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛ.
👉Сандал дээр хэт налж өгзөгөөрөө урагш гулсаж суудаг
👉 Хичээл хийх, амрах үедээ хазайж хажуу тийш мурийж налж суудаг
👉Хөлөө ачиж эсвэл нэг хөлөө байнга нугалж суудаг хэвшилтэй
👉 Утсаа хэт тонгойж оролддог, утсаараа удаан оролддог
👉Цүнхээ нэг мөрөндөө үүрдэг, эсвэл үүргэвчний нь 2 оосор урт богино зөрүүтэй тохируулагдсан, үүргэвчээ хэт урт оосортой үүрдэг
👉Хичээлийн завсарлагаар хөдөлгөөн дасгал хийдэггүй
👉Зарим хүүхдүүд хэт удаан, завсарлагагүй сууж хичээллэдэг
👉 Халхгар хувцас өмсдөгөөс мурийлт нь эрт үедээ анзаарагддаггүй
👉 Хичээл бичихдээ дэвтрээ буруу тавиад хэвшчихсэн
👉Спортоор хичээллэхийн өмнө бие халаалт, хичээллэсний дараа сунгалт тогтмол хангалттай хийдэггүй
👉 Мурийлтын шинж тэмдгүүд илэрсэн үед өөрсдөө анзаардаггүй, анзаарсан ч ач холбогдол өгдөггүй, ээж аавтайгаа энэ талаар дотночилж ярьдаггүй
👉Охидууд хөх ургаж эхлэх үед ичиж, хөхөө нууж мөрөө хавчдаг
👉Үзгээ буруу барьдаг
👉Зарим хүүхдүүд дэргүй, зарим нь хэт өндөр дэртэй унтдаг
👉Мушгирч, доош харж, эсвэл байнга хажуугаараа унтах мэтээр голдуу буруу байрлалд унтдаг
👉Хичээл хийхдээ янз бүрийн буруу байрлалд суудаг. Тухайлбал хажуу тийш хазайж суух, хэвтээ байрлалд хичээлээ хийх, намхан ширээн дээр тонгойж суух, явган ширээний ард сууж хичээллэх, орон дээрээ завилж сууж хичээллэх, хагас хэвтээ байрлалд хүзүүгээрээ урагш тонгойж хичээллэх
👉Ихэнх хүүхдүүд гэдсээрээ урагш түрж цээжээрээ бөхийж, хүзүүгээ урагш сунгаж зогсдог, эсвэл нэг хөл дээрээ ачааллаа авч зогсдог.

2. ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНЗААРГАГҮЙ БАЙДАЛ

👉Хүүхдийнхээ нурууг жилд 1 удаа эмчид тогтмол үзүүлдэггүй
👉Хүүхдээ анх сургуульд орох үёд нь зөв суух, дэвтрээ зөв тавих, үзгээ зөв барих дадалд сургаагүй
👉Хүүхдийнхээ биеийн хэлбэрийг сайн анзаарч ажигладаггүй
👉Утсаа зөв барих дадал хэвшилд хүүхдээ сургаагүй, зарим эцэг эхчүүд хүүхэд ямар хугацаагаар утсаа оролдож байгааг хянадаггүй
👉Зөв эргономик ширээ сандлаар хүүхдээ хангадаггүй, стандарт бус ширээ сандалд суулгаж хичээллүүлдэг
👉Хүүхдийнхээ хичээллэх хуваарийг хянаж эрүүл мэндэд ялангуяа нуруунд нөлөөлөхгүй байдлаар зохицуулдаггүй
👉Хэт их хичээлэар шахдаг
👉Цүнхний жинг нь хянадаггүй, хөнгөн болгох талаар шийдэл хайдаггүй
👉Ихэнх эцэг эхчүүд зөв суу, битгий бөхий гэж хэлдэг ч өөрсдөө сайн мэддэггүй тул хүүхэдтэйгээ нарийвчлан ярилцаж хэрхэн зөв суух талаар арга техник зааж өгч чаддаггүй
👉Хүүхдийнхээ нуруунд мурийлт үүссэн гэдгийг мэдсэн ч цаг алддаг, нэмэгдүүлэхгүй байх талаар арга хэмжээ авахгүй уддаг
👉Хүүхэддээ мурийлтыг нь эдгээх бариа хийлгэдэг ч зөвхөн бариагаар нурууны мурийлт эдгэх, хүндрэхгүй байх боломжгүй гэдгийг мэддэггүй, голдуу мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй байдаг, ер нь ихэнх эцэг эхчүүд нурууны мурийлтын талаар ямар ч мэдлэг эзэмшээгүй байдаг
👉Хүүдийнх нь нуруу мурийсан байхад олон нийтийн сүлжээнээс мэдээлэл хайж, мэогэжлийн бус хүмзүсээс зөвлөгөө хүсдэг
👉Эмчилгээнд тогтмол хамрагдаж байж мурийлтын зэрэг нэмэгдэхгүй байх боломжтой гэдгийг мэддэггүй
👉Хурдан хугацаанд эдгээх эмчилгээ хайдаг, Хүүхдийн дадал хэвшлийг засаж байж мурийлт нэмэгдэхгүй болж тогтдог, цаашдаа зөв эмчилгээ тогтмол хийж байж бага багаар засардаг гэж мэддэггүй

3. БАГШ НАРЫН ОРОЛЦОО НӨЛӨӨЛӨЛ ОГТ БАЙХГҮЙ

👉Багш нар хүүхдийн нурууны мурийлт гэж юу болох, хэрхэн илрүүлэх, хэрхэн сэргийлжх талаар огт мэдлэг эзэмшээгүй байдаг
👉Хүүдүүдэд анхнаас нь зөв суух, дэвтрээ зөв тавих талаар дадал эзэмшүүлдэггүй, яаж суувал хүүхдийн нуруу мурийхгүй байх талаар өөрсдөө ч сайн мэддэггүй.
👉Ангид суух сандал ширээний нь байрлалыг улирал тутам сольдоггүй
👉Хүүхдийн ном болон цүнхний жинг хөнгөн байлгах талаар анхаардаггүй

4. СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГУУДЫН БУРУУ МЕНЕЖМЕНТ
👉Ихэнх сургуулийн анги танхимууд локергүй тул хүүхдүүд өдөр тутамд хүнд цүнх үүрч явдаг
👉Смен ангиудыг буруу хуваарилдаг, 1.2-р анги, 3.4-анги, 5.6-р анги, 7.8-р анги, 9.10-анги, 11 12-р анги гэж биеийн ойролцоогоор нь смен анги болгож хуваарилдаггүй, тиймээс бага ангийн хүүхдүлд ахлах ангитай нэг ангид ээлжилж хичээллэж байгаа тохиолдолд бага ангийнханд тохирсон ширээ нь ахлах ангийнханд намддаг тохиолдол түгээмэл
👉Ширээ сандлын шинэчлэлт хийж эргономик ширээ сандал байрлуулах талаар арга хэмжээ авч санаачилга гаргадаггүй
👉Хүүхдүүдийнхээ дунд нурууны эрүүл мэнд нь ямар байгаа талаар үзлэг оношилгоо зохион байгуулдаггүй
👉Нурууны эрүүл мэндийн талаар хүүхдүүдэд ямар ч сургалт хийдэггүй
👉Багш нарынхаа нурууны эрүүл мэндийн талаар мэдлэг эзэмших талаар анхаарч ажил зохиодоггүй
👉Хүүхдийн нурууны муруйлтыг анзаарах боломжтой анхны мэргэжлийн хүн нь сургуулийн эмч. Гэтэл сургуулийн ихэнх эмч нар энэ талаар огт хайхардаггүй, эсвэл чадваргүй байдаг.

5. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД
👉Хүүхдийн цүнх, номны жин, ширээ сандлын өндөрийн талаар баримтлах шаардлагатай судалгаа шинжилгээний дүнд бий болгох ёстой стандартуудыг одоо хүртэл боловсруулаагүй, хэрвээ байдаг бол түүнийгээ баримтлах талаас нь санаачилгатай ажилладаггүй.
👉Том том хүнд номууд үйлдвэрлэдэг. Зүй нь хүүхдүүдийн цүнхэлж явдаг ном одоо байгаа хэмжээнээсээ 3-4 дахин нимгэн, 2 дахин жижиг баймаар. Хичээл дээр ажиллах ном нь ангид локерт, гэртээ даалгавар хийх ном нь гэртээ байж байдаг зөөх шаардлагагүй байдаг бол зохилтой.
👉Монгол хүүхдүүдийн нурууны мурийлтын судалгаа одоо хүртэл огт хийгдээгүй
👉 Сургуулиуд, ажилтан багш нарт, эцэг эхэд чиглэсэн хүүхдийг нурууны мурийлтаас сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ огт явуулдаггүй
👉 Үндэсний хөтөлбөр байхгүй, хүн амын цөөнхийг хамарсан өвчин гэж тооцогддог учир төдийлөн хүчтэй анхаарал хандуулдаггүй. Гэвч сүүлийн үед тохиолдол эрс нэмэгдээд байгаа.

Address

Ikh Mongol Strreet
Ulaanbaatar
17032

Telephone

+97699161827

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lumi Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share