21/04/2026
Хан-Уул дүүргийн 17-р хороо, King Tower-т байрлах орон сууцны гал тогоо болон зочны өрөөний интерьерийг Европ болон дорнын уур амьсгалыг уялдуулан, орчин үеийн шийдэлтэйгээр төлөвлөв.
Дизайны чиглэл нь Japandi болон modern хэв маягийн хослол бөгөөд минимализм, дулаан өнгөний зохицол, байгалийн материалын мэдрэмжийг чухалчилсан.
Орон зайг илүү нээлттэй, тайван уур амьсгалтай байлгахын тулд цайвар модон өнгө, зөөлөн саарал болон цагаан өнгийн палитрыг ашигласан. Европ хэв маягийн цэвэр, цэгцтэй зохион байгуулалтыг Японы энгийн, амгалан мэдрэмжтэй хослуулснаар орчин үеийн хэрнээ тухтай, амьдрахад таатай орчинг бүрдүүлсэн.
Дизайны төрөл-Japandi, modern
(Галт тогооны тавилга-shaker хэв маяг)
Талбай-75м²
_______________________________________________
Gingo studio LLC 2025 он
Утас-85555999
И-мэйл: [email protected]