22/05/2026
Солонгос улс, тэр дундаа Сөүл хот нь хиймэл оюунд суурилсан ухаалаг хяналтын системийг иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад өргөнөөр ашиглаж байна. Хан мөрний гүүрүүдэд байгуулсан CCTV нэгдсэн хяналтын систем нь deep learning технологид тулгуурлан өмнөх осол, амиа хорлох оролдлогын тохиолдлуудаас суралцаж, түүнтэй төстэй эрсдэлтэй үйлдлийг бодит цаг хугацаанд автоматаар илрүүлдэг.
Жишээ нь, гүүрэн дээр удаан хугацаагаар ганцаараа зогсох, хамгаалалтын хашлага давах гэж оролдох, хэвийн бус хөдөлгөөн гаргах зэрэг эрсдэлтэй зан үйлийг систем танин мэдэж, хяналтын төвийн ажилтнуудад шууд анхааруулга илгээдэг ба хамгийн ойрын аврах баг, цагдаа, гал сөнөөгчдөд мэдээлэл хүргэж, яаралтай арга хэмжээ авах боломж бүрдүүлдэг.
Ингэснээр амиа хорлохыг завдсан хүмүүсийг цаг тухайд нь илрүүлж, амь насыг нь аврах, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүн үзүүлж байна, гоё юм оо айлын хүүхдүүд 🙏🏻
Эх сурвалж:
https://www.facebook.com/share/p/14ciJfvjeMM/?mibextid=wwXIfr