House Doctor

House Doctor Иргэдийн амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах

“Хаус доктор” пайлот төслийн зорилго:
Иргэдийн амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн урт хугацаанд тогтвортой, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх санхүүгийн болон техникийн хосолсон шийдлийг бий болгох

21/11/2017

GALAXY NOTE 8 – ТАНЫ БАЙР СУУРИЙГ ТОДОТГОНО
Байр сууриа бататгасан ажил хэрэгч таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх Samsung-ийн тэргүүн зэрэглэлийн ухаалаг утас Galaxy Note-8-ийг Юнителийн салбараас аваарай. #Юнител

11/05/2017

Бүх операторын хэрэглэгчид Гэр интернэтийн төхөөрөмжөө 0₮-өөр БАРЬЦАА ТӨЛБӨРГҮЙ-ээр авах боломжтой.

Амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах туршилтын төсөлд оролцох сонирхолтой иргэдийг урьж байнаMIH группээс санаач...
14/10/2015

Амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах
туршилтын төсөлд оролцох сонирхолтой иргэдийг урьж байна

MIH группээс санаачлан гэр хорооллын амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор боловсруулсан “Хаус доктор” нэг цэгийн үйлчилгээний загварыг турших төслийг эхлүүлэх гэж байна. Туршилтын төсөлд оролцоход тавигдах шаардлагуудыг хангасан нийт таван өрхийг сонгон шалгаруулж, тэдгээрийн амины орон сууцыг дулаалах ажлыг энэ сардаа багтаан хийх ба үр дүнгийн тайланг 2016 оны 4-р сард нээлттэй танилцуулна.

“Хаус доктор” туршилтын төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг 2015 оны 10 сарын 17-ны өдрийн 12:00 цагаас БГД, 17-р хороонд байрлалтай “Сан” дээд сургуулийн спорт зааланд зохион байгуулах тул сонирхсон иргэдийг оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд энд хавсралтаар заасан материалуудыг 2015 оны 10-р сарын 20 –ны дотор бүрдүүлж [email protected] хаягаар электрон хэлбэрээр ирүүлнэ. Бүрдүүлэх материалыг электрон хэлбэрээр ирүүлэх боломжгүй тохиолдолд төслийн танилцуулга уулзалтад өөрийн биеэр материалаа авч ирж болно.

Сонгон шалгаруулалтын үр дүнг 2015 оны 10 сарын 21-ний өдөр www.mih.mn/news болон энэ фейс бүүк хуудаст байршуулна.

“ Хаус доктор” төслийн хэлэлцүүлэг боллооГэр хорооллын амины орон сууцны дулааны алдагдлыг багасгах замаар нийслэлийн аг...
24/06/2015

“ Хаус доктор” төслийн хэлэлцүүлэг боллоо

Гэр хорооллын амины орон сууцны дулааны алдагдлыг багасгах замаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Хаус доктор” төслийг “Эм Ай Эйч” групп 2014 онд санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6-р сарын 23-24-ны өдрүүдэд уг төслийн төслийн шийдлүүд, хэрэгжүүлэх арга замуудын талаар барилгын дулаалгын материал үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, дулаалга гүйцэтгэгчид, төрийн байгууллагын төлөөлөл болох НЗДТГ – Гэр хорооллын хөгжлийн газар, Сангийн яам, СБД болон СХД дүүргийн иргэдтэй хэлэлцүүлэг хийж санал бодлыг нь сонсов.
Хэлэлцүүлгийн үеэр уг төслөөр санал болгож байгаа гэр хорооллын амины сууцны дулаалгын “нэг цэгийн үйлчилгээ”-нд дулаан алдагдлын оношилгоо, техникийн болон санхүүжилтийн шийдлийг цогцоор нь багтаасан багц үйлчилгээний загвар, бага орлоготой өрхүүдэд зориулагдсан төрийн дэмжлэгийн боломжит хэлбэрүүдийг танилцуулсан байна.
100 гаруй иргэд оролцсон дээрхи хэлэлцүүлгийн явцад иргэд “Хаус доктор” төслийн шийдлүүдийг ихэд олзуурхан хүлээн авч идэвхитэй санал бодлоо хуваалцсан ба тэдгээрийн олонхи нь уг төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэхүү “нээлттэй” төсөлд олон нийтийн санал өндөр ач холбогдолтой тул түүнийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд дараах хаягаар хандаж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч санаа бодлоо хуваалцаж, хувь нэмрээ оруулах боломжтой.
Утас: 70149761 / төслийн менежер Т.Буянхишиг/
И-мэйл: [email protected]
Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Колорадо бизнес төв /Баруун дөрвөн зам, Максмолын хойно/

Сүхбаатар дүүрэг  болон Сонгинохайрхан дүүргийн иргэд “ХАУС ДОКТОР” амины сууцны дулаалгын төслийн шийдлүүдийг хэлэлцэж,...
24/06/2015

Сүхбаатар дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн иргэд “ХАУС ДОКТОР” амины сууцны дулаалгын төслийн шийдлүүдийг хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа

Сүхбаатар дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн иргэд 2015 оны 6-р сарын 23-ны өдөр “Хаус доктор” төслийн шийдлүүдийг хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа. “Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч” сангаас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Энэхүү төслийн хүрээнд гэр хорооллын амины сууцны дулаалгын нэг цэгийн үйлчилгээнд дулаан алдагдлын оношилгоо хийж, техникийн болон санхүүгийн бүтээгдэхүүний шийдэл, санхүүжилтыг багтаасан багц үйлчилгээний загвар, зорилтот бүлгүүдэд хандсан төрийн дэмжлэгийн боломжит хэлбэрүүд зэрэг багтах юм.
Хэлэлцүүлгийн явцад иргэд “Хаус доктор” төслийн шийдлүүдийг сайшаан хүлээн авч идэвхитэй санал бодлоо хуваалцлаа. Энэхүү “нээлттэй” төсөлд олон нийтийн санал өндөр ач холбогдолтой тул сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд дараах хэлбэрээр хандаж санаа бодлоо хуваалцаж, хувь нэмрээ оруулаарай.
Утас: 70149761
И-мэйл: [email protected]
Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Колорадо бизнес төв /Баруун дөрвөн зам, Максмолын хойно/

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when House Doctor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share