Prevent Child Abuse Mongolia

Prevent Child Abuse Mongolia Хүчирхийлэлд өртсөн болон нас барсан бяцхан үрсийнхээ төлөө мөн
ирээдүйн хүчирхийллийг эсэргүүцэж энэхүү хөшөөг босгохоор шийдэв.

25/05/2018

Эгэл жирийн, ийм нэг охины хөшөө бидний дунд яагаад ирэх болов?? Зовхио буулгасан нүднийх нь цаана жижигхэн биед нь хүнддэм их шаналал, уй гуниг нуугдах шиг. Хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсох нь бидэнд ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байх шиг. Дэгэж дэрвэн гүйж, гараа алдлан дэвхцэж, жингэнэтэл инээж баймаар хүүхэд нас, бяцхан охин... Гэвч охины харцнаас аз жаргал бус, айдас түгшүүр л мэдрэгдэнэ.
Дайн дажинд талхлагдсан улс үндэстэн биш дээ. Энх цагт далавчаа хумьсан шувуухай шиг ийм нэг охины хөшөө юунд босох болов?

Тусламж эрэн хашхирах нэгнийхээ дууг ч анхаарч сонсохоо больсон, зовлонд уруулан шаналж яваа нэгнийхээ нүд өөд анзаарч харахаа больсон энх цаг. Сэрэмжлэн түгших нь сэрүүлэгтэй цагных нь дуу шиг хэдэнтээ цангинаад таг болдог алмайчуудын нийгмийг бид байгуулжээ. Гэвч бидний алмай байдлын сул чөлөөнд тэнхээ орон өндийсөн адал балмадын гарт хүүхдүүд, бяцхан үрс минь хамгийн аймшигтай үрэгдсээр л байна.

298 хүүхэд, 10 сартай, 2 настай, 4 настэй, 11 настай, 13 настай. Зарим нь халуун амиа алдаж, зарим нь насан туршдаа үл эдгэрэх бие сэтгэлийн шархтай үлджээ. Агзасхийн цочим аймшигт тоо… Тоо бүхний ард нулимсаа залгин бүлтэлзэх торомгор нүд, нүд бүхний ард сэтгэл урж, өв өвтгөм өөр өөр түүх, өөр өөр нууц бий. Өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхөх охины гар чичирхийлнэ. Нүдэнд нь цийлэлзэх нулимсыг та олж харав уу? Хүүхэд бие сэтгэлээрээ мэдэрсэн, туулсан бүхнээ бидэнд дэлгэн ярьж чадахгүй. Заримдаа тэдэнд минь үг дутаж, заримдаа тэнхээ, зориг дутдаг. Энэ л эмзэг турьхан сэтгэлийг нь хүчирхийлэгчид овжин ашиглаж, харин бид эс ойшоож явсаар нөхцөл байдал иймдээ тулжээ.

Нөгөөтэйгүүр бэлгийн хүчирхийллийн хохирогчдод заавал өмсгөдөг шившиг гутамшгийн хар хэвнэг тэднийг насан туршид нь сүүдэрт хоргодуулж, тэндээ үүрд үлдэхийг шаардах харгис хатуугийн буулга болдог. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өөрсдийг нь заавал дагах шившиг доромжлолоос халшрахдаа ил гарч үнэнээ мэдүүлэхээсээ өмнө далд сууж, бурууг өөртөө хүлээх нь их. Нийгэм нийт тэдний хувьд авран хамгаалагч, өмгөөлөн энэрэгсэд бус доромжлон дарагсад, буруутган шүүгчид болж хувирах нь их. Олны энэ хандлагаас болж хичнээн аймшигт явдал ор мөргүй дарагдсаныг, хичнээн бяцхан нүд огтын чимээгүй уйлж явааг бид мэдэхгүй.

Харин бидэнд тэр бүх нууцыг өгүүлэх гэж “ил гарсан” энэ л бяцхан охин хүчирхийлэл гэдэг ганц өдөр уулгалан жагсаад дарагдчихдаггүй, гурван хоног харуусан гашуудаад сарничихдаггүй.., олон давхарлаж барьсан байр байшингийн маань аль нэг мухарт, олон салаалж хатгасан хашаа саравчны маань хаа нэг буланд, энэ амьдралын нүдэнд үл өртөж, сэтгэлд үл тэмтрэгдэх хуниас нугалаа, ирмэг тохой бүрт сэм гэтэх албин, гэм үлдээх чөтгөрийн үйлээ үргэлжлүүлсээр байдгийг цаг үргэлж сануулж байхаар энд иржээ. Орон хотын тоос шороонд зүс нь гундвал арчиж өгч, олон улирлын нар салхинд дүр нь бүдгэрвэл сэргээж, өвөл дулаалж, зун гоёж, зүрхэндээ тээсэн гунигаас зовлонгоос нь чадах чадахаараа хуваалцаарай, Та! Тэгж гэмээнэ, нийгэмд чичлүүлэхээс эмээхдээ гэмт хэргийг гэмт хэрэгтэнтэй нь дарчихаад дааж давшгүй их шаналлыг ганц ганцаархнаа туулж яваа олон олон бяцхан зүрхэнд итгэлийн гэгээ татна. Тэгж гэмээнэ, нийтийн доромжлолоос цэрвэн нуугдагч олон олон хохирогчийн дуу хоолой бидэнд сонсогдож эхэлнэ. Тэгж гэмээнэ, хүчирхийлэлд үгүй гэж хэлдэг хүчтэй олон нийтийн итгэл үнэмшлийг бид нэгэн цул болгож чадна.

Хүчирхийлэлд үгүй гэж хэлдэг хүчтэй олон нийтийг төлөвшиж гэмээнэ бидний эл төслийн чин зорилго биелэх юм.

Бидний төсөлд хамтарч сэтгэл зүрхээ зориулах Монгол хүн таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

24/05/2018
“ХҮҮХЭД “ энэ үгийг хэлэхэд, бодоход, уншихад гэгээлэг,  хайр, дулаан  мэдрэгдэж байна уу? Гэтэл өнөөдөр манай нийгэмд а...
24/05/2018

“ХҮҮХЭД “ энэ үгийг хэлэхэд, бодоход, уншихад гэгээлэг, хайр, дулаан мэдрэгдэж байна уу? Гэтэл өнөөдөр манай нийгэмд адгууснаас дор хүүхдийн хүчирхийлэл гарсаар байна. Хэн ч тэр хүүхдэд туслахгүй, хашгираад ч сонсохгүй, харсан ч хайхрахгүй байх ямар бол? Хүн бүхэн хүүхэд насыг туулдаггүй гэж үү?..
Хүчирхийлэлд өртөөд БУЦСАН бяцхан зүрх ямар их гомдож уйлсан бол...

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАСЛАН ЗОГСООХ ТҮҮНИЙ ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨХ БОЛСОН ШАЛТГААНСанаа нийлж нөхөрлөдөг бидний хэдэ...
24/05/2018

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАСЛАН ЗОГСООХ ТҮҮНИЙ ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨХ БОЛСОН ШАЛТГААН

Санаа нийлж нөхөрлөдөг бидний хэдэн аав нийгэмд гарч байгаа цочирдом хүүхдийн хүчирхийллийн тухай сонсоод энэ нийгэмд үнэхээр ГЭРЭЛ гаргах хэрэгтэй , хүмүүсийг хүчирхийллийн эсрэг уриалан дуудах хэрэгтэй байгааг зөвлөлдөөд нийгэмд дуу хоолой болох, соён гэгээрүүлэх, ухаарал хайр гэмшил төрүүлэх, та бидний дунд үргэлж ДОХИО болон орших , харагдаж байх , бидний НЭГ болох тэр урлагийн бүтээлийг бүтээхээр зорьсон билээ

Address

Sukhbaatar Avenue
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Prevent Child Abuse Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share