06/06/2023
Монос. /Padua asiatica/
Орчны цэцэрлэгжүүлэлтэнд чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулахад хамгийн тохиромжтой мод бут бол монос юм. Хэлбэржүүлэлт сайн даадаг тул сагсайлган ургуулж болно.Зуны цэцэглэлтийн тансаг байдал,тас хар жимс,намрын турш ногооноос шар,улбарт шилжих навчны гоёмсог өнгө зэрэг нь орчныг гайхамшигтай үзэсгэлэнтэй болгодог.Ялангуяа цэцэглэлтийн үедээ маш анхилуун үнэр ялгаруулж,агаарыг цэвэршүүлснээр ажиллах,амьдрах нөхцлийг сайжруулдаг.МОЙЛ хэмээх эрүүл мэндийн ач холбогдолтой жимсээр нь буриад зон олон мойлтой тос хийж хүнсэндээ ашигладаг. Мойл жимсийг эрт үеэс хүнсэндээ хэрэглэдэг байсан талаар нууц товчоонд дурдсан нь бий. Орчны бохирдлыг багасгахын тулд манай компанийн тарьсан моносон төгөлийн гоёмсог,сайхныг сонирхон олноор тарьж ургуулаарай.
Байршил:СБДүүрэг 14 хороо Сэлбэ дэд төв.