T&G LLC

T&G LLC Утас дугаар: 7711 3500
E-Mail: [email protected]
Website: http://www.tg.mn

Компанийн танилцуулга
Тус компани 1996 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр манай хамт олон барилга хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт худалдаа, угсралт, зочид буудал гэсэн хоорондоо уялдаа бүхий хэд хэдэн чиглэлээр үйл ажилагаагаа явуулдаг, 100 гаруй ажилтантай Монголын барилгын салбартаа танигдсан, өөрийн гэсэн байр суурь нэр хүндтэй компани болон өргөжижээ.

Барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ
Өнгөрсөн хугацаанд барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж Нийслэл болон хөдөө орон нутгийн 300 орчим барилга, хот байгуулалтын төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 70 орчим хувь нь баригдаж, ашиглагдаж байна.

Эдгээрээс зарим нэгийг дурьдвал:

“SOS-Хүүхдийн хотхон”, Санзай орон сууцны хотхон, Голомт хотхон орон сууцны цогцолбор, Буянт-Ухаа спорт цогцолбор, Хаан банк Макс таур офис, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгуудын спорт цогцолбор, Монгол банкны барилгуудын шинэчлэл, Христийн сүмийн барилгууд, “Оргил” худалдааны төвүүд, “Энканто” 1,2,3 хотхоны барилгууд, Оюутолгой, Тавантолгойн уурхайн барилга, объектууд, Яармагийн Белла Виста залуучуудын орон сууцны хороолол, Замын-Үүд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргийг нэрлэж болно.

Манай зураг төслийн группын хамт олон нь барилгын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон жилийн туршлагатай, зөвлөх архитектор, инженерүүдээс бүрдсэн бөгөөд орчин үеийн техник, программ хангамжыг ашиглан хөрөнгө оруулагч, захиалагчийн хүсэл шаардлагад нийцэн ажилладаг зураг төслийн салбарын тэргүүлэх багийн нэг болоод байна.

Барилгын материалын импорт худалдаа, угсралт
· “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны дистрибютор

Бид 2007 оноос эхлэн үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай металл хаалга үйлдвэрлэлтээр дагнан 100 орчим жил ажиллаж буй Германы “Hoermann” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд Таван толгойн уурхайн том машины засварын газрууд, Кока-Кола, Витафит, АПУ-ийн үйлдвэрүүд, Интермед эмнэлэг, Орчлон-2 сургууль, Хунгийн хотхон, Энканто хотхон, Хүннү хороолол, “АСЕМ Вилла” цогцолбор “Маршал Таун” хотхон зэрэг олон арван объектын гадна дотор болон галын, гараажийн зориулалттай хаалга хаалтыг нийлүүлэн угсарч, баталгаа гаргах үйлчилгээг захиалагч хэрэглэгчдийн шаардлага, санаа сэтгэлд нийцүүлэн хийж ирлээ.

Манай хамт олон метал хаалга, хаалт угсрах туршлагатай ажилчдаас бүрдсэн бригадуудтай бөгөөд угсралт, сервис үйлчилгээндээ Германы “Hoermann” компанийн дүрэм, журам, стандартыг баримтлан ажилладаг болно.

Манай “Hoermann” брэндийн бүтээгдэхүүний шоурүүмээр зочилон ирэхийг урьж байна.

· Дээврийн материалын төв

Манай дээврийн материалын төв нь 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Шинэ Зеланд улсын “RoofTG” компанийн “Decra” дээврийн хавтан, Солонгосын “Feroof” компанийн чулуун гадаргуутай хавтан, Польшийн “PD profil” компанийн дээврийн ус зайлуулах систем, ОХУ-ын “КРЗ” компанийн хуйлмал дээврийн материал, мастик, Их Британийн “BMI” группын Icopal мембран зэрэг дээврийн олон төрөл, зүйлийн чанартай материалуудыг албан ёсны дистрибюторын эрхтэйгээр борлуулж, угсралтын ажлыг нь гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэл болон орон нутагт баригдаж буй төслүүдэд 800,000 м.кв дээврийн материал нийлүүлсэн туршлагатай хамт олон юм.

Бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Нью Вест /New West/ зочид буудал
Бид Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хороололд 2008 онд 30 өрөө бүхий “New West” зочид буудлаа барьсан бөгөөд өнөөдөр манай зочид буудал 3 одны зэрэглэлтэйгээр зочдод соёлч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан газар болоод байна.

Манай компанийн эрхэм зорилго, уриа бол нь “Top Quality & Good Service” буюу (Дээд зэргийн чанар - Маш сайн үйлчилгээ) гэсэн үгээр тодорхойлогдож байгаа ба түүнийг зорилго зорилт болгон гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ бүхэндээ хэрэгжүүлэн ажиллахыг зорих болно.

31/12/2025

Шинэ оны босгон дээр эрхэм харилцагч байгууллагууд, хамт олондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
“Ти энд Жи” ХХК

31/12/2025

Шинэ он айлчлан ирж буй энэ мөчид Ти энд Жи ХХК-ийн HOERMANN дистрибьютортэй хамтран ажиллаж ирсэн нийт үнэнч харилцагч, түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
2026 онд хамт олны ажил үйлс өөдрөг, амьдрал ахуй сэтгэл тэнэгэр , төлөвлөсөн ажил бүр нь амжилттай байхыг хүсэн ерөөе.
Шинэ оны мэнд хүргэе!

30/12/2025

Өнгөрсөн онд бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан нийт харилцагч, түншүүд, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид ирэх онд ч дээд зэргийн чанарыг сайн үйлчилгээний хамтаар эрхэмлэн ажиллах болно.
Та бүхэндээ амжилт, хөгжил дэвшлээр дүүрэн шинэ оны мэнд хүргэе✨

T&G Дээврийн Материалын Төв

06/10/2025

30 ЖИЛ - ХАМТЫН АЖИЛЛАГАА
✨️Манай компани барилга, хот байгуулалтын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, барилгын материалын импорт, угсралтын чиглэлээр 30 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
🇩🇪2007 оноос Германы 100 гаруй жилийн түүхтэй HOERMANN компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж, үйлдвэр, үйлчилгээ, ахуйн зориулалттай автомат болон металл хаалга, хаалтны үйлдвэрлэл, угсралт, сервисийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.
🏗Монгол улсын барилгын зах зээлд ASEM Villa, ORCHLON International School, Singapore School, Canadian School, Хөшигтийн хөндий NUBIA засварын төв, BMW showroom, Jaguar showroom, Porsche showroom, Toyota Showroom, Lapland villa, Zalaat Park, SS Garden, Sky Garden, Encanto, Shangrila, Central Tower, Energy Resources Цогтцэций кэмп, BKM Алтны уурхайн барилгын автомат хаалганууд ... зэрэг нэр хүндтэй төслүүдтэй хамтран ажилласандаа бид бахархалтай байдаг.
🎉30 жилийн ойн баярын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж , шинэ ажлын байр зарлаж байна!
- Хэрэв та бидэнтэй хамтран ажиллаж, тогтвортой, өсөн дэвжих орчинд ажиллахыг хүсвэл:
Холбогдох утас:
📲70180035, 95093500

#Металл Хаалга
#Шилдэг чанар-Сайн үйлчилгээ

06/10/2025

Төмөр дээврийн угсралт хийдэг хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллана.
📞99999906, 99033505

06/10/2025
🏗️✨ Барилгачдын баярын мэнд хүргэе! ✨🏗️Барилга, бүтээн байгуулалтын салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй барилгачид, ин...
05/09/2025

🏗️✨ Барилгачдын баярын мэнд хүргэе! ✨🏗️

Барилга, бүтээн байгуулалтын салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй барилгачид, инженерүүд, зураг төсөлчид, техникийн ажилтнууд болон хөрөнгө оруулагчиддаа Барилгын салбарын 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Эх орныхоо хөгжил, ирээдүйн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхний ажил үйлс нь амжилт, аз жаргалаар бялхаж байг. 🇲🇳💐

#БарилгачдынБаяр #99Жил

13/08/2025
05/08/2025

Address

Bayanzurkh District, UB Tower #1308
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when T&G LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to T&G LLC:

Share