ШАЛНЫ Халаалт

ШАЛНЫ Халаалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШАЛНЫ Халаалт, Home improvement, Ulaanbaatar.

Өглөөний мэнд ээ. За манайх шалны халаалтандаа маш том хямдрал зарласан байгаа шүү. Монголдоо байхгүй хямдхан үнээр нийл...
27/09/2017

Өглөөний мэнд ээ. За манайх шалны халаалтандаа маш том хямдрал зарласан байгаа шүү. Монголдоо байхгүй хямдхан үнээр нийлүүлж байгаа болно. Мөн хувь хүн албан байгууллагатай хамтарч ажиллана.
Холбоо барих дугаар: 88504497

27/09/2017

Өглөөний мэндээ. За хүйтний эрч наашилсаар л та гэртэй тав тухтай дулаан өвөлжмөөр байвал манай шалны халаалтыг сонирхоорой.

Инфра улаан туяаны ялтсан шалны халаагуур  Халаалтын төгс шийдэл.Манай компани нь“Цахилгаан шал” технологийг өргөн хэрэг...
15/09/2017

Инфра улаан туяаны ялтсан шалны халаагуур

Халаалтын төгс шийдэл.
Манай компани нь“Цахилгаан шал” технологийг өргөн хэрэглэдэг Солонгос, Дани, Швед зэрэг орны туршлагаар хамгийн хялбар, хамгийн ээлтэй, хамгийн хурдан угсралттай нь “Инфра улаан туяаны халаагч ялтас” гэдгийг тогтоон өөрийн оронд сурталчлан нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү технологийн сүүлийн үеийн хувилбар болох СNT \carbon nano tube\ технологийн үйлдвэрлэгч “HEATING FILM” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.
Шалны халаалт нь олон оронд таашаагдсан, жигд дулаан, маш тухтай орчинг бүрдүүлдэг шийдэл юм.
Шалны халаалтыг үндсэн аргаар нь усан ба цахилгаан гэж ангилдаг.
Цахилгаан шалны халаалт нь кабель халаалт болон ялтсан халаалт гэсэн хоёр төрөл бий.
Шалны усан халаалт нь харьцангуй өргөн дэлгэрсэн ч ус алдах аюулаас гадна кабель халаалтын нэгэн адил хэд хэдэн сул тал агуулдаг. Үүнд:
• Бетон цутгалт шаарддаг учир шалны түвшин нэлээд өндөрсдөг,
• Угсралтын ажил харьцангуй удаан,
• Бетон цутгамал бүрэн бэхжих хугацаа 28 хоног тул угсрах ашиглах хугацаа хол г.м.
Шалны халаалтыг мөн халалтын байдлаар нь конвекцын буюу эргэлтийн, IR буюу инфра улаан туяаны гэж ангилагддаг.
Конвекцын буюу эргэлтийн гэдэг нь эхлээд шал өөрөө халаад түүн дээрхи агаар халж дээшилсээр өрөө тасалгаа халдаг систем юм.
Харин инфра улаан туяаны халалт нь зөвхөн шал халахаас гадна нарны элч мэт нүдэнд үл үзэгдэх долгион орчныг жигд халаадаг. Энэхүү системийг шалны ялтсан халаалт гүйцэтгэдэг юм.
Сүүлийн үед улам дэлгэрч байгаа шалны ялтсан халаалтын давуу талуудаас танилцуулахад:
Хэмнэлттэй:
• Худалдаж авахдаа хэмнэнэ,
• Угсрахдаа хэмнэнэ,
• Ашиглахдаа хэмнэнэ,
• Удаан эдэлгээндээ хэмнэнэ,
• Эрчим хүч хэмнэнэ.
Өргөн хэрэглээ:
• Шаланд, хананд, таазанд хэрэглэх боломжтой,
• Паркет, ламинат, хивсэнцэр, хулдаасан доор хэрэглэж болно.
Угсралт хялбар:
• Ажиллагаа багатай хурдан угсралт,
• Бетон цутгалт шаардлагагүй,
Эрүүл мэндэд тустай:
• Агаарыг ионжуулдаг,
• Агаар хуурайшуулахгүй,
• Үнэр дарах үзүүлэлттэй.
Хөдөлгөөнт чанар:
• Дулаан шалны ялтсаа нүүхдээ аваад нүүж болно,
• Шаардлагагүй гэж үзвэл хураагаад хадгалж болно.
Ялтсан дулаан шал ашиглаж болох газрууд:
• Амины орон сууц,
• Зуслан,
• Орон сууцны байр,
• Оффис, үйлчилгээний газар,
• Парник, теплиц, малын ферм
Зааврын дагуу Та өөрөө ч угсарсан чадна.
Зөвхөн огтлохыг зөвшөөрсөн шугамаар тайрна уу.
Үндсэн халаалтанд тасалгааны 70- 80%-д, нэмэлт халаалтанд тасалгааны 50%-д дулаан шал угсарна.
Цахилгааны холболтыг мэргэжлийн хүнээр хийлгээрэй.


“Дулаан шал”-ны хэмжээг тодорхойлох, угсрахад анхаарах зүйлс:
• Хэрэгцээт хэмжээгээ гаргахад таны байр өрөөний план зураг байх шаардлагатай.
• Хэт халалтаас хамгаалж нам байрлалтай тавилга доор дулаан шал тавихгүй тул план зураг дээрээ тавилгаа байрлуулна.
• Хэрэв нэмэлт дулааны эх үүсвэрийн зориулалттайгаар дулаан шал тавьж байгаа бол тавилгагүй чөлөөт талбайныхаа 70-аас доошгүй %-д дулаан шал тавина.
• Шал тавих гадаргууг тусгайлан бэлдэх шаардлагагүй ч хоггүй, овгор товгоргүй тэгш байхад анхаарна.
• Зориулалтын дулаан тусгаарлагч заавал дэвсэх шаардлагатай нь шалны гадаргууг тэгшлэхээс гадна дулааныг ашигтай талруу чиглүүлнэ.
• Ялтсыг хананаас 5-20 см зайтай, хооронд нь 10 см зайтай угсарч болох ба давхарлаж болохгүй.
• Цахилгаан холболтуудыг мэргэжлийн хүнээр баталгаатай хийлгэх нь Таны ашиглалтын зардлыг хэмнэхээс гадна Таны аюулгүй байдалд нөлөөтэй.
• Дулаан тохируулагч заавал ашиглах шаардлагатай. Эдгээр нь энгийн болон програмчилдаг гээд олон төрөл байна.
• Дулаан шалан дээр нягт сайтай бөх бат хулдаас, ламинатан шалны хавтан, пракет зэргийг хэрэглэж болно. Харин цэвэр ноосон хивс, модон шал зэрэг нь дулаан дамжуулалт багатай учир халдаг ялтасны гаргасан дулааныг тусгаарлан таны өрөөг дулаацуулахгүй. Мөн энэ нь халдаг ялтасны гадаргуу дээр халалт үүсгэн, тусгаарлагч хальс хуурснаас цахилгаан үл дамжуулах битүүмж алдагдан цахилгааны аюулгүй байдлыг алдагдуулдаг тул анхаарна уу.
Иж бүрдэл шалны үнэ 25000 төгрөг\кв.м
Иж бүрдэлд халдаг шал, зөөлөвч дэвсгэр болон холболтын кабел орно.
Угсралтын хөлс 5000 төгрөг\кв.м

д\д Материалын нэр Өргөн, эн
м Нэгжийн чадал
В\м2 Нэгжийн үнэ

1 Халдаг ялтас 1 220 25000
2 Дулаан тусгаарлагч дэвсгэр, 3мм 1 4500
3 Дулаан тусгаарлагч дэвсгэр, 5мм 1 7000
4 Дулаан тусгаарлагч дэвсгэр, 10мм 1 10000
5 Дулаан тохируулагч LED дэлгэцтэй 60000
*Дээрх үнэд НӨАТ ороогүй болно
БНД \барилгын норм ба дүрэм\-ийн дагуу дулаан ялтсаар халдаг өрөөний шалны гадаргуу цельсийн 36 градусаас ихгүй байх ёстой.
Дулаан ялтссан шалны ашиглалтын хугацаа 10-15 жил байна.
Цахилгааны утасны даац
Хөндлөн огтлол, мм2 Гүйдэл (зэс), А Гүйдэл (хөнгөн цагаан), А
1,5 16 10
2,5 25 16
4,0 32 25
6,0 40 32

ХОРИГЛОХ НЬ:
Өндөр чийгшилтэй үед угсралтын ажил гүйцэтгэх,
Агаарын дулаан тэг хэмээс доош үед угсралтын ажил гүйцэтгэх,
Ялтсан дулаан шалан дээрээс том тавилга байрлуулах,
Угсралтанд хадаас зэрэг төмөр эдлэл хэрэглэх,
Ялтасны зориулалтын бус газар цоолж нүхлэх,
10 А-аас дээш гүйдэл зарцуулах хэсэг ашиглах.

Дээр бичигдсэн үнэ тариф дээр НӨАТ 10% тооцогдоогүй болохыг анхаарна уу.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688504497

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ШАЛНЫ Халаалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share