30/09/2026
Буддаг далд хаалга | LUMIÈRE
LUMIÈRE дэлгүүрийн интерьерт зориулан буддаг далд хаалга захиалгаар хийж гүйцэтгэлээ.
Хаалганы хүрээ, нугас зэрэг хийцүүдийг аль болох харагдуулахгүй шийдсэнээр хаалга ханатайгаа нэг цул мэт харагдаж, интерьерийн цэвэр минимал төрхийг хадгалдаг.
Хаалганы гадаргууг ханатай ижил өнгөөр будах боломжтой тул интерьерийн дизайнд хаалга тусдаа элемент болж тодрохгүй, орон зайд уусаж өгдөг нь гол давуу тал юм.
Захиалгаар хэмжээ, нээгдэх чиглэл болон ханын хийцэд тохируулан үйлдвэрлэнэ.
LUMENS
Буддаг далд хаалга • Минимал хийц • Цэвэр интерьер
#ДалдХаалга #БуддагХаалга