Moncement / Монцемент

Moncement / Монцемент Монцемент Билдинг Материалс ХХК - н албан ёсны фэйсбүүк хуудас
Бат бэх хөгжлийн суурь
(1)

Монполимет группын охин компани болох “Монцемент Билдинг Материалс” ХХК –нь 2006 онд байгуулагдсан. Орчин үеийн цементийн үйлдвэрийн гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт, инженерийн зураг төсөл, барилга байгууламжуудын барилгын ажил, тонг төхөөрөмжийн угсралтын, суурилуулалтын их бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, чанарын хяналт, худалдан авалт, импорт, хүргэлт тээвэрлэл

тийн нөр их ажлыг Монгол улс, Их Британи улс, Швейцарь улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг, олон улсын хамтарсан төслийн багийнхан хамтран гүйцэтгэж, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Монцемент үйлдвэрийг ашиглалтад өгөх үүргээ ажилттай хэрэгжүүллээ. Сэнжит худагийн шохойн чулууны орд нь 170 жилийн нөөцтэй нь батлагдсан ба үйлдвэрийн эхний дамжлага 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нээгдсэн.

Төслийн байршил:

Улаанбаатар хотоос зүүн урагш 520 км
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 55 км
Дорноговь аймгийн Өргөн сумаас 2 км

MBM Life  #14✨  Ахлах сургуульд байхдаа математикийн хичээлд дуртай байлаа. Логик бодлого бодох сонирхолтой байсан нь би...
24/02/2026

MBM Life #14

✨ Ахлах сургуульд байхдаа математикийн хичээлд дуртай байлаа. Логик бодлого бодох сонирхолтой байсан нь бизнесийн удирдлага мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Энэ чиглэлээр ажиллахад өөрийгөө байнга хөгжүүлэх, шинэ зүйл сурах шаардлагатай байдаг нь надад таарсан.
Сургуулиа төгсөөд борлуулалтын зөвлөхөөр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь цэргийн алба хааж, гадаадад ажиллаж амьдарч туршлага хуримтлуулсан. Харин 2017 оноос Монцемент Билдинг Материалс ХХК-д ажиллаж эхэлсэн.

✅ Ажлын гол үүрэг, хариуцлага
Миний өдөр тутмын ажил агуулахтай холбоотой. Бараа материал хүлээн авах, олгох, түүхий эдийн орлого зарлага хийхээс гадна сэлбэг хэрэгслийн нөөцийг тогтвортой барих нь хамгийн чухал үүрэг.
Нөөц дутагдвал үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй учраас агуулахын зохион байгуулалт, тооцоолол, хариуцлагатай хандлага маш чухал гэж үздэг.

✅ Ажлын онцлог
Миний ажил биеийн хүч шаардсан, юм өргөж зөөх үе ихтэй. Тиймээс тэсвэр тэвчээр, шаламгай байдал, хурдан сэтгэн шийдвэр гаргах чадвар хэрэгтэй. Энэ ажлыг хийж байх хугацаандаа сэрээт ачигч барьж сурсан нь ажлыг илүү хөнгөвчилж, үр ашигтай болгоход их нэмэр болсон. Мөн агуулахын орчин, ашиглаж буй программ хангамж жил ирэх тусам сайжирч, ажлаа илүү зохион байгуулалттай хийх боломж бүрдэж байна.

✅ Хамт олон, уур амьсгал
Манай хамт олон аливаа асуудлыг хамтдаа ярилцаж, ойлголцож шийддэг. Баг хамт олон үр ашигтай ажиллах нь хамгийн чухал гэж боддог. Нэг үеийн залуучуудтай хамтран ажиллах нь ажлын уур амьсгалыг илүү эерэг болгодог.

✅ Хувийн амьдрал ба урам зориг
Ажлын дараа фитнессээр хичээллэж, өдрийн ядаргаагаа тайлдаг. Зарим үед e-sport тоглож амарна. Миний амьдрал энгийн ажил, фитнесс, гэр.
Ажлын туршлага нэмэгдэхийн хэрээр амьдрал, гэр бүлийн байдал ч сайжирч байна гэж боддог. Сурсан зүйлээ бодитоор ашиглаж, үр дүнг нь харах нь миний хамгийн том урам зориг.

✅ Дурсамж, зарчим, ирээдүй
Ажлын хамгийн тод дурсамж бол Улаанбаатар хотын үйлдвэр дээр анхны цемент үйлдвэрлэж эхэлсэн үе. Тэр үеэс эхлээд хийж байгаа ажил маань үйлдвэрийн үйл ажиллагаатай шууд холбоотой, хариуцлагатай гэдгийг илүү сайн ойлгосон.

Миний хувьд “муу” эсвэл “хэцүү” ажил гэж байдаггүй. Харин тухайн ажлын арга барилыг зөв олж, ойлгомжтой зохион байгуулж чадвал ямар ч ажил илүү хялбар, илүү үр дүнтэй болдог гэж боддог.
Цаашид ч ажлаа тогтвортой хийж, өөрийн зорилгодоо алхам алхмаар хүрэхийг хүсдэг. Хувийн амьдралын хувьд хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх нь миний хамгийн чухал зорилго.

#Монцемент

🇲🇳 XVII жарны Улаагчин гал морин жилдээ айл бүрийн гал голомт дөл мэт бадарч, Айлсах ирээдүй морин төвөргөөн шиг өөдрөг ...
16/02/2026

🇲🇳 XVII жарны Улаагчин гал морин жилдээ айл бүрийн гал голомт дөл мэт бадарч, Айлсах ирээдүй морин төвөргөөн шиг өөдрөг урагшлан

Хийморь тань тэнгэртээ цойлж,
Хүсэл бүхэн тань биелж,
Хөдөлмөр бүхэн тань үр шимээ өгөх болтугай.

Бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээсэн эрхэм танд Элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин амгалан, Өрнөх үйлс бүхэн тань өөдрөг дэлгэрэхийг хүсэн ерөөе. 🐎🔥

11/02/2026

🇲🇳Монгол Улсын хэмжээнд нийт 4.5 орчим сая тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай төдийгүй ОХУ-н тодорхой ойр бүс нутагт экспортлох боломжийг эрэлхийлсээр ирсэн юм. Хоёр улсын хооронд стандартчилалын зөрүүтэй байдлаас үүдэн сорилтууд их байдаг. Харин энэ удаагийн УИХ-н даргын айлчлалын хүрээнд нэг алхам ахиж байгаа нь сайшаалтай үйл явдал болж байна.
#Монцемент #ЦементийнҮйлдвэрлэл #Экспорт #ОХУ #ОлонУлсынХамтынАжиллагаа #Стандартчилал #АжҮйлдвэр #МонголҮйлдвэрлэл

👉 Тендерийн зарХаруул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээт сонгон шалгаруулах нээлттэй тендер📌 Дэлгэрэнгүй мэдээллийг д...
03/02/2026

👉 Тендерийн зар
Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээт сонгон шалгаруулах нээлттэй тендер

📌 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү:

Огноо: 2026 оны 02 сарын 03-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Харуул хамгаалалтын гэрээт сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-004

✨ 45 хоногийн хүүгүй зээлМонцемент - Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank  хамтран хэрэгжүүлдэг 45 хоноги...
26/01/2026

✨ 45 хоногийн хүүгүй зээл

Монцемент - Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank хамтран хэрэгжүүлдэг 45 хоногийн хүүгүй зээлийн хөтөлбөрөө 2026 онд дахин сунган хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь өмнөх хугацаанд амжилттай хэрэгжиж, харилцагч байгууллагуудын мөнгөн урсгалын уян хатан байдлыг дэмжсэн бодит шийдэл болж чадсан.

Цаашид бид бизнес эрхлэгч харилцагчдадаа тогтвортой, найдвартай санхүүгийн боломжийг хүргэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

• Харилцагч бүрт нээлттэй
• ХХБ-д хандан зээлийн эрхээ нээлгэх боломжтой
• Бизнесийн үйл ажиллагаагаа саадгүй үргэлжлүүлэхэд чиглэсэн шийдэл

📞 7012-3399
🌐 www.moncement.mn

#Монцемент #ХХБ #ХүүгүйЗээл #45Хоног #БизнесДэмжлэг

Тогтвортой хөгжлийн бодит жишээ:Бид байгальд ээлтэй, ухаалаг үйлдвэрлэлийг дэмжинэ.Эрчим хүчний чадлын дутагдалтай үед М...
23/01/2026

Тогтвортой хөгжлийн бодит жишээ:
Бид байгальд ээлтэй, ухаалаг үйлдвэрлэлийг дэмжинэ.
Эрчим хүчний чадлын дутагдалтай үед Монцемент үйлдвэр хаягдал халуун хийнээсээ эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамын ачааллыг 45 хувиар бууруулахын сацуу эрчим хүч хэмнэлтийн аянг жил бүр тогтмол санаачлан үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ нь манай компанийн хэрэгжүүлж буй⚡ сэргээгдэх, хэмнэлттэй эрчим хүчний тогтвортой санаачилгын нэг хэсэг юм.
Бид эрчим хүчээ ухаалгаар ашиглаж, байгальд ээлтэй, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээсээр байх болно.🌱 🌱

👉 Тендерийн зарТЭМ18ДМ 3313 маркын илчит тэрэгний хуваарьт ТР-3 засварт шаардлагатай сэлбэг нийлүүлэх нээлттэй тендер📌 Д...
23/01/2026

👉 Тендерийн зар
ТЭМ18ДМ 3313 маркын илчит тэрэгний хуваарьт ТР-3 засварт шаардлагатай сэлбэг нийлүүлэх нээлттэй тендер

📌 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү:

Огноо: 2026 оны 01 сарын 23-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: ТЭМ18ДМ 3313 зүтгүүрийн засварын сэлбэг Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-003

👉 Тендерийн зарВагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх ажлын тендер📌 Дэлгэрэнгүй мэдээлл...
23/01/2026

👉 Тендерийн зар
Вагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх ажлын тендер

📌 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү:

Огноо: 2026 оны 01 сарын 23-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Вагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх Тендер шалгаруулалтын дугаар: ...

👉 Тендерийн зарТоног төхөөрөмж, авто техникийн тос, тосолгооны материал нийлүүлэх нээлттэй тендер📌 Дэлгэрэнгүй мэдээллий...
23/01/2026

👉 Тендерийн зар
Тоног төхөөрөмж, авто техникийн тос, тосолгооны материал нийлүүлэх нээлттэй тендер

📌 Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү:

Огноо: 2026 оны 01 сарын 23-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Тос тосолгооны материал нийлүүлэх тендер Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-001

Шинэ оны босгон дээр манай хамт олон өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээл, алдаа оноогоо нягтлан дүгнэж, цаашид сай...
31/12/2025

Шинэ оны босгон дээр манай хамт олон өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээл, алдаа оноогоо нягтлан дүгнэж, цаашид сайжруулах чиглэлээ тодорхойлон, шинэ зорилтуудаа тодотгох мөчтэй золгож байна.

2025 он бол Монполимет группийн Монцемент тэргүүтэй салбар компаниудын тэгш ой тохиосон, арвин их ажил амжуулж, хамтын хүч хөдөлмөрөөр хүнд цаг үеийг даван туулах гарц гаргалгааг эрэлхийлсэн сорилттой атлаа онцгой, дурсамжтай жил байлаа.

Энэ онд Монцемент компани Азийн аж үйлдвэрийн манлайлагч байгууллагаар тодорч, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулан, салбарын нэрэмжит арга хэмжээг санаачилж, эрчим хүчний бодит хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулах ажлуудаараа бодит амжилт үзүүллээ.

Мөн Монполимет групп, Монцемент компани хамтран байгаль орчинд ээлтэй технологи, тогтвортой үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудаар шалгарч, Entrepreneur хос шагнал хүртсэн нь бидний хамтын үр дүн юм.

Гал морин жил гарч буй 2026 онд бид ногоон хөгжлийг түгээн дэлгэрүүлж, манлайлан түүчээлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанар үйлчилгээ, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төлбөрийн хэрэгслийн системүүдийг улам боловсронгуй болгоход анхаарч, хамгийн гол нь улс эх орныхоо бат бэх, тогтвортой хөгжлийг бүтээх алсын хараандаа тууштай тэмүүлэн ажиллах болно. 🇲🇳

Шинэ жилийн мэнд хүргэе! 🎊

30/12/2025

DIY #4
Харилцагчиддаа зориулсан гарын бэлэг.
Бид OPC 42.5 маркийн цемент ашиглан харилцагчиддаа хүргэх цэцгийн ваарыг өөрсдийн гараар урлалаа.🌿


✨ Итгэл, хамтын ажиллагаанд суурилсан бүх түншүүддээ талархал илэрхийлье.

Address

15th Floor, Monpolymet Complex Building, Auto Zamchid Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14253

Alerts

Be the first to know and let us send you an email when Moncement / Монцемент posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Moncement / Монцемент:

Share