Chans Architects

Chans Architects We are a Ulaanbaatar-based studio operating in the intersection of architecture, urbanism, research and design.

Салбараа өнгөлж яваа хамт олонд Шилдэг жуулчны баазаар шалгарсанд нь баяр хүргэе 🌟🔥
07/01/2026

Салбараа өнгөлж яваа хамт олонд Шилдэг жуулчны баазаар шалгарсанд нь баяр хүргэе 🌟🔥

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хамтран шалгаруулсан “Шилдэг жуулчны бааз” шагнал хүртсэндээ манай хамт олон баяртай байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжил нь байгаль хамгаалал, хөрөнгө оруулалт, зураг төсөл, бүтээн байгуулалт, урлаг соёл, ажил үйлчилгээ, арын албаны цуцашгүй хөдөлмөр, дотоод гадаадын тур оператор, төр захиргаа, орон нутгийн цогц хамтын ажиллагаа, аялагч амрагчдын итгэл сэтгэлийн үр дүнгээр илэрхийлэгддэг билээ.

Говь каравансерай лодж ХХК-ийн түүхийг бүтээлцсэн нийт хамт олон, хамтран ажилласан байгууллага, хувь хүн, биднийг сонгон үйлчлүүлсэн эрхэм харилцагч Та бүхэндээ баярлалаа.

Домог туульсын өлгий нутаг
Дорнын их говийн буян хишиг
Таныг үргэлж ивээж явах болтугай.

Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Г.Нинжин

-

We are honored and delighted to receive the “Best Tourist Camp” award, jointly presented by the Government of Mongolia, the Ministry of Culture, Sports, Tourism and Youth, and the Mongolia Tourism Organization.

The development of the tourism sector is not the achievement of a single organization alone. It is the result of nature conservation, investment, design, construction, arts and culture, dedicated service and tireless back-office work, close cooperation with domestic and international tour operators, government and local authorities, and above all, the trust and goodwill of travelers and guests.

We extend our sincere gratitude to all team members who have helped build the story of Gobi Caravanserai, to our partner organizations and individuals, and to our valued guests who have chosen to stay with us.

May the cradle of legends and the blessings of the Great Gobi always be with you.

Respectfully,
Ninjin G.
Chief Executive Officer
Gobi Caravanserai Lodge LLC

23/08/2023
Gorkhi Family Resort | Горхи гэр бүлийн ресортTypology: HospitalityLocation: Terelj, MongoliaYear: 2019Status: Completed...
18/08/2023

Gorkhi Family Resort | Горхи гэр бүлийн ресорт

Typology: Hospitality
Location: Terelj, Mongolia
Year: 2019
Status: Completed
Design Team: Chans architects

Ойн хөвөөнд ургамал амьтан баялаг, алс харууцтай, нарны ээвэр энгэр, налуу ихтэй газар байрлах амралт, сувиллын барилга....
04/08/2023

Ойн хөвөөнд ургамал амьтан баялаг, алс харууцтай, нарны ээвэр энгэр, налуу ихтэй газар байрлах амралт, сувиллын барилга.
Төлөвлөж буй байршлын байгалийн өгөгдөл нь баялаг хангайн төрхтэй, налуу газар бөгөөд газрын налууг дагуулан шатлахгүйгээр төлөвлөхийг захиалагч талаас хүссэн юм. Тухайн нөхцөлд архитектур орон зайд нарны гэрлийг хамгийн ихээр хүлээн авах боломжит хэлбэрийг сонгосон. Дээд давхруудаас шууд газартай хэвтээ явган хөдөлгөөнөөр холбох зорилгоор барилгын баруун жигүүрийг газарт гүн суулгаж өгсөн нь давхар бүрээс гадна орон зайтай харилцах боломжийг олгоно. Барилгын төрхийг орчны тогтоцтой харилцаатай байлгах үүднээс барилгын нүүрэн хэсгийг шаталсан элементээр гол төрхийг бүрдүүлэхийг зорьсон. Барилгын өнгөлгөөг тоосго буюу жижиг масштабтай материалаар сонгосон нь хэрэглэгчид илүү таатай, харааны болоод масштабын тав тухыг үүсгэхийг бодолцов. Түүнчлэн өнгийг байгалийн зэврэх өнгийг сонгосон. Архитектур шийдлийн онцлогийг газрын төрхтэй уялдуулан хүнд бараан өнгө, үүлэн чөлөөний хурц нарны гэрэл зэргээр график зураглал гаргахыг зорив.
_______
Orgil Resort and Wellness Center
Typology: Resort, Hospitality
Location: Bayanchandmani soum, Tuv aimag, Mongolia
Year: 2023
Status: Concept Design
Design Team: Chans Architects



IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==

Рой Чапмэн Эндрюсын Монголын Говиос Палеонтологийн хосгүй үнэт олдвор олж "Үлэг гүрвэл өндөглөдөг байсныг дэлхий нийтэд ...
02/08/2023

Рой Чапмэн Эндрюсын Монголын Говиос Палеонтологийн хосгүй үнэт олдвор олж "Үлэг гүрвэл өндөглөдөг байсныг дэлхий нийтэд танилцуулсаны 100 жилийн ойг" тохиолдуулан 2017 онд Баянзаг буюу Улалзах Цонж дээр хийж гүйцэтгэсэн төслөө танилцуулж байна.
_____
Өмнөговь аймгийн байгалийн онцгой тогтоц бүхий Баянзагын хавцалд байрлах амралтын газар.
Баянзагын хавцал нь 10 орчим километр үргэлжлэх бөгөөд өөр хоорондоо 1-2км зайтай нийт 8 байршилд тараан байрлуулсан үйлчилгээ, отогын зориулалттай барилга байгууламж байна. Тухайн төслийн онцлог нь алсын бараа, шөнийн тэнгэр, говийн аниргүй амгалан төрхийг мэдэрч таашаах боломжийг 4 зүгт олгох юм. Улмаар Архитектур орон зайд тойрог хэлбэрийг ашиглан, хавтгай дээврийг тусгаснаар төслийн газрын онцлогыг хүндэтгэсэн шийдэл гаргахын зорьсон.
Энэхүү архитектурын онцлогыг илэрхийлэхийн тулд зэлүүд мэт харагдах хоосон орон зай ихтэй зохиомжийг графикт түлхүү сонгож өнгө, текстурыг байгалийн элемэнт, нарны зөөлөн туяа зэргээр баяжуулсан.
Төслийн байршил дээрх гэрэл зургуудыг шууд зураглалд ашигласнаар орчны уур амьсгалыг архитектур орон зайтай уяж төслийн зорилгыг хялбар илэрхийлсэн юм.

_____
Flaming Cliff Complex
Typology: Resort, Hospitality
Location: Bulgan soum, Umnugobi aimag, Mongolia
Year: 2017
Status: Concept Design
Design Team: Chans Architects
Munkh-Erdene.T, Uyanga.B
Render by: Munkh-Erdene.T


Улалзах цонж буюу Баянзаг

IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==

IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==_________________________Хүдэр дэх хувийн сууцТөрөл: А...
18/07/2023

IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==
_________________________
Хүдэр дэх хувийн сууц
Төрөл: Амьдрах орон зай
Байршил: Хүдэр сум, Сэлэнгэ аймаг, Монгол улс
Огноо: 2019
Төлөв: Концепц дизайн
_______________
Khuder House
Typology: Housing
Location: Khuder soum, Selenge aimag, Mongolia
Year: 2019
Status: Concept Design
Design Team: Chans Architects
Render by: Amarsanaa Orgodol

🇲🇳 WELCOME TO MONGOLIA 🇲🇳___IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==____The closest to the cit...
18/07/2023

🇲🇳 WELCOME TO MONGOLIA 🇲🇳
___
IG: https://instagram.com/chans_architects?igshid=MmIzYWVlNDQ5Yg==
____
The closest to the city are the White Stupa and the Red Stupa. Further, not far away, there is Flaming Cliff, also a sight to behold. Further from Flaming Cliff, there is Nemegt Formation, on the other side of Khermen Tsav Canyon, behind Toson Bumba Mountain, south of Khongor Sand Dunes. Then, while going west, Khermen Tsav Canyon came across a gap. There are a lot of such rich nature valleys with many canyons, rocks and unique formations. All places are different from each other. One has only black stones and red-yellow soil, while the other has red-yellow clay without stones. It is unknown how it was determined. But White Stupa is characterized by its multi-colored clay, such as yellow, white, and red.
The best time to visit Gobi is between August and October, when it is not too hot or too cold. In a quiet, peaceful place with a view. Please choose the Gobi region as your travel destination in the coming months. Let these beautiful places of nature be appreciated and loved by making the right architecture that does not "make nature ugly".
__________________________________
Gobi CaravanSerai Luxury Resort

Typology: Resort, Lodge
Location: White Stupa, Ulziit soum, Dundgobi province, Mongolia
Year: 2023
Status: Basic Design
Design Team: Chans Architects
Render by: Г. Жаргалсайхан
___
Хоттой хамгийн ойр говийн хавцал Цагаан суврага, Улаан суврага юм. Цаашлаад төд холдолгүй Баян заг бий, бас л нүд алдам. Баянзагаас цаашлаад Хэрмэн цав хүрэхийн наад талд Нэмэгтийн цав гэж бий Тосон бумбын нурууний хойх нь, сайн яривал Хонгорын элсээс урагш. Тэгээд барууш явж байтал Хэрмэн цав таарна. Энэ мэт олон хавцал хад, онцгой тогтоц бүхий баялаг байгаль говь нутагт олон билээ. Бүх л газрууд нэгнээсээ онцлог ялгаатай. Нэг нь дан хар чулуутай, улаан шаргал хөрстэй байхад, нэг нь чулуугүй шахуу улаан шар шавар, яаж тогтоод байгаа нь үл мэдэгдэх. Харин Цагаан Суврага бол шар, цагаан, улаан гээд олон өнгийн шавар алаглан байдгаараа онцлогтой.
Говьруу хийх аялалын хамгийн таатай үе нь 8-10 сарын хооронд байх бөгөөд хэт халахгүй хүйт ороогүй таардаг юм. Зэлүүд, алс хараатай, чимээ анир үгүй амар амгалан газардаа. Та бүхэн ирэх саруудад аялах газраараа говь нутгийг сонгоорой. Байгалийн энэ сайхан газруудад "байгалийг муухай болгохгүй" зөв архитектур хийгдэж үнэлэгдэж, хайрлагдах болтугай.
________________________________________
Говь Каравансэрай ресорт өргөтгөл

Төрөл: Ресорт, амралтын газар
Байршил: Цагаан суврага, Өлзийт сум, Дундговь аймаг, Монгол улс
Огноо: 2023
Төлөв: Эскиз

11/01/2023
Gobi CaravanSerai Luxury ResortTypology: Resort, LodgeLocation: Tsagaan Suvarga, Ulziit soum, Dundgobi province, Mongoli...
15/12/2022

Gobi CaravanSerai Luxury Resort

Typology: Resort, Lodge
Location: Tsagaan Suvarga, Ulziit soum, Dundgobi province, Mongolia
Year: 2018
Status: Completed
Design Team: Chans Architects

АРХИТЕКТУР НЬ ХҮН БАЙГАЛИЙН ХОЛБОГЧ ТЭНЦВЭРИЙН УРЛАГ ЮМ.______________________ҮНЭ ЦЭН БҮТЭЭХҮЙБайгаагаа үнэлэх, бодитоор...
15/12/2022

АРХИТЕКТУР НЬ ХҮН БАЙГАЛИЙН ХОЛБОГЧ ТЭНЦВЭРИЙН УРЛАГ ЮМ.
______________________
ҮНЭ ЦЭН БҮТЭЭХҮЙ
Байгаагаа үнэлэх, бодитоор тодорхойлж байхгүйгээ таньж мэдэх нь багаас том бүгдэд хамаарах ухаарал. Ухаарч сэрэх нь хүний оршихуй бодол сэтгэлийн эрч хөдөлгөөн юм.
Хамгийн чухалд ач холбогдол өгөн эрч хөдөлгөөнөөр хөгжил бүтээх. Хөгжилд хүрч чадах нь олон учир шалтгааны зангилаа билээ. Хөгжилд хүрэх нь хамтын хүч бөгөөд хамгаалж явах нь уламжлал тул үүнээс үнэ цэн бий болно.
Үнэ цэнээ бүтээж чадсан, үнэт зүйлээр нэгдсэн улс орон, айл гэр, анд найзуудын оршихуй үнэн байх билээ.
___________________

CREATING VALUE
Appreciating what you have and knowing realistically what you don't have is an insight that applies to everyone, from young to old. The Awakening is the force and movement of the mind and thought of Humanbeing.
Creating the development with energy means by giving the importance to the most important. Achieving the development is the result of many reasons. Achieving progress is a collective effort, and preserving this is a tradition and the values are created upon.
The nations, families, and friends that have been formed and brought together by ideals each have their own distinct real identity.
____________________

БАЙГАЛИЙГ ХҮНДЛЭХҮЙ
Давтагдашгүй онцгой бөгөөд уйтгарт бусаар нөгөө л янзаар үл хувьсан байдаг. Харахыг хүссэн хэн бүхэнд нээлттэйг гоо үзэсгэлэнтэйгээр оршин байх тэрхүү давтагдашгүй оршихуйн үнэт зүйлийг бусдад дэлгэн таниулж хүргэх нь архитектурын мөн чанар хэмээн итгэнэм.
Нэгэн бүлэгт хамаарах байгалийн бүс нутаг байлаа ч барилгын төлөвлөлтийн талбай нь онцлог шинж агуулах бөгөөд түүн дээр төлөвлөгдөх барилга байгууламж дахин давтагдашгүй байх боломжтой байдаг нь байгаль, архитектур хоёрын агуу нийлэмжийн архитектор бидэнд өгч буй боломж юм.
Хүн төрлөх мөн чанараа хайх эрлийн эцсийн зогсоол байгаль байх болно...
___________________________

RESPECTING THE NATURE
It is unique and unchanging; Without boredom, It never changes.
We believe that the purpose of architecture is to make that uniqueness visible to others in a beautiful way that is accessible to all.
The building planning area has its own qualities, even if it is a natural region that belongs to a specific group of people. And the buildings planned on it can be unique. This is an opportunity which nature and architecture are giving to us.
The Nature will be the last stop of a person who is looking for their true essence...
____________________________________

ЯЛГАРАЛ ОНЦЛОГОО ШҮТЭХҮЙ
Шүтлэг гэдэг хар муйхараар өвдөг сөгдөн мөргөх мөн үү?
Аль эсвэл таниж мэдэн ухаарах юм болов уу?
__________________________________________

WORSHIPPING YOUR UNIQUE IDENTITY
Is the worshipping means about kneeling down or praying?
Or Is it about knowing or awakening?

Address

Baga Toiruu Velox Center
Ulaanbaatar
14190

Telephone

+97688098894

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chans Architects posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Chans Architects:

Share