Crystal's Bread MGL

  • Home
  • Crystal's Bread MGL
Call Directions Website Contact the business

Crystal's Bread MGL Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Crystal's Bread MGL, Kitchen/Cooking, .

Crystal's Bread MGL хуудсанд тавтай морилно уу. Энэ хуудаснаас та нар Нойтон Хөрөнгө яаж гаргаж авах, Нойтон Хөрөнгөний Талх яаж хийхийг сурч авах боломжтой. Мөн үүнтэй адил дан Англи хэлээр бас нэгэн суваг бий: https://www.facebook.com/CSukhee26.

Зөгийн балтай нойтон хөрөнгөний талхаа өглөөний цайтайгаа амтархан хүртлээ. Жор: 320г нойтон хөрөнгө12-14г давс (би жаах...
02/10/2026

Зөгийн балтай нойтон хөрөнгөний талхаа өглөөний цайтайгаа амтархан хүртлээ. Жор:
320г нойтон хөрөнгө
12-14г давс (би жаахан давстай талханд дуртай🤣)
460-480г ус
75г бүхэл үрийн гурил
275г цагаан гурил
80г зөгийн бал эсвэл бор сахар, бурам аль нь ч болно
80г масло эсвэл өөр төрлийн тос байж болноо

30 минутаар 3-4 таталт
3 орчим цаг хөөлгөөд хэвлээд 2-3 цаг хөөлгөнө
Цихэртэй учраас өндөр хэмд гаднаасаа жаахан түлэгдээд байдаг. Градусаа 200-230С хооронд 40 минут орчим жигнэнэ. Ширмэн тогоонд бол тагтай 20 таггүй 20 минут жигнэнэ. Гадна тал нь дэндүү эрт харлаад байвал градусаа 10-20 хэмээр багасгаарай. 😊

25/09/2026

Гэртээ тээрэмдсэн бүхэл үрийн улаан буудайн гурилтай нойтрн хөрөнгөний талх. Амт нь хөрсдөг буудайн амттай, цагаан гурилийн талхнаас цаанаа нэг өьөрмөц амттай. 😊

Манай гэрт нэг талхны ЗАХАНД нугасгүй нэг хүн бий. Том дугуй талх хийвэл захнууд нь алга болчихдог. Тэгээд нэг ийм талх ...
20/09/2026

Манай гэрт нэг талхны ЗАХАНД нугасгүй нэг хүн бий. Том дугуй талх хийвэл захнууд нь алга болчихдог. Тэгээд нэг ийм талх хийчихлээ. Захны хэрүүл хийхгүй хүн болгон захтай талхаа идээд л сууж байя даа. 🤣🤣🤣

2 том талхны зуурмагаа 9 хуваагаад л хийчихлээ. Зуухандаа ширмэн төмөр дээр тавиад шарлаа. Жаахан халуун ус доор нь хийсэн. Жор нь миний нойтон хөрөнгөний талхны хичээл дээр байгаа ш дээ. Доошоо ухаад олоод аваарай. 😊

20/09/2026
Дүүгийндээ төрсөн өдөрийн баярт  очихдоо талхаа зуурч тавиад нэлээд хэдэн сунгалт таталт хийгээд орхиод гарахдаа за удах...
10/09/2026

Дүүгийндээ төрсөн өдөрийн баярт очихдоо талхаа зуурч тавиад нэлээд хэдэн сунгалт таталт хийгээд орхиод гарахдаа за удахгүй байлгүй дээ гэж бодоод гарлаа. Тэгсэн нэлээд уддаг юм байна. Талхаа зуурсанаа ч бараг мартсан бишүү. Тэгээд гэнэт санаад цаг харсан орхиж гарсанаас хойш бараг 4 цаг өнгөрчээ. За гайгүй байлгүй гэсэн чинь хэт хөөсөн төлхны зуурмаг цавуулаг нь задарж эхэлдэг шүү дээ тэгээд хэлбэрээ барихаа больдог. За өнгөрч ямарч байсан хэвлээд хөргөгчид хийгээд хонолоо өглөө гаргаад халуун зууханд нүдээ аниад л хйичихлээ. Ойлгомжтой ш дээ. Гоё ГАМБИРАН талх болсоон. 🤣🤣🤣Амт бол сайхан. Хэлбэр бол уучлаарай. 😂😂😂Талхчин болгонд л тохиолддог асуудал даа. Дараа хэт хөөлгөхгүй байхыг хичээнээ. Бас гэр их дулаан байвал бас хэт хөөнө. Хөрөнгө их хийсэн бол хурдан хөөх талтай. Ганц цагаар биш нүдэн баримжаагаа бас хөгжүүлээрэй манайхаан. Уг нь бол 40 гаруй жил талх хийж байгаа гээд байгаа шүү. Хэзээ нэг алдаанаасаа сурах юм бол доо. 🤣🤣🤣🙃

Та бүхэндээ сайхан мэдээ хуваалцая. Хүмүүс надаас талх хөөлгөдөг сав, талх хийхэд хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг хаанаас...
09/09/2026

Та бүхэндээ сайхан мэдээ хуваалцая. Хүмүүс надаас талх хөөлгөдөг сав, талх хийхэд хэрэглэдэг багаж хэрэгслүүдийг хаанаас авах вэ, бас бэлэн нойтон хөрөнгө хаанаас авах вэ гэж их асуугаад байдаг. Багш нь Монголд байдаггүй Америкт байдаг болохоор тэндээс эндээс очоод ав гэж хэлж мэдэхгүй байлаа. Багын сайн найз Enkhtuya маань нэг ийм сайхан хуудас нээлээ. Та нарыгаа Dari DARI home & kitchen хуудсанд урьж байна. Одоогоор шинэхэн эхлээд байгаа энэ хуудас маань яваандаа талх барихад хэрэглэгдэх бүх л зүйлийг авч болох баялаг сайхан хуудас болноо. Энхтуяа маань нойтон хөрөнгөний мэргэжилтэн болсон байна. Нас бие гүйцсэн, идэвхитэй, хүчтэй хөрөнгөтэй болсон байна. Хэрвээ бэлэн нойтон хөрөнгө авах сонирхолтой байвал Энхтуяатай холбогдоорой. Та нар маань бусад хэрэгтэй зүйлсээ Энхтуяагаас аваарай. Бүх юманд сэтгэл гаргаж хийдэг ажилсаг, мундаг найз Энхтуяадаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье! 🌹🌷🌼🌷❤️

Талх сайн болохгүй байна, сайн хөөхгүй байна, хөвсгөр биш байна. Хамгийн эхний анхаарах юм бол хөрөнгө. Сайн хөрөнгө гар...
04/09/2026

Талх сайн болохгүй байна, сайн хөөхгүй байна, хөвсгөр биш байна. Хамгийн эхний анхаарах юм бол хөрөнгө. Сайн хөрөнгө гаргаж авах дээрээ хамгийн түрүүнд анхаараарай. Хөрөнгөө сайн гаргаж аваарай. Хөрөнгө гаргаж авах маш олон янзын аргууд байдаг. Миний YouTube хичээлүүдээс сураад хөрөнгөө гаргаж аваарай. Crystal’s BreadMGL гэсэн суваг байгаа. Асуулт гарвал энд оруулаарай. За амжилт хүсье. 😊

Саяхан гадагшаа явж байгаад ирлээ. Энд тэнд талх сонирхоод аваад идэж л явлаа, талханд нугасгүй дуртай болохоор. За тэгэ...
24/08/2026

Саяхан гадагшаа явж байгаад ирлээ. Энд тэнд талх сонирхоод аваад идэж л явлаа, талханд нугасгүй дуртай болохоор. За тэгээд гэрийн талх шиг сайхан талх алгаа алга. Гэртээ ирээд л гэрийнхээ талхаа хичнээн их санаснаа мэдлээ. Өөрөө хийгээд идэж байгаа болохоор юу юу орсныг нь мэдэж байна, хөрөнгөний үнэр, зуурмагны үнэр, зуухнаас үнэртэх шинэ талхны үнэр, харагдах өнгө, баригдаж байгаа шоржигнох гадар, хугалаад идэхэд гардаг чимээ гээд 6 мэдрэхүй бүгд зэрэг ажиллаад талх маань бүүр амттай болоод байх шиг. За та нартаа энэ мэдрэмжийг л мэдрүүлэх гээд л хичээж байнаа. Энэ бол бас нэгэн аз жаргал юмаа. 🥰🥰🥰

24/08/2026

Нойтон хөрөнгөний талхыг зууханд хийхээс 40- 60 минутын өмнө зуухаа халаагаарай. Би ихэвчлэн 230C эсвэл 450F хэмд ширмэн саванд таглаад 20 минут, таггүй 20 минут болгодог. Хэрвээ ширмэн сав байхгүй бол листэн дээр тавиад жигнэж болно. Доод талд нь халуунд тэсвэртэй саванд хагас аяга халуун ус хийж тавиарай. Эндээс үүсэх уур нь халуун зууханд талх хөөхөд нэмэр болно. Энэ талаар асуулт байвал доор бичээрэй.

Нойтон хөрөнгөний талх хэвлэх болон зүслэг хийх олон янзын аргууд байдаг. Яагаад заавал зүслэг хийх ёстой вэ? Хариугаа д...
22/08/2026

Нойтон хөрөнгөний талх хэвлэх болон зүслэг хийх олон янзын аргууд байдаг. Яагаад заавал зүслэг хийх ёстой вэ? Хариугаа доорх бичлэгнээс аваарай.

https://youtu.be/J300nfnomCY?is=YdUS5cV84UdvT2eq

Address

VA

Alerts

Be the first to know and let us send you an email when Crystal's Bread MGL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Crystal's Bread MGL:

Shortcuts

  • Want your business to be the top-listed home improvement business?

Share